Бидэнд огт хэрэггүй зүйлийг худалдаж авахад хүргэдэг маркетингийн 10 арга заль

2

Бид талх авахаар дэлгүүр гараад хоёр тор дүүрэн хүнс, бараа авах тохиолдол байдаг бөгөөд эдгээр барааг авахаар төлөвлөж байгаагүй эсвэл бүр дараа авахаар бодож байсан зүйлүүд байдаг. Гэтэл ямар нэг шалтгаанаар бид яг энэ үед худалдаж авсан байна. Энэ нийтлэлд маркетологчид биднээс мөнгийг маань хэрхэн салгадаг тухай танилцуулах болно.

Энэ удаа таны мэдэхгүй боловч маш их хэрэглэгддэг аргуудын тухай танилцуулъя.

1. Харилцан талархах сэтгэл

Хүн болгон хэн нэгэнд баярласандаа түүнд хариу сайн үйлдэл хийх гэдэг хүсэл сэтгэл төрөх нь бидэнд олон тохиолдож байсан байх. Маркетологчид энэ боломжийг ч алдсангүй. Роберт Чалдини “Нөлөө: итгүүлэх сэтгэл зүй” гэдэг номондоо энэхүү харилцан талархах үйлдлийн тухай бичиж амьдралын бодит жишээгээр танилцуулсан байдаг.

  • Үйл ажиллагааны зарчим нь: үйлчлэгч танд тооцооны хуудас авчрахдаа ямар нэг бохь авчирч өгөхгүй бол цайны мөнгө 20%-иар бага байх болно. Хэрвээ үйлчлэгч бохитой цуг тооцооны хуудас авчирвал та түүнд талархах сэтгэл төрж цайны мөнгийг арай ихээр буюу дунджаар 3,3% ихээр төлөх сэтгэгдэл төрдөг гэнэ. Харин супер халамжтай үйлчлэгч таарч 2 бохитой ирвэл таны өгөх цайны мөнгө 20% нэмэгдэх магадлалтай байна.

 

2. Бүх хүнд энэ зүйл бий. Би ч гэсэн ийм юмтай болмоор байна.

Сошиал сүлжээ гэдэг бол зөвхөн харилцах талбар биш бас худалдааны асар их боломж бөгөөд түүгээр дамжин их хэмжээний худалдаа үйлчилгээ бий болж байна. Нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх зарчим нь энэ сүлжээгээр дамжин зах зээлийн үйл ажиллагааны жинхэнэ хөдөлгүүр болжээ.

  • Үйл ажиллагааны зарчим нь: Постын доорх товчлуур нь (их хэмжээний шейр хийсэн байдал, лайк зэрэг) ямар ч рекламнаас илүү их үйлчлэл үзүүлэх ба энэ нь тухай бүтээгдэхүүн эрэлттэй, чанартай гэсэн нийгмийн баталгаа болж харагддаг байна. Ялангуяа бидний хүндэлдэг хүн энэхүү лайкыг дарсан хүмүүсийн дотор байвал “тэдэнд байгаа бол би ч гэсэн ийм юмтай болох ёстой” гэсэн бодол төрдөг. Үүнийг мөн “бүжгийн талбайн эффект” хэмээн нэрлэдэг: ганцаар эхэлж гаран бүжиглэх хүн маш ховор боловч хэд хэдэн хүн бүжиглэж байхад дээр нь нэмэгдэх нь сэтгэл зүйн хувьд их амар байдаг байна.

 

3. Бага насны амт

Янз бүрийн хүнс, бараа авахдаа бид харьцуулж үздэг. Ихэнхдээ танд өмнө нь байсан, санаанд үлдсэн зүйлтэйгээ харьцуулдаг байна. Ялангуяа хүүхэд насны үеийн дурсамжтай харьцуулах нь маш их.

  • Үйл ажиллагааны зарчим нь: Хүүхэд нас бол бидний амьдралын хамгийн яруу тод үе байдаг. Мөн тэр үеийн бүтээгдэхүүн болох хөдөө эмээгийн өгч байсан ямар нэг хүнс зэрэг нь хамгийн амттай зүйлс гэж санагддаг байна. Маркетологчид үүнийг үйл ажиллагаандаа ашигладаг билээ. Бид ямар нэг хүнс авахдаа амтыг чанарыг нь төсөөлж үздэг. “Яг л хүүхэд байх үеийнх шиг” гэдэг хэллэг тухайн хүнсийг хамгийн сайнаар тодорхойлно. Өөрөөр хэлбэл энэ амтыг бид мэднэ гэсэн үг. Консерватив сэтгэлгээтэй, янз бүрийн шинэ зүйлд бэлэн биш хүмүүс өөрийн сайн мэдэх тэр л зүйлийг авдаг билээ.

 

4. Дэлгүүрийн үнэр

Үнэрлэх мэдрэхүй нь бидний амьдралд маш их үүрэгтэй ба ялангуяа нийгмийн харилцаанд бүр ч их. Шинэхэн төрсөн хүүхдийн үнэр ээжид нь, таны хосын үнэр үл харагдах ч маш чухал зүйл байдаг.

  • Үйл ажиллагааны зарчим нь: Түргэн хоолны газар ямар үнэртэй байдгийг та анзаарсан байх. Энэхүү үнэр нь тухайн газар дөхөж ирэх үед холоос үнэртэж байдаг билээ. Хувцасны дэлгүүрийн үнэрийг санаж байна уу? Жишээ нь ванилийн үнэр нь тархины цусан хангамжийг сайжруулж, ядаргааг арилган, төв мэдрэлийн системийг тайвшруулдаг байна. Судалгаагаар ийм үнэр бүхий дэлгүүрийн борлуулалт 20% өндөр байжээ.

 

5. Хүүхдүүд сонгоно

Эцэг эхчүүд үр хүүхэддээ их хайртай учир тэдэнд бүх л дэлхийг худалдаж авч өгөхөөс буцдаггүй. Сэтгэл судлаач Пако Андерхилл нэгэн судалгаагаар амьтанд зориулсан хүнс, өглөөний хоолыг ихэвчлэн хүүхдүүд сонгодог болохыг тогтоожээ. Тиймээс эдгээр бараанууд өндөрт биш хүүхэд авч болохоор нам газарт байдаг байна.

  • Үйл ажиллагааны зарчим нь: Дизайн хэдий чинээ хурц тод байна хүүхдүүд төдий чинээ сонгоно. Энэ нь зөвхөн хүүхдийн идэх дуртай өглөөний хоол төдийгүй амьтны хүнсний сав зэрэгт хамаатай юм.

 

6. Ялгааны зарчим

Ялгааны зарчим нь маркетологчдын бий болгосон үндсэн стратегийн нэг чухал хэсэг юм. Эрдэмтэд нэгэн судалгаа явуулсан байдаг: оюутныг эхлээд нэг гараа хүйтэн, нөгөө гараа халуун усанд дүрэхийг санал болгосон ба дараа нь хоёр гараа тасалгааны хэм бүхий усанд зэрэг дүрэхийг хүсчээ. Нэг л зүйл боловч өмнөх нөхцөл байдлаас тэдгээр нь янз бүрээр мэдрэгддэг байна.

  • Үйл ажиллагааны зарчим нь: Нэгэн залуу дэлгүүрт ирэн костюм, свитер авах гэжээ. Эхлээд костюм санал болгосон байна. Учир нь костюм илүү үнэтэй учир түүнтэй харьцуулахад свитер хамаагүй хямд санагдах болно. Гэтэл тэр свитер маань өөрийнхөө адил төрөлт цамцнууд дундаас нилээдгүй өндөр үнэтэй нь байна. Яг энэ зарчмыг бусад гоёл чимэглэлийг шинэ костюмд тааруулах замаар хэрэглэдэг байна.

 

7. Гоё чимэглэл гэдэг бол хамгийн чухал нь

Бид гоё сайхан харагдахын тулд янз бүрийн гоёл хэрэглэх хэрэгтэй гэж стилистүүд зөвлөдөг. Жирийн нэгэн даашинзыг зарим нэг гоёлын тусламжтайгаар жинхэнэ ганган, дэгжин зүйл болгож болно гэж тэд ярьдаг билээ.

