Зөв хадгалж чадвал хэдэн жил ч хадгалах боломжтой 10+ хоол хүнс

0

Хоолны хог хаягдал гаргах нь маш буруу зүйл учраас хоол хүнсээ аль болох удаан хадгалах нь маш чухал. Мөн хэрхэн зөв хадгалах аргыг ч сайн мэддэг байх хэрэгтэй. Ихэнх тохиолдолд удаан хадгалах боломжтой болгосон хоол хүнс илүү амттай болсон байдаг. Жишээ нь гэхэд л загасыг илүү удаан хадгалахын тулд хүн төрөлхтөн сүшиг зохион бүтээсэн байна.

1. Жимс жимсгэнэ: Угаагаад хөлдөөнө

© Pixabay © Pixabay
  • Жимсээр маш олон гоё амттай зүйл хийж болох ч удаан хадгалах боломжгүй байдаг. Харин та жимсээ хөлдөөх юм бол нэг жил орчим хадгалах боломжтой болно.
  • Хөлдөөхөөсөө өмнө жимсээ угаагаад дараа нь сайтар хатаасан байх ёстой шүү. Хөлдөөгч рүү хийхээсээ өмнө гялгар уутанд хийгээрэй.

 

2. Хүнсний ногоо: Даршлах арга

© Pixabay © Pixabay
  • Хөлдөөх бол хүнсний бүтээгдэхүүн хадгалах цорын ганц арга биш юм. Ногоогоо даршлах замаар эрүүл, аюулгүй удаан хадгалж болно. Бүх төрлийн ногоог даршлах боломжтой байдаг бөгөөд хамгийн түгээмэл байдаг нь даршилсан өргөст хэмх юм. Ингэж дарсан ногоо 2 жил хүртэлх хугацаанд хадгалагдах боломжтой.
  • Гэсэн хэдий ч ногоо болгон адилхан гэсэн үг биш. Даршилсан улаан лоолийг гэхэд дээд тал нь нэг сар л хадгалах боломжтой.
  • Ус, цагаан цуу, давс (заримдаа элсэн чихэр орж болно)-тай усанд ногоогоо хийхэд л болно. Маш энгийн.

 

3. Лууван: Хатаах

© Pixabay © Depositphotos.com
  • Лууван нь маш түгээмэл хэрэглэгддэг ногоо учир удаан хадгалах аргыг сураад авахад илүүдэхгүй. Луувангаа зүсээд, шаржигнасан хатуу болтол нь хатаах хэрэгтэй. Ийм болсон лууванд 25 жил ямар ч өөрчлөлт орохгүй.

 

4. Алим: Хатаах

© Roma05082010 / Wikimedia Commons © Pixabay
  • Хатаасан алимыг 20-иос дээш жил хадгалах боломжтой байдаг.
  • Алимаа зүсээд усгүй болтол нь хуурна. Бэлэн болсон алимаа битүүмжилсэн гялгар уут эсвэл агаар нэвтэрдэггүй шилэн саванд хадгална.

 

5. Самар: Баглаад хөлдөөх

© Pixabay
  • Самар нь уургийн маш сайн эх үүсвэр юм. Самрыг битүү нөхцөлд хөлдөөж хадгална. Ингэж хадгалсан нөхцөлд 2 жил хүртэлх хугацаанд өөрчлөлт орохгүй.
  • Бүйлс самрыг хамгийн удаан хадгалах боломжтой.

 

6. Шош: Лаазанд хадгалах

© E4024 / Wikimedia Commons © Linda Spashett / Wikimedia Commons
  • Шош нь үндсэн хоол эсвэл зууш маягаар хэрэглэгддэг. Лаазалж хадгалсан тохиолдолд 3-аас 5 жил хадгалах боломжтой.
  • Шошийг лаазлахаас өмнө 2 минут орчим буцалгаад хөргөнө. Хатаахаасаа өмнө 1 цаг орчим усанд дэвтээнэ. Цэвэр ус хийгээд дахин 30 минут буцалгана. Бага зэрэг давс хийгээд чанасан устай нь хамт шилэн саванд хийх хэрэгтэй. 1 инч зай үлдээнэ.

 

 

7. Чихрийн сироп: Хөлдөөх

© PublicDomainPictures.net © Pixabay
  • Хөлдөөж хадгалсан сиропийг үүрд хадгалсан ч болно. Ингээд хөлдөөсөн сиропоо бага багаар таслан авч хэрэглэнэ. Зарим хүмүүс хөлдөөсөн чихрийн сиропийг хатуу чихэр шиг идэх нь бий.

 

8. Загас: Лаазалсан загас худалдаж авах

© Pixabay © Pixabay
  • Туна гэх мэтийн сайн чанарын загасыг лаазалж удаан хадгалах боломжтой. Зарим загасыг 3 жил хүртэлх хугацаанд хадгалж болно. Харин та лаазыг нэгэнт онгойлгосон бол тухайн өдөртөө идэх хэрэгтэй.
  • Лаазалсан бүтээгдэхүүнийг онгойлгосон тохиолдолд хөргүүрт хийсэн ч хэдхэн өдөр хадгалах боломжтой байдаг.

 

9. Зөгийн бал: Нарны тусгалаас хол байлгах

© Pixabay © Pixabay
  • Зөгийн балыг элсэн чихрийн оронд ашиглаж болохоос гадна хоолойн өвчнийг анагаах гэх мэт эрүүл мэндийн зориулалтаар өргөн ашигладаг. Жинхэнэ байгалийн зөгийн бал удах тусам талсжиж, өнгө нь хувирдаг. Гайхалтай нь зөгийн баланд хадгалах хугацаа гэж байхгүй. Хольцгүй зөгийн балыг үүрд хадгалсан ч болно. Хамгийн гол нь нарны тусгалаас хол байлгах л хэрэгтэй.

 

10. Сүү: Нунтаглах

© NIAID / Flickr © Lorian / Wikimedia Commons
  • Сүүг хүйтэн газар байлгасан ч удаан тэсдэггүй. Харин хуурай сүүг 25 жил хадгалах боломжтой байдаг.
  • Нунтаг сүүг зүгээр л худалдаж авч болох боловч ердийн сүүнээс гаргаж авах хэдэн арга бий. Сүүгээ ууршуулагч аппаратад хийж болно. Ингээд бэлэн болсон сүүгээ агаар нэвтэрдэг шилэн саванд хадгална.

 

11. Цуу: Чанга таглах

© E4024 / Wikimedia Commons © Goddards Pies Limited / Wikimedia Commons
  • Цуу, зөгийн бал зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэдэн ч жил сар хадгалах боломжтой. Эдгээр бүтээгдэхүүнд дуусах хугацаа гэж байхгүй.
  • Харин цууг буруу хадгалбал бүтэц нь өөрчлөгдөх аюултай тул ямар ч агаар нэвтэрдэггүй чанга тагтай саванд хийж хадгалах хэрэгтэй. Ингэж хадгалсан цууг нээх хүртэл 2 жил хадгалж болно.
12
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *