Таны одоогийн орлогыг 35%-иар нэмэгдүүлж, баяжихад чинь туслах Япончуудын хэрэглэдэг энгийн арга

0
2
15,653

Бид бүгд л ирээдүйдээ зориулж тодорхой хэмжээний хадагаламжтай болох хүсэлтэй байдаг билээ. Гэвч хадгаламжтай болоход тань ямар нэгэн асуудал тулгарсаар л байна уу? Манай сайт уншигч танд гар утас зэрэг төхөөрөмж бус тэмдэглэлийн дэвтэр ашиглаж сурах зэрэг энгийн бөгөөд үр дүнтэй Япончуудын хэрэглэдэг аргуудаас хуваалцахаар бэлдлээ.

Алхам 1: Тэмдэглэлийн дэвтэртэй болоорой

© depositphotos.com, © depositphotos.com

Гар утас, компьютер гээд орчин үеийн ажил хялбарчлах олон төхөөрөмжүүдээс алийг нь сонгож хаанаас эхэлж тэмдэглэл бичихээ мэдэхгүй байгаа бол танд зүгээр л тэмдэглэлийн дэвтэр авахыг зөвлөж байна. Аливааг гараараа бичиж тэмдэглэх нь тэдгээр зүйлсийг цээжлэхэд ч чухал ач холбогдолтой байдгийг та мэдэх биз ээ.

Энэхүү аргыг какэйбо буюу гэрийн данс бүртгэл хэмээн нэрлэдэг. Япон улсад энэ зориулалтаар үйлдвэрлэгддэг тэмдэглэлийн дэвтрүүд ч байдаг ажээ.

 

Алхам 2: Сарын орлогын төсөв

Юуны өмнө сарын туршид орох орлогоо бүгдийг нь бичиж тэмдэглээрэй. Ингэхдээ та нэг сарыг 4 долоо хоногт хувааж, 7 хоног бүрт гарах зарлага болон орлогыг нарийвчлан тэмдэглэх шаардлагатай. Тэмдэглэхдээ сарын эхэнд орлого болон орж ирэх нь тодорхой тогтмол орлогоо улаан өнгөөр тэмдэглэж, нэмэлт орлого буюу тооцооноос гадуур орж ирж байгаа орлогоо өөр өнгөөр тэмдэглэх нь илүү үр дүнтэй. Мөн зөвхөн мөнгөн дүнг бус цалин, зарж борлуулсан зүйлийн орлого, өрөө буцааж авсан гэх зэргээр ямар эх үүсвэрээс орж ирсэн тухай дэлгэрэнгүй бичиж хэвших хэрэгтэй.

 

Алхам 3: Сар бүр хадгалах төлөвлөгөө

Өмнөхтэй ижил нэг сарыг 4 хуваасан хүснэгт хийгээд 7 хоног бүр хадгалбал зохих мөнгөн дүнгээ тэмдэглээрэй. Зарцуулах зардлаа тооцохоос өмнө хадгаламжийн хэмжээгээ гаргах нь зүйтэй.

 

Алхам 4: Сар бүр гарах зарлага

Энэ удаад мөн адил хүснэгтэд сар бүр гарах мөнгөн зарлагаа бичиж тэмдэглээрэй.

 

Алхам 5: Нэмэлт зарлага

Сар бүр хадгалах болон гарах зарлагын нийлбэрээс илүү гарсан мөнгийг ирээдүйд гарч болох нэмэлт зарлагад зарцуулж болох мөнгө гэж үзэх хэрэгтэй. Үлдсэн тэрхүү мөнгийг 4 хувааж үзэх бөгөөд эхний хэсгийг гэр ахуй, хоол хүнсэнд, хоёр дахь хэсгийг үзвэр үйлчилгээ, боловсролд, гурав дахь хэсгийг хувийн хэрэгцээнд, сүүлчийн хэсгийг бусад хэрэгцээнд гэж ангилж үзнэ.

 

Алхам 6: Хэтийн төлөвлөгөө

Сарын төгсгөлд төлөвлөсөн зүйлс тань биелсэн эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй. Хэрэв бүх зүйл төлөвлөгөөний дагуу явагдсан бол ирэх саруудын төлөвлөгөөт хадгаламжаа нэмэгдүүлэх ч боломжтой.

Хэрэв зарлага тань төлөвлөгөөнөөс бага буюу илүү мөнгө үлдсэн бол түүнийгээ хадгаламж руугаа нэмэх эсвэл мөнгөний гахайд хийж ч болох юм шүү. Энэхүү аргаар та нийт орлогынхоо 35 хүртэл хувийг хадгалах боломжтой болох юм.

 

Эргэцүүлж байх шаардлагатай 4 асуулт

Ямар ч гар утас, компьютер, тооны машингүйгээр та дээрх 4 асуултыг өөрөөсөө асууж, эргэцүүлээд үзээрэй. Түүнчлэн энэ аргын гол зорилго бол юу болохгүй байгаад бус юуны төлөө хадгалж байгаагаа түрүүлж бодоход оршдог гэдгийг санах нь зүйтэй.

 

БОНУС: Дахиад нэг тэмдэглэлийн дэвтэр бэлдээрэй

© sryidislikeuranime/Reddit

Орлого зарлагаа тэмдэглэж дууссан бол та жижиг хэмжээтэй тэмдэглэлийн дэвтэр авч өөрийн төлөвлөгөөг сийрүүлэн бичээрэй. Жижиг дэвтэр дээр бичиж байгаа шалтгаан нь таныг биедээ авч явахад хялбар байлгах юм. Энэхүү дэвтрээ та байнга биедээ авч явж, өдөр тутамдаа гарч байгаа жижиг зарлагуудаа ч бичиж тэмдэглэх нь зүйтэй.

Таны хувьд мөнгөө хадгалахын тулд ямар арга хэрэгжүүлдэг вэ?

12
ГайхмаарГайхмаар
6
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.