Хүүхдийнхээ ухаалаг утасны хэрэглээг хянаж чадахаа больсон хятад эцэг эхчүүд утсыг нь устгаж өгөөч хэмээн сургуульд нь хүсэлт гаргажээ. Улмаар сурагчид утсаа алхаар цохиж эвдэж эхэлсэн байна

0
0
16,071

Хятад улсын Хэнань мужийн Шиняань хотын нэгэн дунд сургуульд зарим эцэг эхчүүдээс хүүхэд нь хичээлдээ бүрэн анхаарч чадахгүй байгаа учраас арга хэмжээ авч өгөхийг хүссэн тул гар утсыг нь сурагчдаар өөрсдөөр нь эвдүүлжээ. Ийнхүү цахим орчинд, урьдаас бэлдсэн жижиг тайз дээр сурагчдыг алхаар утсаа цохиж эвдэж байгаа бичлэг нийтлэгдсэн байна.

Тус бичлэгийг үзсэн хүмүүс сургуулийн удирдлагуудыг хурцаар шүүмжилж эхэлсэн ч сургуулийн зүгээс энэ нь сурагчдын эцэг эхчүүдийн хүсэлтээр зохион байгуулагдсан ажил гэдгийг тодруулж мэдэгджээ. Шалгалтууд дөхсөн энэ үед хүүхдүүд нь хичээлдээ анхаарал хандуулахгүй, гар утасны хэрэглээгээ хэтрүүлж байна гэсэн хүсэлтийн дагуу сургуулийн захиргаа ийм арга хэмжээ авсан аж.

Oriental Daily хэвлэлийн мэдээллэж байгаагаар хүсэлт гаргасан эцэг эхчүүдийн хүсэлтийг сурагчиддаа уламжилж, харилцан хүлээн зөвшөөрсний үндсэн дээр энэхүү үйл ажиллагааг явуулжээ.

Гэсэн ч цахим сүлжээнд хүмүүсийн үзэл бодол зөрөлдсөөр байгаа аж. Зарим хэсэг нь шалгалт дөхсөн үед энэ бол байж болох эцсийн арга гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ч нөгөө хэсэг бүлэг хүмүүс хүүхдийнхээ утасны хэрэглээг хязгаарлаж чадахгүй байгааг нь шүүмжилж, гар утсыг ингэж өөрсдөөр нь эвдүүлэх нь утгагүй хэрэг хэмээн хүлээн авч байгаагаа илэрхийлжээ.

11
БурууБуруу
7
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.