Tesla машин эзэмшдэг Америк эр хүссэн үедээ машинаа хялбархан онгойлгож байхын тулд гарынхаа арьсан доор чип суулгуулжээ

0

Tesla машины эзэн, орчин үеийн технологийг шүтэн бишрэгч Брэндон Далали өөрийн баруун гартаа чип-түлхүүр суулгуулжээ. Уг түлхүүрийн тусламжтайгаар цахилгаан машиныг ухаалаг утасгүйгээр ашиглах боломжтой болно. Энэ арга нь ухаалаг утасны Bluetooth-ээр машинаа удирдсанаас илүү найдвартай гэж залуу үзжээ. Бас түлхүүрээ ч байнга биедээ авч явж байх нь.

Энэ нь VivoKey Apex гэх нэртэй жижигхэн чип бөгөөд Apple Pay болон зочид буудлын өрөөний хаалга онгойлгодог тэрхүү технологийн зарчмаар ажилладаг (ойрын радиуст холбоо үүсгэх NFC).

Брэндон Далали баруун гарын арьсандаа жижигхэн чип суулгуулжээ. Ухаалаг утсанд найдалгүйгээр өөрөө машиныхаа хаалганы цоожийг онгойлгож чадна

dailymail.co.uk

Брэндон арьсан доороо чип суулгуулж байгаа үйл явцыг харуулсан бичлэгээсээ хуваалцжээ. Арьсны гүнд суулгац суулгах мэргэжилтэн Брэндонд хэсгийн мэдээ алдуулалт хийж “мэс ажилбар”-ыг гүйцэтгэсэн юм. Долоо хоног гаруйн өмнө хийлгэсэн “мэс ажилбар”-т 400 орчим ам.доллар төлжээ.

dailymail.co.uk

Хамгийн сонирхолтой нь, Брэндоны арьсандаа суулгуулсан хоёр дахь чип болж байна. Өмнө нь суулгасан чип түүний зүүн гарт бий. Энэ нь гэрийн хаалга онгойлгодог чип, мөн холбоо барих болон эмнэлгийн нэн шаардлагатай мэдээллүүдийг агуулжээ. Уг чипийг дурын ухаалаг утсаар уншуулахад л бүх мэдээлэл гарч ирнэ.

dailymail.co.uk

Чип нь NFC зарчмаар ажилладаг буюу Apple Pay болон зочид буудлын өрөөний хаалга онгойлгодог тэрхүү технологийг ашигладаг.

 

Арьсны гүнд чип суулгах үйл явц

Биедээ байнга ухаалаг утсаа авч явдаг одоо үед арьсандаа суулгац суулгах ямар шаардлагатай юм бэ гэсэн асуултад Брэндон Далили ийн хариулжээ: “Миний хувьд энэ нь эвтэйхэн (үнэхээр нухацтайгаар хариулсан), миний ухаалаг утасны Bluetooth тийм ч найдвартай биш, заримдаа машинаа онгойлгож чаддаггүй. Ийм үед л бэлэн чип хэрэг болно”.

 

Идэвхжүүлсэн чип ногооноор гэрэлтэнэ

Далали ойролцоогоор 100 хүний дунд явуулж байгаа бета-туршилтын багт багтжээ. Эдгээр хүмүүс зөвхөн Teslа-гийн автомашиныг туршаад зогсохгүй мөн өөр бусад техник төхөөрөмжийг удирдах бүтээгдэхүүнийг цаашид хэрэглээнд нэвтрүүлэх эсэхийг туршиж үздэг. Далалигийн хэлж байгаагаар бол чипийг банкны аюулгүй шилжүүлэг, Java-карт зэрэгт айх зүйлгүй хэрэглэж болох ажээ. Уг чипний үйлдвэрлэгч хэд хэдэн бүтээгдэхүүн санал болгож байгаагаас нэг нь Tesla автомашины чип-түлхүүр юм. Тийм учраас туршилтаар арьсны гүнд чип суулгуулсан нь өөрийн учир шалтгаантай болно.

“Tesla автомашины чип-түлхүүр байгаа учраас туршихаар шийдсэн. Надад Tesla машин байгаа, утасны  Bluetooth-түлхүүр ажиллахгүй байгаа үед би чип-түлхүүрээ ашигладаг” гэж Далали ярьжээ.

 

Энэ гэрэл зураг дээр Брэндоны урьд нь суулгуулсан чип харагдана

dailymail.co.uk

“Гэрийн хаалга онгойлгох чип зүүн гарт, машины чип баруун гарт бий. Анхнаасаа л ингэж хийлгэе гэж бодож байсан. Миний хүслээр болсонд би баяртай байна, утасгүй хэрэгсэл ашиглаж байгаадаа тун баяртай. Картаар төлбөр хийх технологиор хийсэн шинэ чип ашиглаж байгаагаа азтай гэж бодож явдаг” хэмээжээ.

dailymail.co.uk

Чип идэвхжих үед түүний гарт ногоон гэрэл асдаг. Энэ удаагийн чип нь өөрийн арьсны гүнд суулгасан хоёр дахь чип юм. Анхны чипийг зүүн гартаа суулгуулсан бөгөөд гэрийн хаалга онгойлгохоос гадна холбоо барих мэдээлэл, эмнэлгийн мэдээлэл агуулсан байх ажээ.

 

Гэрийн хаалга онгойлгодог чип

3
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *