Эргэлзэх зүйлгүй өөрчлөлтийг хий! Танай гэрийн дотоод засал чимэглэлийг хуучин бас бүүдгэр харагдуулдаг түгээмэл 7 алдаа

2

Та хэр олон цагийг засварын ажилд зарцуулдаг вэ? Бүх өнгө, нарийн ялгааны талаар бодож, шаргуу хөдөлмөрлөсөн ч гэлээ, дорвитой үр дүнд хүрч чадахгүй байна уу? Таны мэдэж байгаачлан, нарийвчилсан эд анги тус бүр дээр анхаарал хандуулахгүй байх, зарим хэсгийг орхигдуулснаас болж эцсийн үр дүнд сөрөг нөлөө үзүүлдэг.

Өнөөдөр бид танай гэрийн дизайныг бүхэлд нь үгүй хийж буй, зайлшгүй анхаарах ёстой жижиг зүйлсийн талаар зөвлөгөө өгөхөөр дараах мэдээллийг бэлдлээ.

1. Эмх цэгцгүй хадгалалт

Шаардлагагүй олон эд зүйлсийг овоолох нь тухайн өрөөний харагдах байдлыг муутгадаг. Эхлээд танд тэдгээр аяга таваг, хайрцагнууд болон бусад эд юмс үнэхээр хэрэг болох уу, үгүй юу гэдэг талаар бодож үзэх хэрэгтэй. Магадгүй та тэдгээрээс салж хагацна гэхээр дурамжхан байна уу? Ихэнх нөхцөлд онц шаардлагагүй зүйлсээс тэр дороо ангижрах нь зөв сонголт байдаг. Хэрэв та тэдгээр зүйлсийг сүүлийн 6-12 сарын хугацаанд огтхон ч хэрэглээгүй бол ирээдүйд ч гэсэн хэрэг болохгүй гэдэгт итгэлтэй байна.

lemon_tea56 / Instagram

Товчхондоо, илүүдэл бүх зүйлсийг гаргаж хаяж, зөвхөн хэрэгцээтэй гэсэн эд зүйлээ үлдээх нь чухал. Одоо бидний хийх ёстой зүйл бол тэдгээрийг савнуудад ангилж хийх явдал юм. Ингэхдээ хайрцагнууд ижил дизайнтай байх бөгөөд харагдах байдал нь хоорондоо зохицсон байх ёстойг анхаараарай.

tatertotsandjello / Instagram

 

2. Муу гэрэлтүүлэг

Муу гэрэлтүүлгээс болж стресст орох нь бий. Бараан, тур тусмаа өвлийн улиралд, тааламжгүй байдлыг бий болгодог. Хэрэв та дотоод засал чимэглэлээ аймшгийн харагдуулмааргүй байвал, орон сууцныхаа гэрлийг сонгохдоо болгоомжтой хандаарай.

idealwood23 / Instagram

Хэрэв та зочдын өрөөндөө шөнийн цагаар юм уншдаг бол шалны гэрэлтүүлэг сайн байх ёстой. Таазандаа гэрэл суурилуулах эсвэл хоолны газруудад байдаг хүчтэй лааны суурийг хэрэглэвэл тухайн өрөөг маш сайн гэрэлтүүлнэ.

idealwood23 / Instagram

 

3. Цонхны хуванцар тавцан

Цонхны хуванцар тавцан нь бодит болон оронд нь өөр зүйл тавих боломжтой гэдгээрээ онцлогтой. Гэхдээ үүнд нэг анхаарахуйц сул тал бий: хямдхан бас “үзэмжгүй” харагддаг.

Одоо хуванцрыг орлох олон материал бий болсон: мод, байгалийн эсвэл хиймэл чулуу, хольцууд гэх мэт.

missiskovalchuk / Instagram

Хэрэв дээрх санал танд таатай санагдахгүй байгаа бол хуванцрыг зөөлөн өдөн дэрээр дуурайлган хийдэг болсон. Ингэснээр нэг сумаар хоёр туулай онох болно: цонхны тавцанг далдалж, амрах хэсэг болгон ашиглах боломжтой.

domsovkusom / Instagram

 

4. Дуураймал шавар будаг болон хананы чимэглэл

Хямдхан, дуураймал шавар будгийг полиуретан эсвэл хөөсөөр хийдэг бөгөөд энэ нь гэрийн дотоод засал чимэглэлд тохиромжгүй. Хэрэглэхгүй байсан нь хамаагүй дээр. Зочдын өрөөгөө энэ ягаан болон хар өнгийн тааламжгүй зүйлгүйгээр зүгээр төсөөлөөд үзээрэй. Дотоод засал чимэглэл нь илүү гоо сайхны таашаалыг өгөхгүй гэж үү?

dizain.interier / Instagram

Хэрэв дотоод засал чимэглэлдээ заавал шавар будаг оруулах бодолтой байгаа бол цагаан, шаргал эсвэл хул өнгөнүүдээс сонголтоо хийгээрэй.

decorhut.ca / Instagram

 

5. Гэр доторх хүүхдийн тоглоом

Байр болгонд маш олон төрлийн жижиг сажиг зүйлс байдаг. Жаахан хүүхдүүдтэй хүмүүст илүү ойр сонсогдож байгаа болов уу. Мэдээж хүүхдийг тэдгээрээс хол байлгана гэдэг амаргүй, гэхдээ оролдож үзэхээс өөр аргагүй.

mebel_signal_halmar_minsk / Instagram

Хүүхдийн тоглох дуртай зүйлсийг эмх цэгцтэй хадгалах системтэй байх хэрэгтэй. Та тоглоомуудыг нь хүүхэдтэйгээ хамт хурааж, түүнд хүүхэлдэйнүүд болон машинуудыг хаана тавьж байх ёстойг зааж өгөөрэй. Ингэснээр хүүхдүүд гэрт эмх замбараагүй байдал үүсгэхгүй.

housenumber10 / Instagram

 

6. Хөргөгчний соронз

Соронзнууд хуучных шигээ ер бусын, гадаадын болон сувинер гэдэг тодотголуудаа алдсан. Гал тогооны өрөөний дотоод засал чимэглэлд орчин цагт тохирохгүй. Хөргөгчний соронзнуудад муу нөлөө байхгүй ч, орон сууцны харагдах байдлыг муутгадаг.

gramofon.ua / Instagram

Хэрэв соронз цуглуулах нь таны хобби бол та тэднийг тусгай самбар дээр байрлуулж болно. Эсвэл соронз биш, өөр төрлийн сувинеруудыг гэртээ тавьж болно шүү дээ.

theduckinyourbrain / Instagram

 

7. Гал тогооны өрөө

Үеэ өнгөрөөсөн дизайн гал тогооны дотоод засал чимэглэлийг муутгадаг. Үргэлжилсэн тавцан, ширээ болон сандлууд – 20 жилийн өмнө айл өрхүүдийн гар тогооны өрөө ийм дизайнтай байсан.

lanasyremont / Instagram

Ширээ болон сандлуудыг сайн чанарын материалаар хийсэн байх ёстойгоос гадна тав тухыг хангах нь чухал.

beechdevelopments / Instagram

Таны бодлоор юу гэрийн дотоод засал чимэглэлийг уйтгартай бас хуучинсаг загвартай болгодог вэ? Бидэнтэй үзэл бодлоо хуваалцаарай!

6
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *