Энэтхэг болон Ази хүмүүс яаж ийм их халуун ногоотой хоолыг байнга идэж чаддаг юм бэ?

0

Тэнд хоолондоо амтлагч хийдэггүй. Тэнд амтлагчдаа бага зэрэг л хоол хийдэг юм.

bestvietnam.ru

“Өөрсдийнхөндөө хийсэн” гэх тодотголтой Энэтхэг хоол анх удаа идэж үзэхэд ам шатмаар мэдрэмж төрдөг: улаан чинжүү, куркума, карри, цагаан гаа зэрэг нутгийн гаралтай халуун чанарын амтлагчууд. Яагаад Энэтхэг болон Зүүн-Өмнөд Азийн хүмүүс эрт дээр үеэсээ ийм халуун чанарын хоолонд дуртай юм бэ? Хэд хэдэн шалтгаантай, бүгд өөрийн гэсэн үндэслэлтэй байгаа юм.

 

1. Хүнс хадгалалт болон нянтай тэмцэх тэмцэл

Чинжүү, саримс зэрэг хүнсний бүтээгдэхүүн нь бактери устгах чадалтай фитоцид агуулдаг, энэ нь халдварын тархацыг зогсоодог бөгөөд хоол хүнсийг шинээр нь хадгалахад тусалдаг ажээ. Халуун уур амьсгалтай нутагт аминд орно л гэсэн. Ялангуяа хэдэн зуун мянган жилийн тэртээ ариун цэврийн тухай ямар ч ойлголтгүй байхад хүмүүс эдгээр хүнсний ачаар л эрүүл саруул аж төрдөг байжээ. Тийм ээ, одоо ч гэсэн гудамжны хоолны ариун цэвэр эргэлзээ дагуулсаар л байна.

dzeninfra.ru

Дээрээс нь цагаан гаа болон саримс нь дархлаа дэмждэг тул халдвар авах эрсдэлийг буруулдаг.

 

2. Ходоодны үйл ажиллагааг эрчимжүүлнэ

Халуун уур амьсгалтай газар бодисын солилцоо удаашрах хандлагатай, энэ нь өвчин тусах магадлалыг нэмэгдүүлнэ гэсэн үг юм. Хүний эрүүл мэндийн хувьд бүхэлдээ сөрөг нөлөөтэй гэж ойлгоорой. Амтлагчууд нь ферментийн хэмжээг нэмэгдүүлж хоол боловсруулах системийг “хөдөлгөж” өгдөг. Үүний ачаар хүн өөдрөг, эрч хүчтэй болохын зэрэгцээ ходоод, гэдэсний өвчлөл тусах магадлал эрс багасна. Турк, Кавказад мөн халуун ногоонд дуртай, гэхдээ халуун чанараараа Энэтхэг, Азийн хоолыг гүйцэхгүй. Магадгүй халуун уур амьсгалд нууц оршиж байж ч мэдэх юм. Эдгээр улс орнуудын бас нэг онцлог – ширээ болгон дээр айран эсвэл тараг байдаг. Эдгээр нь хоолны халуун чанарыг зөөлрүүлэх үйлчилгээтэй юм. Энэтхэгт уг үүргийг райт буюу нэг төрлийн тараг гүйцэтгэнэ. Уг тараг нь үрж жижиглэсэн өргөст хэмхтэй байх төдийгүй заримдаа бүр хоол амтлагч ч хийсэн байдаг ажээ.

dzeninfra.ru

 

3. Халуун агаарыг хөнгөн давж чадна

Халуун ногоо нь хөлрүүлдэг, үүний ачаар бие сэрүүцнэ – тиймээс халуун өдрүүдэд халуунд цохиулахаас хамгаална гэсэн үг юм. Та өөр дээрээ үүнийг мэдэрсэн байх л даа: халуун ногоотой хоол идсэний дараа шууд халуу шатдаг, удалгүй сэрүүцэх мэдрэмж төрнө.

wsjournal.ru

 

4. Илүү амттай!

Энэтхэг болон Азийн үндсэн хоол нь будаа, гурил – нүүрс усны хямд эх үүсвэр, бараг л амт гэхээр зүйлгүй хүнс. Амтлагч нь хоолыг илүү амттай, олон төрөлтэй болгох ажээ.

“Дэлхийн бусад улс орнуудын дэлгүүрээс төрөл бүрийн амтлагч олж авч болно, гэхдээ эдгээр нь амтны хувьд илүү зөөлөн. Бас тодорхой хоолыг амтлахад зориулсан тусгайлан бэлдсэн амтлагчууд ч байдаг. Ази болон Энэтхэгт төрөл бүрийн амтлагч хэрэглэхийг хүсдэг ба амтлагчаа өөрсдөө буталж сонирхолдоо нийцүүлэн бэлддэг. Ингэж байж л ашиг тус, амтаа хадгална гэж үзэх ажээ”.

Азиуд гаднын жуулчдын ходоод гэдсийг ч хайрлахаа сайн мэднэ: зочдод өгөх хоолны амтлагчийн зориуд бага хийнэ, хэрвээ тэдний “ноу хау”-г мэдэхийг хүсэж байна гэж хэлбэл харин өөрөөр хандана. Халуун ногоотой хоол хэсэг хугацаанд идсэний дараа бие дасаж эхлэх тул нутгийн хоол тийм ч их халуун санагдахаа больдог ажээ.

Уншигч та халуун ногоотой хоол хүнс хэрэглэж чаддаг уу?

6
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *