Нэгэн цагт өөрийг нь чимж байсан ч цаг хугацааны эрхээр зайлшгүй өөрчлөх шаардлагатай болсон алдартнуудын 10 шивээс

0

Хэн нэгэнд зориулан хийгдсэн шивээс хэзээ нэгэн цагт утга учраа алдах явдал түгээмэл байдаг. Манай сайт уншигч танд олны танил алдартнуудын нэрийн хуудас болж явсан шивээсээ арилгах, даруулах болсон шалтгаануудыг танилцуулж байна.

1. Christian Nodal

© Christian Nodal / You Tube, © Christian Nodal / Facebook

Nodal болон Belinda нар харилцаагаа дуусгавар болгосны дараа хос хоёр нэгэндээ зориулан хийлгэж байсан шивээсээ даруулж байв. Christian Nodal-ын хувьд баруун чихний урд хийлгэсэн байсан шивээсээ бундан, дөрвөлжин, цэцэг, гилийн дүрсээр даруулан шивүүлжээ.

 

2. Nick Lachey

© nicklachey / Instagram

“98 Degrees” хамтлагийн дуучин байсан тэрээр хамтлагаа бэлгэдсэн шивээсээ даруулж байжээ.

 

3. Ariana Grande

© natalieminervanails / Instagram, © arianagrande / Instagram

2018 онд дуучин Ariana Grande найз залуу болох Pete Davidson-д зориулан олон тооны шивээс хийлгэж байсан ч харилцаагаа тасалсны дараа бүгдийг нь дарж өөр шивээс болгон өөрчилж байжээ.

 

4. Pete Davidson

AP / Associated Press / East News, Invision / Invision / East News

SNL шоуны од Pete Davidson тухайн үед болзож байсан найз бүсгүй Ariana Grande-д зориулж нийт 12 шивээс хийлгэж байсан гэдэг. Тэгвэл тэрээр тэдний хамгийн ил шивээс болох хүзүүн дээрх шивээсийг зүрх болгон даржээ.

 

5. Khloé Kardashian

© s_bukley / Depositphotos.com, © khloekardashian / Instagram

2015 онд Khloé Kardashian 16 насандаа аавдаа зориулан хийлгэж байсан шивээсээ арилгуулсан бөгөөд харин аавдаа бугуйн дээрээ хийлгэж байсан “Би танд хайртай” гэж бичсэн шивээсээ үлдээжээ.

 

6. Heather Locklear

© PopularImages / Depositphotos.com, Richard Shotwell/Invision / AP / East News

Жүжигчин Heather Locklear David Spade-ээс салсныхаа дараа түүнд зориулан шагайны дээд талд хийлгэсэн байсан “Finch” гэх үгтэй шивээсээ даруулж, зөвхөн сарнай цэцгээ үлдээжээ.

 

7. Hayden Panettiere

© s_bukley / Depositphotos.com, © s_bukley / Depositphotos.com

2013 онд Hayden Panettiere нуруун дээрээ шивүүлсэн байсан “Харамсахгүй амьдар” гэх утгатай итали үгээ буруу бичүүлсэн байсан тул арилгуулж байв.

 

8. Nick Carter

Shareif Ziyadat/FilmMagic

 

© nickcarter / Instagram

2004 онд Paris Hilton-той болзож байсан Nick Carter зүүн гарын бугуй дээрээ найз бүсгүйнхээ нэрийг шивүүлсэн байсан билээ. Гэвч тэрээр салсныхаа дараа түүнийг нэрийг дарж, оронд нь “Old habits die hard” хэмээн бичүүлжээ.

 

9. Rose McGowan

© everett225 / Depositphotos.com, © everett225 / Depositphotos.com

1990-ээд онд алдаршиж явсан жүжигчин Rose McGowan баруун дал дээрээ нэгэн бүсгүйн зургийг шивүүлсэн байсан ч 2007 онд бүрэн арилгуулжээ.

 

10. Britney Spears

© britneyspears / Instagram, © britneyspears / Instagram

2004 онд дуучин Britney Spears хүзүүний ар талд “Өөрийн амьдралдаа хариуцлагатай бай, аливааг хүлээн зөвшөөрч сэтгэлээ амгалан байлга” гэх утгатай еврей хэлээр бичсэн шивээсийг хийлгэж байжээ. Гэвч тэрээр тодорхойгүй шалтгаанаар 2008 онд уг шивээсээ арилгуулжээ.

4
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *