Бариа засалчид таны биеийг хараад л таны тухай шууд хэлж чадах 10 зүйл. Бидний амьдралын хэв маяг бие махбодод маань ингэж л нөлөөлдөг байна

0

Бидний амьдралын хэв маяг бие махбодод өөрийн сүүдрээ үлдээдэг, үүнд зөвхөн хорт зуршил ч нөлөөлдөггүй бололтой. Хобби, ажил, хуучин бэртэл гэмтэл эсвэл эрүүл мэндийн асуудлууд гэх мэт зүйлсийг мэргэжлийн хүн жирийн нүдээр хараад л шууд хэлж чадна.

Бие махбодод гарсан зарим нэг өөрчлөлтийг бид засаж чадахгүй, гэхдээ зарим нэгийг нь ганцаараа бие даан эсвэл мэргэжилтний тусламжтайгаар засах боломжтой. Бариа засалч үйлчлүүлэгчээ анхны удаа хараад юу гэж хэлж чадахыг танд танилцуулахаар бэлдлээ. Тэр хүн бидний тухай бодож байснаас маань ч илүү ихийг мэддэг болж таараад байна.

1. Та цүнхээ байнга нэг мөрөндөө үүрч явдаг

dama.bg

Туршлагатай бариа засалч зэрвэс хараад л таны биеийн нэг хэсэг нөгөөгөө бодвол илүү их ачаалалтай байгааг хэлж чадна. Цүнхээ нэг мөрөндөө үүрч явах дадал (ялангуяа хүнд цүнх) нурууг мурий бас удаан хөдөлгөөнтэй болоход хүргэдэг.

Өгзєг хавиар хөшсөн мэдрэмж мэдрэгдэнэ, мөн шөрмөс, зарим нэг булчингуудад өвчин бий болдог. Энэ бүгд тааз орчмын хэвийн байрлалыг алдагдуулна. Таагүй үр дагавраас зайлсхийхийн тулд цүнхийг мөрөндөө ээлжилж үүрч байгарай.

 

2. Та хүүхэдтэй

iStock

Жирэмслэлт эмэгтэйчүүдийн биед хэд хэдэн өөрчлөлт авчирна: хүүхдээ хэвлийдээ тээх 9 сарын хугацаанд таны бие махбод эрс өөрчлөгддөг ажээ. Аарцаг болон биеийн ихэнх шөрмөс зөөлөрнө. Эргэж хэвийн байдалдаа орохын тулд олон жилийн хугацаа хэрэгтэй, тиймээс туршлагатай бариа засалч энэхүү өөрчлөлтийг анхны үзлэгээрээ л олж хардаг.

Зарим нэг эмэгтэйчүүд гарын шууны хам шинжтэй болдог. Азаар уг таагүй асуудал аажимдаа өөрөө арилдаг байна.

 

3. Та жолооны ард их явдаг

dama.bg

Жолооны ард суух байрлал – буруу: өвдөг нугалаатай, харин их бие нь урагш бөгтийсөн. Энэ үед мөр болон нурууны доод хэсэгт маш их ачаалал ирдэг. Удаан хугацаанд энэ байрлалд суухад нурууны өвчтэй болохоос өөр аргагүй.

Хэрвээ та жолооны ард удаан суухаас өөр аргагүй бол тогтмол дасгал хийх эсвэл машины өөрт таарсан тусгай суудал, дэвсгэр ашиглаарай.

 

4. Та буруу байрлалд унтдаг

dama.bg

Мэргэжилтнүүд нуруугаараа дээш харж унтах нь зөв байрлал гэж зөвлөж байна. Энэ үед толгой дэрэн дээр байх ёстой. Доошоо харж унтдаг хүмүүсийн хүзүү өглөөгүүр их өвддөг болохыг судалгаагаар баталжээ.

Он удаан жил буруу байрлалд унтаад байвал яваандаа эрүүл мэндийн асуудалтай болно, ялангуяа нурууны мурийлт.

 

5. Та багадаа бэртэж гэмтэж байсан

dama.bg

Зарим нэг бэртэл гэмтлийн үр дагавар насан туршид үлддэг, тиймээс мэргэжилтнүүдээс нуух аргагүй. Жишээ нь, хугарч байсан хавирга, нуруу эсвэл хөл. Багадаа хөлөө хугалж байсан хүний хөл уртаараа адилгүй байдгийг хүмүүс тэр болгон анзаардаггүй.

Та өөрөө бэртэл гэмтлийг мартсан байж болно, харин бариа засалч олон жилийн дараа тэр таагүй бэртлийн үр дагаврыг танд хэлж өгөх вий.

 

6. Та утсаа ширтэж удаан суудаг

dama.bg

Сошиал ухаж суухдаа эсвэл утсаар чухал мэдээ харж суухдаа нурууныхаа эрүүл мэндийг шууд мартдаг. Энэ бол маш чухал зүйл шүү! Биднийг ухаалаг утсаа ширтэж байхад толгой дэлгэц рүү тонгойдог, мөр бага зэрэг өргөгдөнө, үүнээс болоод хүзүү хэт их ачаалал авдаг байна. Үр дагаварт нь хүзүүний, нуруу нугасны өвчтэй болно.

 

7. Та харшилтай

dama.bg

Нүүрэн дээр мэдрэг маш олон цэгүүд бий – нүд, дух болон хацар дээр байрлана. Хэрвээ та харшилтай бол эдгээр цэгүүд үрэвссэн байдаг.

Энэ хэсгийн эд эрүүл үеийнхээсээ эрс ялгаатай. Хүзүү, цээж орчмын тунгалгийн зангилаа нь мөн хөөсөн байх магадлалтай.

 

8. Та компьютерын ард удаан сууж ажилладаг

dama.bg

Удаан цагаар компьютерын ард сууж ажиллах нь хэд хэдэн таагүй үр дагаварт хүргэнэ. Юуны түрүүнд, хүзүү болон мөр хөшиж хатуурдаг.

Хоёрдугаарт, нурууны доод хэсэгт сөргөөр нөлөөлж эхэлнэ. Тиймээс компьютерын ард удаан сууж ажилладаг хүмүүсийн ихэнх нь нурууны өвчнөөр шаналдаг юм. Хөл хөшиж байна гэж олон хүн гомдоллох нь бий. Энэ нь буруу байрлалд удаан сууснаас л болж байгааг тэд сайн ойлгодоггүй нь харамсалтай.

 

9. Таны хоол боловсруулах ажиллагаа асуудалтай

Shutterstock

Маш энгийн – та архаг өтгөн хаталттай бол таны гэдэс хөөдөг. Бариа засалч таны гэдсэнд хүрээд л үүнийг шууд мэдэрнэ. Азаар бариа засалч энэ асуудлаас салахад тань тусалж чадна. Өтгөн хаталтаас салах маш олон аргууд байдаг.

 

10. Та байнга хүнд үүргэвч үүрч явдаг

The Brave Dame

Энэ муу зуршил бидний амьдралд маш их сөргөөр нөлөөлж байгааг бид даанч мэддэггүй. Нурууны мурийлтаас эхлээд зүрх-судасны өвчлөлд ч хүргэж мэдэх аюултай. Үүргэвчний мөр мөрийг барьж мэднэ, энэ тохиолдолд даралтанд байгаа булчингууд чангарна (нарийхан бариу xөхний даруулга зүүдэг эмэгтэйчүүд ч мөн үүнд хамаарна).

Тиймээс өөртөө таарсан зөв үүргэвч сонгох нь маш чухал. Үүргэвч биед бүрэн наалдаж байх ёстой. Үүргэвчний бэлхүүсний түгжээг хийвэл ачааллыг багасгана.

Та туршлагатай бариа засалчтай таарч байв уу?

16
ХарамсалтайХарамсалтай
8
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *