Дэлхий дээр дэлхийн 7 гайхамшгаас дутахааргүй байгалийн мундаг бүтээлүүд байдгийг харуулсан 17 гэрэл зураг

0

Хүн төрөлхтөн сүүлийн арав гаруй жилийг сансар огторгуйг судлахаар бүх хүчээ дaйчлан ажиллажээ. Яагаад тэгж их яарах болов? Хэлэхэд амаргүй. Эрдэмтэд шинэ нээлт хийж дэлхий дахиныг донсолгох гэж байгаа юм болов уу? Гэхдээ бидэнд мэдэгдэж байгаа бодит баримтаар бол манай гараг өөрөө маш олон нууцлаг үзэгдэл, ан амьтантай. Энэ бүхнийг судалж хэзээ ч дуусахгүй. Эдгээрийн тухай олж мэдсэн шинэ нээлт болгон сонирхол татна. Жишээ нь, дэлхийн далай тэнгисийн ердөө 2-5 хувийг судлаад байгаа шүү дээ. Хуурай газар ч гэсэн өөртөө маш их нууцыг агуулсан байх нь дамжиггүй.

Заримдаа хүмүүс өөрсдөө гайхамшигтай тулгарах нь бий. Эдгээр нь шинжлэх ухаанаар тайлбарлагдсан ч гэлээ ховор тохиолдол тул сонирхол татна. Байгалиа хүндэлж хайрлаж явдаг хүмүүсийн баримтжуулсан гэрэл зургуудыг танд сонирхуулахаар бэлдлээ.

Хуш модны боргоцой модны холтос дотроо ургажээ. Энэ нь зарим нэг төрлийн хуш модонд байдаг үзэгдэл ажээ

nzscion

 

Эвэрт акулын өндөг үнэхээр этгээд хачин хэлбэртэй

bugsontheside

 

Саудын Арабад байдаг Аль-Наслаа чулуу

cherrythrow7

Байгалийн хүчээр л ингэж зурсан юм шиг тэгшхэн хуваагдсан гэж эрдэмтэд үзсэн байна. Бристолийн их сургуулийн геологич Черри Льюисийн тайлбарлан хэлж байгаагаар бол чулууны нарийн хагархайгаар ус орсон ба дараа нь агаарын хэм буурахад ус тэлж чулууг хоёр хуваажээ.

Бас тэс өөр хувилбартай хүмүүс ч бий: хэдэн зуун жилийн тэртээ харь гаригийн хүмүүс дэлхийн хүмүүст энэ гайхалтай чулууг бэлэглэжээ.

 

Зүгээр нэг хог гэж бодож байна уу? Таны өмнө ианобактерийн мат гэгч байна – микро организмын үлэмж том бөөгнөрөл

syntistatoimintaa

 

Хавайн арлын ногоон элс нь хагас үнэт хэмээгддэг хризолитийн эрдсийг ихээр агуулдаг ажээ

tontoxin

 

Антрактид дахь Эребус уул – дэлхийн хамгийн өмнөд хэсэгт байрлах идэвхтэй галт уул

NaturelsWeird

 

Лазерын шувуу. Эрэгчин болон эмэгчин хоёрын хооронд үнэхээр их ялгаа харагдана

asilvertintedrose

Эрэгчин нь хурц хөx өнгөтэй бол эмэгчин нь байдаг л саарал өнгөтэй ажээ.

 

Өөр модоор аврагдсан мод

stngys

 

Агуйн устай сан – хэдэн мянган жилийн турш гадна ертөнцөөс тусгаарлагджээ

hazilystrangle849

 

Сейшелийн далдуу модны төрөлд багтах дэлхий дээрх хамгийн том үр

tablawi96

Энэ нь маш ховорт тооцогдох сейшелийн далдуу модны (Lodoicea maldivica) үр юм. Уг мод зөвхөн Сейшелийн архипелагийн хоёрхон арал дээр л ургадаг. Дэлхийн өөр хаана ч байхгүй. Энэ модны үр нь хамгийн том буюу 25 хүртэл килограмм жин хүрдэг.

 

Энэтхэгийн малабарын хэрэм – Дэлхий дээрх хамгийн том хэрэмд тооцогдоно

DMmeYourCat

 

Энэ бол “Амьдралын мод” гэх нэртэй акац, Кенийн Цаво үндэсний хүрээлэнд ургадаг мод

EvaRaw666

Мод руу явж байгаа болон холдож байгаа нарийн зам – модны мөчрийн сүүдэрт сэрүүцэхээр ирсэн ан амьтдын гаргасан зам юм. Ногоон жижиг цэгүүд нь залуу акац моднууд ажээ

 

Оцон шувуунууд мөсөн уулаар алхацгааж байна

sowich4

 

Бяцхан далайн од

PacificKestrel

 

Нийгэмшигч нэхэгч шувууны (Philetairus Socius) аварга том үүр, Намиби

kramola_online

Эдгээр үүрийг дэлхийн хамгийн том гэж үздэг бас модон дээрх хамгийн шигүү байр гэж тооцдог ажээ. Зарим нэг нь бүр тонн хүртэл жинтэй байдаг. Нэхэгч шувуу өөрийн хүслээр зориуд ийм үүр барьдаг гэдэг юм, учир нь тэр болгон амьтан ингэж тууштай хөдөлмөрлөж чадахгүй шүү дээ.

 

Нэхэгч шувуу болон түүний үүрийг доороос нь харахад

lemondedesanimaux_magazine

 

Антарктидын байгалиасаа үүсэн бүрэлдсэн байгууламж – яг л мөсөн хана шиг, арк шиг ч юм уу?

Tharakan922

 

Хар баавгайд “эзлүүлсэн” мод

therra123

Бамбаруушууд юунаас ч юм ихэд айсан болохоор модонд бөөнөөрөө гарчээ.

Эндээс та бүхэн байгаль эхийн хүчтэй талуудыг сонирхон үзээрэй.

94
ГайхмаарГайхмаар
18
ХөөрхөнХөөрхөн
8
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Tulga Badam

    Tulga Badam

    2023/04/03 at 15:59

    ЁСТОЙ ГАЙХАМШИГТАЙ ЮМ БНА..

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *