Угаалгын өрөөний гайхалтай 10 технологи

1

Статистик мэдээгээр бид угаалгын өрөөнд өдөрт 30 минут, долоо хоногт 210 гаруй минутыг өнгөрөөдөг юм байна. Тиймээс угаалгын өрөө нь гэрийн чухал өрөөний нэг болж байгаа тул түүнийг сайхан тохижуулах хэрэгтэй. Доор танилцуулж буй төхөөрөмжүүд угаалгын өрөөнд илүүдэхгүй байх гэж үзэж байна. Гэхдээ эдгээр төхөөрөмжүүдийг байрлуулсны дараа угаалгын өрөөнд өнгөрүүлдэг хугацаа уртсаж магадгүй юм.

Boon Flo ус цацагчийг крант дээр байрлуулахад энэ нь усан оргилуурын доор байгаа мэт мэдрэмж төрүүлнэ. Ус цацагчийг зөөлөн материалаар хийсэн тул хүүхдэд аюулгүй. Үүнд мөн хөөсний тусгай тасалгаа байдаг.

Угаалгын өрөөний гайхалтай 10 технологи 1

00-ийн цаас болон цаасан алчуурны D.Dog суурь нь харсан хүн бүхний инээмсэглэлийг төрүүлэх нь гарцаагүй.

Угаалгын өрөөний гайхалтай 10 технологи 3

Шүршүүрийн Tunes /аялгуу/ нь хөгжим эсвэл ухаалаг утас байрлуулах халаастай шүршүүрийн хөшиг юм. Та усанд орж байхдаа ухаалаг төхөөрөмжөө норгож эвдэхээс айлгүй хөгжим сонсох, утсаар ярих эсвэл кино ч үзэж болно. Хөшгөнд ус нэвтрүүлдэггүй чанга яригч байрлуулжээ.

Угаалгын өрөөний гайхалтай 10 технологи 2

Цоо шинэхэн шингэн савангийн сав. Энэхүү сав нь өвөрмөц дизайнтай бөгөөд нэг гараараа савангаа шахахад тун эвтэйхэн байхаар бүтээгджээ. “С” хэлбэртэй хэсэгт гараараа дарахад л болно.

Угаалгын өрөөний гайхалтай 10 технологи 4

Хамарны хэлбэртэй сав. Дотор нь шампунь, саван эсвэл бие угаагч хийгээд хамар дээр нь дарна. Хөгжилтэй байгаа биз?

Угаалгын өрөөний гайхалтай 10 технологи 6

Philips ShoqBox бол утасгүй чанга яригч бөгөөд үүнийг Bluetooth-ээр дамжуулан ухаалаг утастайгаа холбож хөгжим сонсож болно. Чанга яригч ус болон доргилтоос хамгаалагдсан бөгөөд дууг их цэвэрхэн гаргадаг.

Угаалгын өрөөний гайхалтай 10 технологи 5

Спа алчуур хатагч. Энэ алчуур хатаагч цахилгаанаар ажилладаг ба дулаан дамжуулах зарчмаар ажилладаг. Үүнийг ашигласнаар та шүршүүрээс гараад л дулаахан хуурай алчуур хэрэглэх боломжтой болно. Алчуурыг багаж дотор хийгээд товчлуур дарахад л 6 минутын дараа та хуурай дулаахан алчуур хэрэглэх боломжтой болно. Энэ багаж маш бага цахилгаан хэрэглэдэг.

Угаалгын өрөөний гайхалтай 10 технологи 7

Усаар ажилладаг /Н2О Powered/ радиог шүршүүрийн шланк дотор эсвэл кранттай холбож угсардаг. Энэ радио нь дотроо усны даралтаар ажилладаг генератортай бөгөөд энэ нь зайг цэнэглэдэг.

Угаалгын өрөөний гайхалтай 10 технологи 8

Withings Wi-Fi жин. Энэхүү ухаалаг жин нь таны жин, зүрхний цохилт болон бусад үзүүлэлтүүдийг ухаалаг утасны аппликейшн руу шууд дамжуулдаг. Үүнийг ашиглаж та өөрийнхөө эрүүл мэндийг хянах боломжтой.

Угаалгын өрөөний гайхалтай 10 технологи 10

Диодон гэрэлтэй крант-хүрхрээ. Тансаг дизайн болон неон гэрэл нь таны угаалгын өрөөг сансрын хөлөг болгож хувиргана.

Угаалгын өрөөний гайхалтай 10 технологи 9

4
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/03/05 at 19:19

    Gaihaltai

  2. Herlentuya

    2016/03/05 at 19:20

    Kkk

  3. Maira

    2016/11/22 at 03:20

    Contamos con personal enormemente cualificado
    y en constante capacitación, con jefes de sección que
    revisan mensualmente nuestros trabajos para mitigar cualquier deficiencia. http://Erteknikenerji.com/?option=com_k2&view=itemlist&task=user&id=677558

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *