Эрчүүдийн итгэхээ болих ёстой эмэгтэйчүүдийн тухай 12 ойлголт

0

Эрчүүд болон эмэгтэйчүүдийн хоорондын харьцаанд үл ойлголцол болон нэг хэв маягт орсон ойлголтууд олон байдаг. Тийм ч учраас эрчүүд эмэгтэйчүүдийг бүрэн ойлгосон, тэд нарын мөн чанарын мэддэг гэж боддог боловч эрчүүдийн толгой доторх эмэгтэйчүүдийн талаарх төсөөлөл буруу ойлголтууд дээр суурилсан байдаг.

Гайхалтай нь эрчүүдийн зарим ойлголтууд үнэхээр тэнэг байдаг бөгөөд эмэгтэйчүүдтэй харьцахад тэдгээр нь саад болдог. Иймэрхүү 12 ойлголтын талаар доороос уншина уу.

12. ”Байгалиараа” байгаа эмэгтэй хамгийн сайхан харагддаг

Ихэнх эрчүүд “байгалиараа” байгаа эмэгтэйчүүд таалагддаг гэж ярьдаг. Тэдний бодож байгаагаар “өөрийнхөөрөө” байгаа эмэгтэй хүн бол гоо сайхны зүйл хэрэглэдэггүй, үсээ янзлах гэж олон цаг зарцуулдаггүй болон ямар ч хувцас өмссөн сайхан харагддаг эмэгтэй. Хэрэв тэд энэхүү “өөрийнхөөрөө” байхын тулд эмэгтэйчүүд хэдэн цаг зарцуулдаг, хичнээн олон макияж хийдгийг мэддэг байсан бол энэ бодлоо өөрчлөх л байсан байх.

Эрчүүдийн итгэхээ болих ёстой эмэгтэйчүүдийн тухай 12 ойлголт 1

11. Хэмжээ чухал биш

Үнэндээ бол эмэгтэй хүнд хэмжээ бол гол нь биш (тийм ээ таны бодсон тэр зүйлийн хэмжээ).  Харин стандарт хэмжээнээс өөр хэмжээтэй бургер эсвэл латте кофе авчрахад тэд өөрөөр хандаж магад. Эрчүүд болохоор хэмжээ хамгийн чухал гэж боддог. Гэвч энэ бол тийм биш.

Эрчүүдийн итгэхээ болих ёстой эмэгтэйчүүдийн тухай 12 ойлголт 2

10. Өөр хүнтэй харьцаа тогтох нь энгийн зүйл

Олон нийтийн сүлжээ болон чөлөөт ёс суртахуунтай манай зуунд өөр хүнтэй харьцаа тогтоох нь байж болох л зүйл шиг санагдана. Гэхдээ энэ нь хүн бүрийн хувийн асуудал хэдий ч эрүүл ухаантай ямар ч эмэгтэй үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Тэр таны хувьд цорын ганц эмэгтэй гэдгийг мэдрэх нь эмэгтэй хүн бүрт сайхан санагддаг.

Эрчүүдийн итгэхээ болих ёстой эмэгтэйчүүдийн тухай 12 ойлголт 3

9. Эмэгтэй хүн унгадаггүй, хүндэрдэггүй

Зарим эрчүүдийн хамгийн “гэнэн” итгэл үнэмшил нь. Тэд үнэхээр ингэж боддог уу эсвэл өөрсдийн “гүнж” нарын талаар бүдүүлэг зүйл бодохгүйг хичээдэг үү гэдгийг хэлэхэд хэцүү. Гэхдээ эмэгтэйчүүд ч бас хүн шүү гэдгийг ойлгох хэрэгтэй.

Эрчүүдийн итгэхээ болих ёстой эмэгтэйчүүдийн тухай 12 ойлголт 4

8. Эмэгтэйчүүд өөрсдөд нь зориулж их мөнгө үрэхийг хүсдэг

Мэдээж цагаа сайхан өнгөрөөх эсвэл тэд нарт эрчүүд анхаарал хандуулж байгааг мэдрэх нь эмэгтэйчүүдэд таалагддаг (эсрэгээр эрэгтэйчүүдэд ч гэсэн таалагдана). Үүнээс гадна эмэгтэйчүүд өөрсдийн хүслээ эрэгтэйчүүдэд шударгаар илэрхийлдэг болохоор эрчүүд буруу ойлгож, эмэгтэйчүүд тэд нарт мөнгө зарцуулахыг хүсдэг гэж боддог. Үнэндээ бол хэрэв та ажлаасаа тарж яваад эмэгтэй хүнд түүний дуртай шоколадыг авч өгөхөд эмэгтэйд энэ нь олон үнэтэй хэрэггүй зүйлүүд авч өгснөөс илүү таалагдана. Түүнд таны анхаарал халамж л чухал байдаг.

Эрчүүдийн итгэхээ болих ёстой эмэгтэйчүүдийн тухай 12 ойлголт 6

7. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн дуртай зүйлүүдээс таашаал авдаггүй

Энэ бол мөнхийн зөрчилдөөн: өөрийн дуртай зүйлээ хийх үү эсвэл өөрийнхөө бүсгүйтэй цагаа өнгөрөх үү? Үүнийг харин хослуулахад амархан. Үүний тулд таныг ойлгох болон таны хоббид дуртай болох боломжийг л бүсгүйдээ олгох хэрэгтэй. Та түүнийг хөлбөмбөг болон видео тоглоомд дургүй гэж бодож байна уу? Ямар ч байсан түүнд сонирхох боломж олгоогүй бол өмнөөс нь битгий шийдвэр гаргаарай.

Эрчүүдийн итгэхээ болих ёстой эмэгтэйчүүдийн тухай 12 ойлголт 5

6. Эмэгтэй хүний хөх зөвхөн таашаал авахад зориулагдсан

Эрчүүдэд таагүй санагддаг нэг зүйл бол хүүхдийг хөхөөр хооллох асуудал. Харамсалтай нь бүх эрчүүд үүнтэй эвлэрэхээс өөр аргагүй: хөх нь байгалиасаа л сексэд зориулагдаагүй. Хүүхэд хөхүүлэх нь хөхний биологийн цорын ганц зориулалт.

Эрчүүдийн итгэхээ болих ёстой эмэгтэйчүүдийн тухай 12 ойлголт 7

5. Секс бол шаардсан үедээ авдаг зүйл

Эрэгтэйчүүд секс хийхийг хүсэж байхад яг тэр цаг мөчид эмэгтэйчүүд секс хийхийг хүсдэггүйг мэдээд гайхдаг. Эмэгтэй хүн секс хийхийг хүсэхгүй байна гээд түүнд уурлах эсвэл түүнийг үл тоох нь эрчүүдийн хийж болох хамгийн тэнэг зүйл. Эмэгтэй хүн өөрийн биеэ мэдэх тул дуртай үедээ “үгүй” гэж хэлж болно, үгүй бол энэ чинь хүчингийн хэрэг болж хувирна.

Эрчүүдийн итгэхээ болих ёстой эмэгтэйчүүдийн тухай 12 ойлголт 8

4. Хэрэв бүсгүй хүн уурлаж байвал түүний “нөгөө өдрүүд” нь ирсэн байгаа

Танд энэ нь сонин санагдаж магадгүй, гэхдээ эмэгтэй хүн сарын ямар ч өдөр гуниглах болон уурлаж чаддаг. Энэ үед таны хэлж болох хамгийн буруу зүйл бол “Чиний юм ирсэн байна” гэж хэлэх. Ингэснээр та эмэгтэй хүний сэтгэл зовниж байгаа асуудлыг физиологийн асуудалтай зүйрлэж үнэгүйдүүлж байна гэсэн үг.

Эрчүүдийн итгэхээ болих ёстой эмэгтэйчүүдийн тухай 12 ойлголт 9

3. Таньтай сайхан харьцаж байгаа нь сээтэгнэж байна гэсэн үг биш

Үгүй шүү эрчүүд ээ, соёлтой харьцаа, хошин шогийн мэдрэмж болон инээмсэглэл бол сээтэгнэж байгаагийн илэрхийлэл биш! Тэр ч байтугай заримдаа зайгаа барихын тулд бүсгүй хүн хэт соёлтой харьцдаг юм. Ямар ч байсан бүсгүй хүн таныг хараад инээмсэглэж байгаа нь таны хөнжилд шууд ороход бэлэн байна гэсэн үг биш.

Эрчүүдийн итгэхээ болих ёстой эмэгтэйчүүдийн тухай 12 ойлголт 10

2. Эмэгтэйчүүд хэтэрхий сэтгэлийн хөдөлгөөнтэй

Эмэгтэйчүүд хэтэрхий сэтгэлийн хөдөлгөөнтэй болохыг бид нарт бага наснаас эхлээд ятгадаг: хөвгүүдийг “битгий охин шиг уйл” гэдэг бөгөөд эрчүүдийн дунд эмэгтэй хүний нулимс бүхнийг дийлдэг талаар ч яриа байдаг. Үүний үр дүнд эрэгтэйчүүд уйлахаас ичдэг, яагаад гэвэл тэд хүчтэй байх ёстой. Харин эмэгтэйчүүд үүнийг уучилж болдог тул тэд “хэт их сэтгэлийн хөдөлгөөнтэй” байдаг байна.

Эрчүүдийн итгэхээ болих ёстой эмэгтэйчүүдийн тухай 12 ойлголт 11

1. Эмэгтэйчүүд “френдзон” буюу найзын бүс гэх ойлголтыг бий болгосон

Аятайхан бүсгүй болгон сээтэгнэхгүй гэх санааг санах юм бол бид френдзон гэх ойлголт руу орж болно. Ихэнх эрчүүд эмэгтэй хүний найз байх нь онцгүй байдаг. Яагаад гэвэл тэд нарыг “сэлгээнд” байлгаж байгаа юм шиг санагддаг. Гэхдээ таны таалагдсан бүсгүй таныг сонирхохгүй байна гээд гутраад байх нь хүүхдийн ааш гаргаж байна гэсэн үг. Заримдаа эмэгтэйчүүд зүгээр л жирийн нэг найзтай байхыг хүсдэг гэдэгт та итгэх хэрэгтэй.

Эрчүүдийн итгэхээ болих ёстой эмэгтэйчүүдийн тухай 12 ойлголт 12

17
БахархмаарБахархмаар
7
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
3
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/03/05 at 15:27

    ok

  2. Зочин

    2024/02/27 at 08:08

    аятайхан харьцахаар эргүүлж байна гэж боддог эрчүүд олон байдаг. гэтэл бид зүгээр нөхөрлөлд дуртай олон найзтай байхыг хүсдэг.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *