Эцэг эхчүүд хүүхдийнхээ дэргэд өөрийн мэдэлгүй гаргадаг 11 хуурамч дүр төрх

2

Эцэг, эхчүүд үр хүүхдэдээ үргэлж сайн сайхныг хүсдэг. Гэвч заримдаа хэт их хайрлаж, хамгаалснаасаа болоод гомдоох үйлдэл хийж, үг хэлэх тохиолдол олон. Хүүхдийнхээ санаа бодлыг ойшоохгүй байх, тогтсон дүрмийг зөрчих үйлдэл хийх зэргээр хүүхдүүдээ хорвоотой танилцах явцад нь асар олон төөрөгдлийг үүсгэж байдаг. Ингээд насанд хүрсэн хүмүүсийн гаргадаг “хоёр нүүртэй” зангийн талаар авч үзэцгээе.

1. “Чи хүмүүст худлаа хэлж болохгүй. Харин би болно”

Эцэг эхчүүд хүүхдээ үргэлж үнэнийг хэлж, өөрийн үйлдэлд хариуцлага хүлээхийг шаарддаг. Гэвч заримдаа томчууд өөрсдөө дүрмээ зөрчдөг. “Мэдлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй” гэсэн шалтгаанаар ил цагаан худал хэлэх, үнэнийг далдлах, юм нуух зэрэг бүгд хүүхдийн нүдэн дээр ил байдаг.

 

2. “Чи заавал ганцаараа унтах ёстой, харин би шаардлагагүй”

Хүүхэдтэйгээ хамт унтсанаар тэдний хувийн орон зайд халдаж магадгүй гэсэн шалтгаанаар ихэнх эцэг эхчүүд хүүхдээ тусад нь унтуулдаг. Гэвч насанд хүрсэн хүмүүс хүртэл нэг өрөөнд хамтдаа унтдаг байхад хүүхэд яагаад ганцаараа унтах ёстой гэж? Сэтгэл судлаачдын хэлж байгаагаар ядаж хүүхдээ унтах хүртэл нь хамт байх нь хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулдаг байна.

 

3. “Би өлссөн үгүйгээ өөрөө мэдэж байна. Харин чи болохгүй”

Эрүүл хооллох нь чухал боловч бид бүгдэд өөрсдийн гэсэн сонголт байдаг бөгөөд заримдаа зүгээр л юу ч идмээргүй үе тохиолдож болно. Үүнтэй адил насанд хүрэгчид юу идэхээ өөрөө сонгож, өлсөхгүй байгаа бол өдрийн хоолоо алгасах зэрэг сонголтуудыг чөлөөтэй хийдэг. Гэвч хүүхдүүд заавал хоолоо идэж дуусгах ёстой гэхээр шударга бус биш байна гэж үү. Учир нь тэд эцэг эхийнхээ үгэнд орох ёстой шүү дээ. Томчууд өөрсдөө дүрмээ дагадаггүй бол хүүхдээсээ ч мөн тийм зүйл шаардах нь утгагүй юм.

 

4. “Би утсаа хүссэнээрээ оролдож болно, харин чи болохгүй”

Телевиз үзэх, ажил дээр компьютер оролдохыг оролцуулахгүйгээр зөвхөн утсаа оролдохдоо хүмүүс өдөрт дунджаар 3 цагийг зарцуулдаг гэсэн судалгаа гарчээ. Харин үүний хажуугаар хүүхдүүдийн дэлгэцийн хамаарлыг хянаж байх ёстой бөгөөд томчууд үүнд нь анхаарч байх ёстой. Тиймээс өөрөө өдөржин утаснаасаа уяатай сууж байгаа атлаа хүүхдээ боль гэж хэлэх нь ямар ч утгагүй юм.

 

5. “Би халууцаж, даарч болно. Харин чи болохгүй”

Зарим эцэг, эхчүүд хүүхдэдээ хэтэрхий их анхаарал тавьснаасаа болоод халуун өдөр байсан ч зузаан хувцас өмсүүлж орхидог. Тэд хүүхдэдээ ямар мэдрэмж төрөх, юу өмсмөөр байгааг нь барагтаа л анхаардаггүй. Тиймээс хүүхдээ даарчихвий гэсэн айдсаасаа болоод хэт зузаан хувцаслаж, тухгүй байлгах хэрэггүй.

 

6. “Чи юмаа хуваалцах ёстой. Харин би шаардлагагүй.”

Эцэг эхчүүд хүүхдүүдээ тоглоомоо хуваалцах, буулт хийх, тааламжгүй нөхцөл байдлыг даван туулах ёстой гэж үргэлж заадаг. Гэвч насанд хүрэгчид өөрсдөө маш зөрүүд, өөрийнхөөрөө байж, тухтай байдлаа алдахгүй байхыг хүсдэг. Гэвч хүүхдүүд ч мөн тусдаа нэг хувь хүн учраас өөрийн гэсэн үзэл бодолтой байгаа. Харин бид тэрхүү үзэл бодлыг нь үргэлж хүндэлж байх нь чухал.

 

 

7. “Хэлсэн зүйлийг шууд хий. Харин би тэгэхгүй”

Эцэг эхчүүд хүүхдээ юу хийж байгааг үл хамааран шуудхан л тушаалаа биелүүлэхийг шаарддаг. Гэвч ингэж хүүхдийнхээ санаа бодлыг үл  үл тоомсорлох нь тэдний хүсэл, бодол томчуудад огтхон ч чухал биш мэт мэдрэмж төрүүлдэг байна. Энэ нь хүүхдийг сахилга батгүй болгох тухай биш, тэдэнд шаардлагатай орон зай өгөх талаар ойлголт юм.

 

8. “Надад чиний юу мэдэрч байгаа хамаагүй. Харин чамд миний мэдрэмж хамаатай”

Хүүхдүүд өөрсдийн мэдрэмжээ бүрэн хянаж чаддаггүй учраас эцэг эхчүүдийн тусламж зайлшгүй хэрэгтэй. Гэвч тэглээ гээд хүүхдийнхээ сэтгэл хөдлөлийг үл ойшоох, ямар нэг байдлаар шийтгэх зэрэг нь зөв арга болж чадахгүй. Ялангуяа насанд хүрсэн хүмүүс “шалтгаангүй”-гээр сэтгэл хөдлөл, мэдрэмжээ хүүхдэдээ тулгаж огтхон ч болохгүй.

 

9. “Чи үргэлж хамгийн сайнаараа хичээх ёстой. Харин би тэгэх хэрэггүй”

Эцэг эхчүүд хүүхдээ амжилттай сайн хүн болоосой хэмээн хүсэж хичээл хийх, шинэ зүйл суралцахад нь дэмжлэг үзүүлдэг. Харин хүүхдүүд урам зориггүй болж эхлэх үед аав, ээжүүд нь тэр зүйл амьдралд нь ямар хэрэгтэй талаар лекц тавьж эхэлдэг. Гэхдээ тэд ихэнхдээ хүүхдүүддээ үлгэр дуурайл үзүүлэхгүй, зааж сургаснаасаа эсрэг зүйлийг хийж байдаг.

 

10. “Чи олны дунд өөрийгөө чөлөөтэй илэрхийлж байх ёстой. Харин надад бол бусдын бодол хамаатай”

Том хүмүүс хүүхдүүдээ үргэлж хамгийн сайн хувилбараар нь байлгахын тулд айдаг зүйлсийг нь хүртэл хүчээр хийлгэдэг. Гэвч бодит байдал дээр эцэг эхчүүд хүүхдэдээ ямар нэгэн нөхцөл байдлаас хэрхэн гарах ёстой, аливаа зүйл өөрийн гэсэн утга учиртай гэдгийг тайлбарлаагүй байж хэтэрхий их зүйл хүсэж хүлээдэг.

 

11. “Чамд саад болж байгаа зүйлийг тоохгүй орхиж сур. Харин би чадахгүй”

Эцэг эхчүүд хүүхдээ ямар нэг зүйлийг өөрчилж чадахгүй л бол бүхнийг тоохгүй хаяж, аз жаргалтай байх ёстой гэдэг. Гэвч ингэснээр хүүхдүүд асуудлаа ярихаа больж, өөрийгөө хайрцаглан, өөрийнх нь асуудал хэнд ч хамаагүй мэт мэдрэмж авдаг.

26
БурууБуруу
15
ХарамсалтайХарамсалтай
11
ХөөрхөнХөөрхөн
10
Ха ХаХа Ха
5
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Songino Enkhbaatar

    Songino Enkhbaatar

    2020/05/28 at 10:03

    бас нэг гоё дүр. утас авсан хүү “”ааваа, таныг асууж бна” гэсэн чинь “байхгүй гэж хэл” гэв.

  2. Besud Enkhburen

    Besud Enkhburen

    2020/05/29 at 17:59

    Unen2

  3. Undrakh MeloDy

    Undrakh MeloDy

    2020/05/29 at 23:45

    Saraa Sara Jambal Sarantuya Puujee Purevsuren

  4. Б. Твшнб

    Б. Твшнб

    2020/05/30 at 00:10

    Очирбат Энхжин

  5. Rose Rose

    Rose Rose

    2020/05/30 at 08:40

    Халиун А. 10 aas busdiig ni l unshaarai 😄

  6. Lhagva Naranbaatar

    Lhagva Naranbaatar

    2020/05/30 at 10:14

    Н. Маралаа П. Пагмадулам

  7. Nymsvren Enh-hvslen

    Nymsvren Enh-hvslen

    2020/05/30 at 11:59

    Ynen

  8. А. Түвшинзаяа

    А. Түвшинзаяа

    2020/05/30 at 13:16

    Dawaa Dolgor

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *