2021 оны шилдгээр шалгарсан 15 цуврал. Кино сонирхогчид ч үүнтэй маргахгүй байгаа гэнэ

1
1
28,832

Стримингийн сувгууд нь удаан хугацааны туршид уламжлалт телевизүүдийн нэмэлт суваг гэж явж ирсэн. Харин 2021 онд энэ байдал эрс өөрчлөгджээ. Онлайн платформууд чанартай маш олон контентууд гаргах болсон бөгөөд энэ нь дэлхий дахины үзэгчдийн сэтгэлд ихэд нийцжээ.

Стримингийн платформуудаар гарч нэр хүндтэй Rolling Stone хэвлэлийн 2021 оны шилдэг бүтээлээр шалгарсан цувралуудыг танд танилцуулж байна.

15. Squid Game

© Squid Game / Netflix

Давж гарахын аргагүй өр зээлээсээ болоод амь насанд аюултай тоглоомд оролцох болсон хүмүүсийн тухай антиутоп хэв маягийн хит. “Squid Game” киноны зохиолч, найруулагч Хван Дон Хёк уг санааг шоунд зориулж боловсруулж байхдаа ядуу амьдрал гэдгийг дам мэддэг нэгэн байжээ. Тэр мөнгөтэй залгахын тулд өөрийнхөө нөүтбүүкийг зарахад хүрч байсан удаа ч бий.

Олон ангит кино Netflix-ийн платформ дээр гарснаас хойш нэг сарын дараа бүх дээд амжилтуудыг эвдэж эхэлсэн: 142 сая үзэгч, 900 сая гаруй ам.долларын орлого. Уг төсөл зарим нэг жүжигчдийг саятан болгосон юм. Сонирхуулж хэлэхэд, олон ангит киноны хувцас энэ жилийн Хэллоуины алдартай гоёл болсон удаатай.

 

14. Dave

© Dave / FX Networks

Залуу рэперийн тухай америкийн олон ангит киноны хоёрдугаар хэсэг нь амжилттай болох хувь тавилантай. Ямартай ч тэр өөрөө тэгж бодож байгаа юм. Төслийг рэпер, комик Лил Дикитэй хамтран хэрэгжүүлээд зогсохгүй өөрөө гол дүрд нь тоглосон.

FX Network компанийн түүхэнд байгаагүй амжилтыг гаргаж чадсан инээдмийн олон ангит кино нь мөн гунигтай хэмээгдэж байгаа. Үзэгчид уг бүтээлийг өндрөөр үнэлжээ.

 

13. Mythic Quest

© Mythic Quest / Lionsgate

“Mythic Quest” киноны үйл явдал видео тоглоом хөгжүүлдэг нэгэн студийн эргэн тойронд өрнөнө. Багийн оролцогчдын хоорондын уялдаа холбоо бодож байснаас ч илүү хурц бололтой.

Анхны хэсэг нь Apple TV-ээр 2020 онд гарсан бөгөөд өндөр үнэлгээ авч байжээ. Хоёр дахь хэсэг нь ч дутахааргүй болсон байна. Үүнд гайхаад байх ч хэрэг байхгүй, яагаад гэвэл кино зохиолд Роб Макэлхенни оролцсон – “It’s Always Sunny in Philadelphia” ситкомын од.

 

12. The Great

© The Great / Hulu

Екатерина хатан хааны тухай хар инээдмийн түүхэн олон ангит киног 2008 онд Сиднейд тавигдсан Тони Макнамарын дууриас сэдэвлэн бүтээжээ. Олон ангит киноны хоёрдугаар хэсгийг үзэгчид нааштай хүлээж авсан бөгөөд “Алтан бөмбөрцөг” болон “Шүүмжлэгчдийн сонголт”-ын шагналуудад нэр дэвшиж байсан юм. Мөн Австралийн кино болон телевизийн урлагийн академийн шагналд ч нэр дэвшжээ.

 

11. What We Do in the Shadows

© What We Do in the Shadows / FX Networks

Цус сорогчид хөгжилтэй байж болно гэдгийг аль 2014 онд “What We Do in the Shadows” киногоор баталсан. Чухам энэ л бүтээлийг үндэслэн “What We Do in the Shadows” олон ангит киноны 3 дугаар хэсгийг хийсэн юм: бүлэг цус сорогчид нэгэн байшинд яаж шүү амьдарч байдгийг өгүүлжээ.

