Бид өдөр тутамдаа эдгээр зүйлсийг буруу хийж байгаагаа огт мэддэггүй

5

Бид өдөр болгон хэдэн зуун зүйлийг өөрийн мэдэлгүйгээр үйлддэг, зөв хийж байгаа эсэх тухай бодох ч үгүй. Хэрвээ зөв хийж байгаа эсэх тухай асуулт тавьбал олон зүйлийг бид өөрчлөхөд хүрнэ, өөрчилж чадвал эрүүл мэндэд ч тустай.

Та бүхэндээ бидний өдөр болгон буруу хийдэг 13 зүйлийг танилцуулъя.

1. Сэрүүлгээ хойшлуулах

Сэрэх болгонд бидэнд нойрны шинэ тойрог эхэлдэг. Энэ хооронд бие махбодь гүн нойронд орж тайван амарч чадахгүй. Ингээд л өдөржингөө нойрмог ядарсан хүн явна.

Сөрөг үр дагавраас зайлсхийхийн тулд эхний сэрүүлгээр босож сурах хэрэгтэй. Ингэснээр та өдрийг сэргэлэн цовоо, эрч хүчтэй өнгөрөөх болно.

 

2. Шүдний ооны боломжит хэмжээ

Шүдний оог реклам дээр гардаг шиг шүдний сойзны үсээр дүүрэн түрхэх хэрэггүй, вандуй шиг хэмжээтэй байхад л хангалттай. Шүдний ооны зорилго – шүдний сойзны үсийг зөөлрүүлэх, шүдний өнгөрийг арилгахаас бус амыг хөөсөөр дүүргэхэд зориулагдаагүй.

 

3. Халуун ванн

Хүндхэн өдрийн дараа халуун ваннтай усанд хэвтэх шиг сайхан зүйл хаа байх вэ? Халуун усанд хүмүүс хэдэн цагаар ч хамаагүй хэвтдэг. Гэсэн хэдий ч халуун ваннтай усанд 20-иос илүү минут хэвтэхгүй байхыг эмч нар зөвлөж байна. Хэт удаан хэвтсэн тохиолдолд зүрхэнд ачаалал өгч зүрхний хэмнэл алдагдахад хүргэдэг ажээ. Үүнээс гадна арьс эмзэг болж амархан хөгшрөхөд нөлөөлнө.

 

4. Өглөө эрт кофе уух

Өглөө эртлэн босох нь бие организмд өөрөө стресс болдог, үүнийг дагаад кортизол гэх гормон ихээр ялгарна. Өглөө дөнгөж сэрэнгүүтээ кофе уувал кофеины нөлөө хэд дахин багасах юм, яагаад гэвэл кортизолын хэмжээ өндөр байгаа шүү дээ. Ингээд бие махбодь илүү их кофе уухыг хүснэ, шаардана.

Эрдэмтдийн зөвлөснөөр өглөөний аяга кофег 9:30 минутаас хойш уугаарай эсвэл сэрснээс хойш 3 цагийн дараа буюу кортизолын хэмжээ багассаны дараа.

 

5. Гар угаах

Энгийн зүйл мэт боловч олон хүн буруу угаадаг, зөв угаалаа гэж бодоход хангалттай хугацаанд угаахгүй. Норгоод гараа савандана, савангийн хөөсөөр гарын бүх хэсгийг үрж угаана, хурууны завсрыг ч орхиж болохгүй. 20-30 секундээс багагүй хугацаанд угаагаарай.

 

6. Гараа цахилгаан гар хатаагчаар хатаах

Ариун цэврийн өрөөний гар хатаагчийн халуун агаар хаанаас гардаг гэж бодож байна? Мэдээж хатаагч байгаа тасалгаанаас. Хатаагчаар хатаасан гарны нян угаагаагүй байсан гарны нянгаас их болж байгааг судалгаагаар баталжээ. Тиймээс цаасан алчуураар арчих нь илүү ариун цэвэр сахиж чадаж байгаа юм.

 

7. Савтай шүүсийг цалгиулахгүйгээр хийх

Тетрапак савлагаатай ундааг цэвэрхэн гоожуулахын тулд тагтай талыг дээр нь гаргаж хийгээрэй.

 

8. Хуруунд шархны лент наах

Шархны лентний хоёр захыг дундуур нь хуваагаад хэрээсэлж наана. Одоо шархны лент салаад явчихна гэж санаа зовох зүйлгүй ажлаа тайван хийж болох нь ээ.

 

9. Аяга таваг хатаах

Угаасан аяга тавгаа доош нь харуулж тавьбал эвгүй үнэртэй болох магадлалтай, тэгэхээр дахиад л угаах хэрэг гарна. Угаасан хоолны хэрэгслийг хажуугаар нь тавьж хатаагаад цаасан алчуураар арчихыг зөвлөж байна.

 

10. Хийгээ барих

Хийгээ удаан барих хэрэггүй, эс бөгөөс ходоод цочирч болзошгүй. Хэрвээ хийг байнга бариад байвал цагаан мах эргэдэг болно. Олон нийтийн газар хийгээ гарга гэж уриалж байгаа юм биш, бөглүүхэн газар олоод өөрт шаардлагатай бие махбодийг цэвэрлэх ажлыг хийгээрэй.

 

11. Гялгар уутыг бүү зангид

Зангидсан гялгар уутыг тайлах шаардлага гарвал нэг сул үзүүрийг сайтар эрчилж эргүүлээд зангилаа дундуур шургуулаарай.

 

12. Дэлгүүрийн уут

Нуруугаа хамгаалахын тулд хүнд ачааг адил тэгш хуваарилж барих ёстой. Нэг уутанд хэт их хүнд ачаа бүү хийж бай.

 

13. Амьсгал

Зөв амьсгалж байгаа эсэхээ мэдэхийг хүсвэл нялх хүүхдийг ажиглаарай: тэр гэдсээрээ амьсгалдаг. Бие махбодь хүчилтөрөгчөөр бүрэн хангагдана, эрч хүчээр ч сэлбэгдэнэ.

Хэвлийгээр амьсгалахад мөр, хүзүүний ачаалал багасдаг, хэвлий, цээжин дэх даралт багасна, тунгалгийн систем бүрэн ажиллаж хорт бодисоо гадагшлуулна. Хэвлийгээр амьсгалж сурснаар уушгины хийн солилцоог сайжруулахад тусалдаг. Дотор эрхтэнд зөөлөн иллэг болж өгдөг ажээ.

30
Ха ХаХа Ха
16
ГоёГоё
11
ГайхмаарГайхмаар
9
ХөөрхөнХөөрхөн
8
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
7
ХарамсалтайХарамсалтай
7
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *