Хүмүүсийн бараг л анзаарч харж байгаагүй Pixar-ийн хүүхэлдэйн кинонууд дээр гардаг 20 нууцлаг зүйлс

0

Pixar студийн зураачид жижиг зүйлс, хүүхэлдэйн кинонуудын бусад илгээмжүүдэд (уг нууц илгээмжийг мөн “улаан өндөг” ч гэж нэрлэдэг) маш их анхаарал хандуулж ажилладаг. Хүүхэлдэйн кино болгоныг анхааралтай үзвэл маш их олон тооны нууц илгээмжийг олж харж болно. Зарим нэг нь шууд ил ойлгомжтой харагддаг, жишээ нь, Pizza Planet-ийн ачааны машин: Pixar студийн бараг бүх хүүхэлдэйн кинонд (“The Incredibles”-аас бусад) гарах тул хамгийн алдартай “улаан өндөг”-т тооцогддог. Гэхдээ ихэнх тохиолдолд үзэгчдэд үл анзаарагдан өнгөрдөг байна.

Бид Pixar студийн хүүхэлдэйн кинонуудыг хоол унд, нойр амралтаа умартахаас наагуур л бүтэн долоо хоногийн турш маш сайн анхааралтай үзлээ. Ингээд урьд нь огт анзаарч байгаагүй “улаан өндөгнүүд”-ийг олсон юм.

  • “Monsters, Inc.” (2001) хүүхэлдэйн киноны төгсгөлд хамелеон Рэндалл Боггс “A Bug’s Life” (1998) хүүхэлдэйн киноны машины чиргүүл рүү шилжиж очдог.
© A Bug’s Life / Walt Disney Pictures, © Pixar Animation Studios, © Monsters, Inc. / Walt Disney Pictures, © Pixar Animation Studios
  • “Toy Story 2” (1999) хүүхэлдэйн киноны нэг хэсэг дээр “A Bug’s Life” (1998) хүүхэлдэйн киноны авгалдай Хаймлих болон шоргоолж Флик нар хэдхэн секунд гараад өнгөрдөг.
© Toy Story 2 / Pixar Animation Studios, © Walt Disney Pictures
  • “Toy Story 2” хүүхэлдэйн кинонд ер нь “A Bug’s Life” хүүхэлдэйн киноны маш их нууц илгээмж байдаг. Жишээ нь, Төмсөн толгойт хатагтай өгүүллэгийн түүвэр уншиж байдгийг санаж байна уу, тэр номд шоргоолж Фликийн хүүхэлдэйн киноны хэсэг орсон байх ажээ.
© Toy Story 2 / Pixar Animation Studios, © Walt Disney Pictures, © A Bug’s Life / Walt Disney Pictures, © Pixar Animation Studios
  • “The Incredibles” (2004) хүүхэлдэйн киноны төгсгөлд хоёр настай эр гардаг. Үнэндээ энэ хоёр дүрийг аниматорууд болох Олли Жонстон болон Фрэнк Томас нараар бүтээжээ. Эдгээр залуучууд нь Walt Disney студийн алдартай аниматоруудын юм.
© The Incredibles / Pixar Animation Studios, © Walt Disney Pictures
© Randall Michelson / WireImage
  • “Cars” (2006) хүүхэлдэйн киноны Цахилгаан МакКуин “95” гэсэн дугаартай уралддаг. Энэ нь 1995 оныг эргэн дурсаж байгаа юм, чухам энэ л онд Pixar студийн анхны компьютер дээр бүтээсэн гурван хэмжээст бүтээл гарчээ – “Toy Story”.
© Cars / Pixar Animation Studios, © Walt Disney Pictures
  • “WALL-E” (2008) хүүхэлдэйн кинонд гардаг олон тавиуруудын нэг дээрээс “Toy Story”-гийн Рексийг харж болно.
© WALL-E / Pixar Animation Studios, © Walt Disney Pictures, © Toy Story / Pixar Animation Studios
  • “Toy Story 3” (2010) хүүхэлдэйн кинонд Финн Макмилсийг харж болно. Финн – тэр үед дэлгэцнээ гарах болоогүй байсан “Cars 2” хүүхэлдэйн киноны британийн тагнуулч юм. Түүний зураг Эндигийн ханан дээр бий.
© Toy Story 3 / Pixar Animation Studios, © Walt Disney Pictures, © Cars 2 / Pixar Animation Studios
  • “Inside Out” (2015) хүүхэлдэйн кинонд бяцхан Райли том өрөөндөө өөрийнхөө төсөөллийн найз Бинго-Бонготой тоглож байхад ширээн дээр нь Колетт Татугийн зурагтай сэтгүүл хэвтэж байдаг. Колетт бол “Ratatouille” (2007) хүүхэлдэйн киноны нэг гол дүр юм.
© Inside Out / Pixar Animation Studios, © Walt Disney Pictures, © Ratatouille / Pixar Animation Studios
  • Мөн л “Inside Out” хүүхэлдэйн кинонд бид Немог олж харлаа – “Finding Nemo” (2003) хүүхэлдэйн киноны Немо шүү дээ. Загас Find me! («Намайг ол») гэдэг ширээний тоглоомын хайрцаг дээр гарсан байна. Немогийн түүхийг өгүүлэх киноны нэр юу билээ – Finding Nemo.
© Inside Out / Pixar Animation Studios, © Walt Disney Pictures, © Finding Nemo / Pixar Animation Studios
  • Бас л энэ хүүхэлдэйн кинонд хөзрийн хаан, хатан хоёр нь Райлигийн эцэг эхтэй их адилхан.
© Inside Out / Pixar Animation Studios, © Walt Disney Pictures
  • Pixar студийн бүтээсэн бараг ихэнх хүүхэлдэйн кинонуудад, мөн Disney-н зарим нэг бүтээлүүдэд А113 гэдэг комбинацийг нуудаг. Pixar-ийн захирал Жон Лассетерийн тайлбарлан хэлснээр бол А113 – Калифорнийн урлагийн их сургуулийн хүүхэлдэйн киноны ангийн дугаар. Энэ ангид Pixar болон Disney студиудын маш олон ажилтнууд суралцаж төгссөн байдаг.

А113 гэдэг тоог ихэвчлэн хаалганы эсвэл машины дугаар дээрээс харж болно. Гэхдээ “The Good Dinosaur” (2015) хүүхэлдэйн киноны хувьд хаалга, автомашин бий болохоос хэдэн сая жилийн тэртээх түүхийг өгүүлж байгаа. Зураачид аз болж гарц олсон юм. Хашаа хийсэн мөчрүүдийг сайн хараарай.

© The Good Dinosaur / Pixar Animation Studios, © Walt Disney Pictures
  • “Coco” (2017) хүүхэлдэйн киноны эхэнд Мигель төрөл бүрийн амьтны баримал тавьсан лангууны хажуугаар гүйдэг. Анхааралтай үзэгч үүнийг олж харсан биз? Тэр дунд Немо загас байгаа шүү – “Finding Nemo” (2003) хүүхэлдэйн киноны гол дүр.
© Coco / Pixar Animation Studios, © Walt Disney Pictures, © Finding Nemo / Pixar Animation Studios
  • Бас л дээрх хүүхэлдэйн киноны эхэнд Мигель талбай руу гутал цэвэрлэхээр явж байдаг. Гудамжинд өлгөөтэй байгаа баярын чимэглэл дунд Майк Вазовски, Вуди болон Базз Лайтер нарыг санагдуулам зөөлөн тоглоомууд байгааг олж хараарай.
© Coco / Pixar Animation Studios, © Walt Disney Pictures
  • “Toy Story 3” (2010) хүүхэлдэйн кинонд Цахилгаан МакКуины бяцхан шүтэн бишрэгчийг ч олж харж болно. Тэр жаалын цамцны зургийг нь сайн харахад л болно.
© Toy Story 3 / Pixar Animation Studios, © Walt Disney Pictures
  • “Toy Story 4” (2019) хүүхэлдэйн киноны нэг хэсэгт гардаг тоглоомын паркад Энресто де ла Крузийн гитарыг харж болно – “Coco” (2017) хүүхэлдэйн киноны гол эсэргүүцэгч.
© Toy Story 4 / Pixar Animation Studios, © Walt Disney Pictures, © Coco / Pixar Animation Studios
  • Жош Кулигийн хэлснээр, “Toy Story 4” (2019) хүүхэлдэйн кинонд Pixar-ийн бусад бүтээлийг бодвол хамгийн их нууц илгээмж агуулсан бүтээл гэнэ. Тэдний зарим нэгээс нь л дурдахад: Вуди найз нартайгаа хуучин эдлэлийн дэлгүүр рүү нэвтэрч ороход покер тоглож байгаа нохойтой зурагнууд байгааг харж болно. Угтаа бол энэ зураг “Up” (2009) хүүхэлдэйн киноны хэсэг юм.
© Toy Story 4 / Pixar Animation Studios, © Walt Disney Pictures, © Up / Pixar Animation Studios
  • Нөгөө л нэг хуучин эдлэлийн дэлгүүрт усанд шумбагчийн шил байгааг хараарай – “Finding Nemo” хүүхэлдэйн кинонд Немог барьсан усанд шумбагчийн шил юм. Бас Карл Фредриксенийн таяг байна – “Up” (2009) хүүхэлдэйн киноны гол дүр.
© Toy Story 4 / Pixar Animation Studios, © Walt Disney Pictures, © Finding Nemo / Pixar Animation Studios, © Up / Pixar Animation Studios
  • Хүүхдийн тоглоомын парк гардаг хэсэг дээр “Up” (2009) хүүхэлдэйн киноны агаарын бөмбөлөгтэй тэргийг харж болох юм.
© Toy Story 4 / Pixar Animation Studios, © Walt Disney Pictures, © Up / Pixar Animation Studios
  • Хүүхдийн паркаар зугаалж байгаа хүн Базз Лайтерийг олдог хэсгийг санаж байна уу? Тэр хүний хөлөн дээр Pizza Planet ачааны машины шивээсийг олж харах юм.
© Toy Story 4 / Pixar Animation Studios, © Walt Disney Pictures, © Cars / Pixar Animation Studios
  • Хүүхдийн паркаар зугаалж байхад оддын дүрстэй хийлсэн агаарын бөмбөлгүүд өлгөөтэй байдаг. Эдгээр бөмбөлгүүдийн өнгө нь “Monsters, Inc.” (2001) хүүхэлдэйн киноны Саллигийн арьсны өнгийг санагдуулам.
© Toy Story 4 / Pixar Animation Studios, © Walt Disney Pictures, © Monsters, Inc. / Pixar Animation Studios

Та хүүхэлдэйн кинонд нуугдсан иймэрхүү нууц илгээмжүүдийг анзаардаг уу? Тус студийн ямар хүүхэлдэйн кино танд хамгийн их таалагддаг вэ?

60
ГайхмаарГайхмаар
7
ХөөрхөнХөөрхөн
5
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. エボ ア李通

    エボ ア李通

    2020/11/17 at 16:40

    1.8.10 ийг өмнө анзаарч бсын бн

  2. Erdem Baatar

    Erdem Baatar

    2020/11/18 at 01:31

    Nuuts ilgeemj gsh zugeer l easter egg l bnshd

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *