
Хүний бие организм ойролцоогоор 100 триллион эсээс бүрддэг. Тэдгээрийн 10 гаруй нь гадны эсүүд буюу бактери, микроб, мөөгөнцөр болон бусад бичил биетүүд байдаг. Аз болоход, та угаалгын өрөө рүүгээ яаралтай орж, эдгээр аймшигтай зүйлсээс салах гэж яарсны хэрэггүй! Хэвийн нөхцөлд хүний өөрийн болон гадны эсүүд хооронд найзууд байж чаддаг.

Микроб, бактери, мөөгөнцөр гэх мэт хүрээлэн буй орчинд байгаа эсүүдийг микробиом гэж нэрлэнэ. Хүн бүрийн микробиом харилцан адилгүй байна. Энэ бол хүний дархлааны дотоод хэсэг юм. Хачин сонсогдож байж болох ч, эдгээр бүх бактериуд болон мөөгөнцрүүд биднийг хор хөнөөлтэй зүйлсээс хамгаалж байдаг.

Бичил биетүүд биеийн өөр өөр хэсгүүдэд амьдардаг – арьснаас авахуулаад үс, хамрын хөндий, гэдэс, хуруу, тэр ч бүү хэл хумсыг ч бас энд дурдах хэрэгтэй.
Ямар бичил биет хумсанд амьдардаг вэ?
Хүүхэд байх үеэс эхлэн бид гараа тогтмол угаах ёстой талаар заалгуулдаг. Гэхдээ яагаад эмч нар өвчтөнтэй харьцахдаа бээлий өмсдөг юм бол? Гараа угааснаар арьсан дээрх бүх бичил биетүүдийг цэвэрлэдэггүй гэж үү? Тэгвэл хариултыг нь хэлж өгье – Үгүй! Мэдээж угаасны дараа таны арьс цэвэрхэн болно, гэхдээ их хэмжээний бактери хумсны завсар үлдсэн байдаг. Хумс болон арьсны хоорондох газар бол бичил биетүүд үржиж, амьдрах таатай орчин юм.

Ийм нөхцөлд эрүүл мэндээ хамгаалах зорилгоор тогтмол маникюр хийлгэж, хумсаа аль болох богино ургуулах хэрэгтэй гэж үздэг. Хумсаа лакаар будсан эсэх нь үүнд огтхон ч хамаагүй.
Хумсны завсар дахь бичил биетүүд хүнд аюул заналхийлэх үү?
Эдгээр бичил биетүүд хүний эрүүл мэндэд ямар нэгэн байдлаар хор хөнөөл учруулахгүй, гэхдээ халдвар авсан нөхцөлд, хумсаа тэр даруйд нь богиносгож авах болон гараа савангаар сайтар угаах шаардлагатайг анхаарна уу.


Тэгэхээр дараагийн удаа та хумсаа мэрэх үедээ, энд триллион орчим бичил биетүүд амьдарч байгаа гэдгийг санана гэдэгт итгэлтэй байна. Мөн энэ талаар хүүхдүүддээ хэлэхээ мартав аа! Тэдэнд эрүүл мэндээ сахих талаар сайн хэлж өгөөрэй.







