
Энэ онд шинээр гарсан болон өнгөрсөн жилүүдэд үзэгч олны хүртээл болсон олон гайхалтай кинонуудаас 2016 оны шилдэг 10 дүрийг тодруулжээ. Шилдэг дүрүүдийг шалгаруулахдаа IMDb-ээс хэрэглэгчдийн хийсэн хайлтын үр дүнг үндэслэсэн байна.
10. Wade Wilson, Deadpool
Супер баатрууд үй олон бий боловч үзэгчдийн сэтгэлийг туйлд нь хүртэл татаж чаддаг нь ховор билээ. Wade Wilson хошин шогийн мэдрэмж сайтай, олон сонирхолтой муу талуудтай нэгэн юм.
9. Enchantress, Suicide Squad
Манай жагсаалтанд 4 удаа орсон Suicide Squad киноны дүрүүдийн нэг. Тэрбээр ханан дээр явж чаддаг бөгөөд өөр биет болон хувирах чадвартай. IMDb-ийн 2015 оны Шилдэг 10 жүжигчний нэг Cara Delevigne уг кинонд тоглосон байна.
8. Negasonic Teenage Warhead, Deadpool
Deadpool киноны жүжигчин түүнийг асар олон хүн интернэтээс хайсан учир манай жагсаалтанд багтсан болно. Комик номон дээр уг дүр нь The X-men-ийн тодорхойгүй нэгэн гишүүн байдаг бол кинон дээр түүнийг хүн хэлбэрээр гаргаж иржээ.
7. Bane, Batman: The Dark Knight Rises
Bane сүүлд 2012 онд кинонд тоглосон ба яахын аргагүй чадварлаг жүжигчдийн нэг мөн юм. Тэрээр Batman: The Dark Knight Rises кинондоо олон янзын өнгө төрхийг үзүүлж чадсан байна.
6. Daario Naharis, Game of Thrones
Тэрбээр “Game of Thrones” киноны туслах дүрийг бүтээж өөрийн уран зөгнөлт киноны карьераа эхлүүлсэн юм. 6 дахь цувралд илүү гайхалтай зүйлийг бидэнд харуулж чадна гэсэн таамаг олны дунд байгаа юм.
5. Harley Quinn, Suicide squad
Фенүүд нь түүнийг тулаантай кинонд тоглоосой гэж их ч удаан хүсэн хүлээсэн дээ. IMDb-гийн 2015 оны хамгийн шилдэг жүжигчдийн 3-рт бичигдсэн Margot Robbie дүр бүтээж буй учир манай жагсаалтын 5 дугаарт тэрбээр орсон байна.
4. Kylo Ren, Star Wars: The Force Awakens
Муу санаат Kylo Ren-ийг асар олон хүн цахим ертөнцөөр хайжээ. Багтай болохоор нь ч тэр үү аль эсвэл уран чадамгай жүжиглэлт нь ч таалагдсан уу юутай ч түүнийг интернэтээс их олон хүн хайсаар л байна.
3. Deadpool, Deadpool
Энэ жилийн хамгийн ашиг орлоготой киноны баатар бол яахын аргагүй Deadpool. Бид түүнийг өөрийнхөө энэ их баяр хөөрийг гайхалтайгаар тэмдэглэнэ гэж итгэж байна.
2. Daenerys Targaryen, “Game of Thrones”
Khaleesi бол IMDb-гийн хамгийн их хүн үздэг шоуны дүр юм. Daenerys-ийн хувьд 6-р цуврал нилээн үйл явдалтай, сонирхолтой болох болов уу гэсэн хүлээлттэй байна. Хүмүүс түүний талаар мэдэхийг хүсч байгаад гайхах зүйл алга.
1. The Joker, Suicide Squad
Хамгийн аюултай хорон санаатнуудын нэг тэрээр Готам хотод 50 гаруй жилийн турш төвөг саад учруулсаар иржээ. Түүнийг шинэ дэлгэцийн бүтээлээрээ “бидний нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэнэ” гэдэгт бүрэн итгэлтэй байна.








Erkhembayar Zorigt
2016/08/13 at 16:25
harley
Зочин
2016/08/14 at 08:40
Dandaa hiisver baatar, ulgeriin duruud baih yum. Humuus haashaa yavaad bainaa
Hit Immen
2016/08/14 at 11:33
Bane яах лээрээ 2016 шилдэг 10 дүрд орчихдог юм хаха
Зочин
2016/08/15 at 13:42
5. Harley Quinn hamgiin shildeg dur baisan
Misheel
2016/08/15 at 15:29
Bayarlalaa suicide squad kino gaar harley quinn iig todruulsand talarhalaa
Misheel
2016/08/15 at 15:30
Gehdee harley quinn hamgiin ni baisan sh dee