  • Үйл ажиллагааны зарчим нь: зарим нэг зүйл, гоёл нь агуулахад удаан хэвтэж зарагдах боломж нь улам бүр багасч байдаг. Ийм үед дээрх стилистүүдийн зөвлөгөө их чухал: худалдагч нар удсан даашинзыг манекенд өмсгөн янз бүрийн гоёлоор гоёно. Ийм даашинзыг тэрхүү гоёлтой нь цуг худалдаж авах нь эрс нэмэгддэг байна.

 

8. Толгойгүй манекен

Та нүүр царай бүхий манекентэй их таардаг у? Эсвэл толгойгүй манекентэй их таардаг уу? Худалдааны заал танхимд тавьсан аливаа зүйлийг хүн ойролцоогоор 30 секунд хараад цаашдаа анхаарахаа больдог байна. Тиймээс худалдагч нарын хувьд энэхүү 30 секундыг өөр зүйлд сатааруулахгүй байхын төлөө ажиллах нь чухал юм.

  • Үйл ажиллагааны зарчим нь: Манекены толгойг авах эсвэл ямар нэг царай зүсгүй болгоход тэдгээр нь таны анхаарлыг татахаа больж та зөвхөн бараанд анхаарлаа хандуулах болно.

 

9. “Танд маш хэрэгтэй” гэсэн сэтгэгдэл төрүүлэх харааны хуурмаг нөхцөл

Энэ бараа нь ямар ач холбогдолтой вэ гэсэн шалгуураар бид аливаа барааг авдаг. Гэхдээ энэ үедээ бид тухайн барааг ямар материалаар хийсэн, хэрэглэх хэмжээ дамжаа гэх зэрэг олон зүйлийн тухай мартдаг. Энэхүү сэтгэлзүйн феноменийг худалдагч нар их ашигладаг билээ.

  • Үйл ажиллагааны зарчим нь: Жишээ нь, целлюлитийн эсрэг тос нь таны “хэцүүхэн” газрыг арилгаж өгнө гэх боловч зөв хооллолт, тогтмол биеийн тамираар хичээллэх, чийгшүүлэгч тос зэрэг нь дээрх реклам бүхий бараанаас илүү их үр дүнд хүргэх билээ.

 

10. Байхгүй боловч танд харагдах олон төрөл

Дундаж хэмээг нь нэмнэ гэдэг нь хэрэглэгчийн эрх ашиг, хүсэлтийг харж үзсэн хэрэг биш юм. Энэ нь худалдан авагч нарыг илүү өндөр үнэтэйгээр тухайн барааг худалдаж авахыг тулгаж байгаа хэрэг билээ. Энэ аргыг сүлжээний газрууд өргөн ашиглах ба (түргэн хоолны, кофены газрууд) таныг багахан мөнгө нэмээд илүү ихийг, томыг авахыг хүсвэл энэ нь танд хэрэгтэй юу үгүй юу гэдгийг бодож үзээрэй.

  • Үйл ажиллагааны зарчим нь: Бид кофе шоп-д ирлээ. Тэнд том латте 2000 байхад жижиг нь 500 гэж байв. Ихэнх нь хоёр дахь хувилбарыг сонгодог. (хэрвээ та кофены жинхэнэ фанат биш бол) Харин гурав дахь хувилбар буюу дундаж хэмээг бий болгон түүнийгээ 1800-аар зарахад ихэнх хүн томыг сонгодог байна. Ердөө л 200 зөрүүтэй боловч хамаагүй их хэмжээтэй! Анх хоёр хувилбарыг харьцуулж үзээд өөрийнхөө хүсэл, хэрэглээний дагуу шийдвэр гаргана. Харин хоёр дахь нөхцөлд бид гурван хувилбарын үнийн ялгааг харьцуулж аль ашигтайг нь сонгодог билээ.
15
ХөөрхөнХөөрхөн
10
Ха ХаХа Ха
8
ТэнэглэлТэнэглэл
8
ГайхмаарГайхмаар
8
ГоёГоё
4
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
4
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *