
Дисней бол домогт студи бөгөөд үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаасаа хойш 59 бүрэн хэмжээний хүүхэлдэйн киног үзэгч олондоо хүргэсэн байна. Шинэ бүтээл болгон нь олны анхааралд үлддэг. “Snow White and the Seven Dwarfs”-аас эхлээд шинэхэн бүтээл болох “Raya and the Last Dragon” хүүхэлдэйн кинонуудыг багтаасан бүх л бүтээл нь (ер нь бүгд) ард түмний дунд соёлыг түгээгч болж өгдөг. Хэрвээ үзэгч олон хүүхэлдэйн кинонуудыг илүү анхааралтай үзвэл кино бүтээгчдээс үлдээсэн нууцлаг жижиг зүйлс их байгааг олж харна.
Зарим нэг хүүхэлдэйн кинонуудыг сонирхоцгооё.
1. “Pinocchio” (1940) хүүхэлдэйн киноны Фигарогийн орны хажууд бяцхан “элстэй хайрцаг” байдаг. Энэ нь нэг л хэсэг дээр харагдана

2. “Aladdin” (1992) хүүхэлдэйн киноны Бирд юм бичихдээ баруунаас зүүн рүү бичдэг. Араб улсын бичиг соёл яг л ийм

3. “Tangled” (2010) хүүхэлдэйн кинонд гардаг Готель гол дүрийн охины духан дээр биш харин үсэн дээр нь үнсдэг. Охины үс – залуу насных нь эх сурвалж юм.

Готель эхийн чин хүслийг харуулсан киноны хэсэг гэж үздэг.
4. “Ralph Breaks the Internet” (2018) хүүхэлдэйн кинонд гардаг интернет хувилбарын Диснейлэндийн эргэн тойронд зүгээр ч нэг хямд зочид буудлууд байрлаагүй юм.

Анхны Диснейлэнд нээгдэхэд яг л ийм зүйл болсон юм. Тийм учраас Уолт Дисней дараагийн Disney World-ийг нээх төслөө хэрэгжүүлэхийн тулд маш том талбай худалдаж авах шаардлага гарч байжээ.
5. “The Princess and the Frog” (2009) хүүхэлдэйн киноны Фасилье докторын сүүдэр туссан ханын цаасны хээ үxлийн дүрс болж хувирна.

6. “The Lion King” (1995) хүүхэлдэйн киноны Сорвитын хумс нь бусад арслангуудыг бодвол дандаа ил харагддаг.

7. “The Princess and the Frog” (2009) хүүхэлдэйн киноны доктор Фасилье ханхүү Навинд түүний ирээдүйг үзүүлдэг. Түүнд үзүүлсэн хөзөр дээр овоолсон их мөнгө нь усны сараана цэцгийн хэлбэртэй байдаг.

8. “The Rescuers” (1977) хүүхэлдэйн киноны Орвилл цахлай шувуу газраас хөөрөхөөсөө өмнө нисэх зурвасаар гүйдэг

Морин цахлай нисэхийн тулд том бие, хүнд жингээсээ болж бодит амьдрал дээр эхлээд гүйдэг байна.
9. “Aladdin” хүүхэлдэйн киноны төгсгөлд Бирд Гуфигийн малгай, хавайн цамц өмссөн байдаг нь зүгээр ч нэг тохиолдлын хэрэг биш юм.

“Return to Wonderland” богино хэмжээний киноны Робин Уильямсыг хүндэтгэн энэхүү хувцсыг сонгожээ. Уг кино нь мөн Дисней студид хийгдсэн юм.
10. “The Jungle Book” (1967) киноны махчин шувуудын дууг Битлз хамтлагийнхан оруулахаар анхлан тохирсон байжээ.

Хамтлагчийн менежер Уолт Диснейтэй уулзаж Битлзчүүдтэй адилхан байхаар тохирчээ. Ялангуяа Жон Ленноны дүрийг яг гаргасан юм. Шувуудын гадаад төрх болон хоолойнд тэдний ливерпуль дуудлага үлдсэн юм, гэхдээ дууг эцсийн мөчид The Beatles-ийнхэн оруулаагүй ажээ.
11. “Aladdin” хүүхэлдэйн киноны Бирд дуундаа Шахерезада болон түүний мянга нэгэн шөнийн үлгэрийг дурддаг

Үнэндээ Шахерезадад мянга нэгэн үлгэр ярьдаг шүү дээ, гэхдээ түүний нэг үлгэр нь Аладдины тухай байдгийг санаарай.
12. “Moana” (2016) хүүхэлдэйн киноны Мауи амьтан болж хувирах болгонд түүний загасны дэгээ нь биен дээрх нэгэн хээ болж хувирдаг.

13. “Zootopia” (2016) хүүхэлдэйн киноны Ник хүснэгт дээр урьд нь бaривчлагдаж байсан эсэх гэдэг дээр “Тийм” гэдгийг эхлээд бөглөдөг, тэгснээ дараад “Үгүй” гэдгийг бөглөнө.

14. “Hercules” (1997) хүүхэлдэйн киноны гол дүр анх удаа Арго усан онгоцны Филагийн бүхээгт ороход толгойгоороо модонд цохидог

Домог ёсоор Арго усан онгоцны ахмад Ясон яг ийм мод толгой дээрээ унагаад нас бардаг юм.
15. “Zootopia” (2016) хүүхэлдэйн киноны Никийн нусны алчуур нь багадаа өмсдөг байсан скаутын дүрэмт хувцасны даавууны хэлтэрхийгээс авч хийжээ

16. “Pinocchio” (1940) хүүхэлдэйн кинонд гардаг адил нэртэй номын хажууд бас хоёр өөр нэртэй ном байгааг харж болно. Эдгээр бүтээлүүдээр Дисней тун удахгүй шинэ кино бүтээх гэж байсан юм.

Эдгээр нь “Alice in Wonderland” (1951) болон “Peter Pan” (1953).
Дисней хаана байна тэнд л Пиксар явна! Энэ студийн нууц хэсгүүдийг мөн сонирхоорой. Эдгээр нь түүхэн, шинжлэх ухааны эсвэл ёс заншлын хэв шинжийг агуулсан байдаг юм.