Уг олон ангит кино нь олон ч шагналд нэр дэвшихийн зэрэгцээ шагналын эзэн ч болсон. Сонирхолтой нь, киноны зураг авалтад ганц ч тусгай эффект ашиглаагүй ажээ. Кино бүтээгчид компьютерын тусламжтайгаар маш олон зүйл хийж болох байсан ч тэд хуучны арга нь илүү бодит уур амьсгалыг бүрдүүлнэ гэж үзжээ.

 

10. WandaVision

© WandaVision / Marvel Studios

Ванда, Вишн хосын тухай уран зөгнөлт мини-сериал нь Marvel-ын бүтээл юм. Уг төсөл нь Marvel-ийн бусад бүтээлүүдтэй огт адилгүйгээрээ бусдаас онцлог: кино бүтээгчид 1950-2000-аад оны үеийн сонгодог ситкомуудаас санаагаа авч анги болгондоо тухайн үеийн хэв маягийг шингээхийг оролдсон байна.

 

9. The White Lotus

© The White Lotus / HBO

Хавайн далайн эрэг дээр амарч байхдаа жинхэнэ амь өрссөн явдалтай учрах баячуудын тухай олон ангит кино юм. Үйл явдал, цаад утга санаа маш нарийн тул үзэгч энэ киног үзэж байхдаа огт уйдахгүй.

TV Guide-ийн шүүмжлэгч Мэтью Жейкобс уг кинонд 5 онооноос 4,5 оноо өгч үнэлсэн бол Rotten Tomatoes-ийн дундаж үнэлгээ 8,4/10 байгаа юм.

 

8. Maid

© Maid / Netflix

Нийгмийн хүнд асуудлыг хөндсөн уг бүтээл нь ядуурал, хүч бас мөрөөдлийн тухай өгүүлнэ. Стефани Лэндийн дурсамжаас сэдэвлэн бүтээжээ. Стефани Лэнд – цагтаа цагийн 9 ам.доллараар жорлон угааж байсан, дараа нь бестеллер номын зохиолч болсон юм. Киноны гол дүрд Маргарет Куэлли тогложээ.

Олон ангит кино Netflix-ийн хит болсон, дэлгэцнээ гарснаас хойш нэг сарын дотор ойролцоогоор 67 сая хэрэглэгч үзсэн байв.

 

7. Succession

© Succession / HBO

Баян айлд өрнөж байгаа өв залгамжлалын төлөөх дaйны тухай өгүүлнэ. “Уэйстар Ройко” медиа их гүрний эздийн гэр бүлд өрнөх үйл явдал хэдэн жилийн турш шилдэг бүтээлийн жагсаалтаар явсаар л байна. Маш олон тооны шагнал авахын зэрэгцээ нэр дэвшсэн тохиолдол ч их: гадаадын шилдэг бүтээл төрлөөр Британийн телевизийн академийн шагнал, уянгын шилдэг олон ангит киноны төрлөөр “Алтан бөмбөрцөг” мөн “Эмми”-гийн шилдэг уянгын олон ангит киноны шагналын эзэн болжээ.

 

6. It’s a Sin

© It’s a Sin / HBO Max

Олон ангит киноны үйл явдал 80-аад онд Лондонд өрнөж байгаа юм. Хэсэг найзууд амьдрал буцалж байгаа их хотод ирнэ, тэр цагаас хойш 10 жил үргэлжлэх үйл явдал 5 хэсэгт хуваагдаж үзэгчдийн хүртээл болжээ. Олон ангит кино нь 9 ч удаа нэр хүндтэй шагналын эзэн болж, мөн төрөл бүрийн шагналд 27 удаа нэр дэвшсэн байна.

 

5. Station Eleven

© Station Eleven / HBO Max

Сүйрлийн дараах үйл явдлыг өгүүлнэ: улс орнуудаар аялж Шекспирийн жүжиг тоглох жүжигчдийн тухай. Тэд нэг хотод соёлын аймшигтай үр дагавартай нүүр тулгардаг юм.

Киноны үйл явдлыг 2014 онд гарсан Эмили Сент-Жон Манделийн адил нэртэй зохиолоос сэдэвлэжээ. Олон ангит кино 12 дугаар сарын 16-нд нээлтээ хийсэн мөртлөө аль хэдийн телевизийн хэд хэдэн нэр хүндтэй шагналын эзэн болох боломжоо аваад байна.

 

4. The Underground Railroad

© The Underground Railroad / Amazon Prime Video

1830-аад оны үед өрнөх үйл явдлыг ид шид, реализмын төрлөөр дамжуулан үзэгчдэд хүргэсэн бүтээл юм. Үйл явдал 2 үндсэн хэсэгт хуваагдана: анхны үйл явдлаар Кора охины аялал болон түүнд тохиолдох хүндрэлүүдийг өгүүлнэ. Хояр дахь – Рижуэягийн түүх.

Киног 2016 онд Пулитцерийн шагнал хүртсэн Колсон Уайтхедийн бүтээлээс сэдэвлэжээ. Олон ангит кино нь маш олон төрлийн шагналд нэр дэвшсэнээс дурдвал “Эмми”, AFI болон AAFCA TV-ийг нэрлэж болно.

 

3. Only Murders in the Building

© Only Murders in the Building / 20th Century Fox Television

Гурван хөршийн тухай инээдмийн түүх – детективт дурлагчдад зориулагджээ. Нью-Йоркын баян дүүрэгт байрлах олон өрөөтэй байранд гэмт xэрэг гарах бөгөөд оршин суугчид өөрсдөө мөpдөж эхэлнэ. Энэ мөчид уг гэмт xэрэг бодож байснаас илүү ээдрээтэй болохыг тэд ойлгоно.

Олон ангит кино “Алтан бөмбөрцөг”, “Телевизийн шүүмжлэгчдийн сонголт” зэрэг шагналуудад нэр дэвшсэн бол киноны нэг гол дүрд тоглосон Селена Гомез People’s Choice Awards шагнал хүртжээ.

 

2. Reservation Dogs

© Reservation Dogs / 20th Century Fox Television

Оклахомын өсвөр насны хэсэг хүүхдүүд мөнгөтэй болж Калифорни явахын тулд дээpэм, машины xулгай хийдэг. Гэтэл гэнэт л өөрсдөө гэмт xэрэгтэй тэмцэх тэмцэгчид болох ажээ.

Олон ангит кино нь Rotten Tomatoes дээр муугүй үнэлгээ авсан төдийгүй хэд хэдэн нэр хүндтэй шагналын эзэн болжээ: Америкийн кино урлагийн институтийн шагнал, “Готэм” болон “Independent Spirit”. Мөн “Алтан бөмбөрцөг”-т нэр дэвшсэн байна.

 

1. For All Mankind

© For All Mankind / Sony Pictures

Уг олон ангит кино нь уянга, уран зөгнөл, инээдмийн төрлийг нэгтгэсэн. Киноны хоёр дахь хэсэг нь 80-аад онд өрнөх бөгөөд тухайн үеийн түүхэн үйл явдлыг харуулахыг зорьжээ: сансар огторгуйд гаргасан амжилт, Саран дээр буусан явдал зэрэг.

Кино зохиолч Рональд Д.Мурын хэлснээр бол уг санааг 1978 оны “Centennial” киноноос авсан гэнэ. “Сатурн”, “Эмми”-гийн шагнал хүртсэн олон ангит киног үргэлжлүүлэн 3 дахь хэсгийг хийхээр шийджээ.

Таны хувьд энэ оны хамгийн шилдэг цуврал юу вэ?

77
БурууБуруу
20
ГоёГоё
15
ТэнэглэлТэнэглэл
8
ГайхмаарГайхмаар
6
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
4
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Кино сонирхогч

    2022/01/04 at 16:23

    1. The Witcher
    2. The Book of Boba Fett
    3. Yellowstone
    4. 1883
    5. The Wheel of Time
    6. Hawkeye
    7. Emily in Paris
    8. Cobra Kai
    9. Succession
    10. Dexter: New Blood
    11. The Silent Sea
    12. Yellowjackets
    13. Game of Thrones
    14. Daredevil
    15. Station Eleven
    Үнэн бодит жагсаалт энэ байна шүү.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.