Орос улс 2016 онд задгай сансарт зочид буудал нээнэ

0

Орос улс 2016 онд задгай сансарт зочид буудал нээнэБаян, алдартай хүмүүс амралтаа өнгөрүүлэх хамгийн өвөрмөц, хамгийн тансаг, хамгийн онцгой газрыг үргэлж хайж байдаг. Оросын Орбитал Технологи /Orbital Technologies/ компани урьд хожид байгаагүй хамгийн содон байршил бүхий амралтын газрыг бий болгохоор төлөвлөж байгаа юм. Тэдний санаа бол задгай сансарт амралтын газар байгуулах аж. Коммершл Спейс Стейшн /Commercial Space Station/ хэмээн нэрлэгдэж буй энэхүү зочид буудал нь дөрвөн кабинд 7 зочныг байршуулах бөгөөд дэлхийн гадаргаас дээш 350 км өндөрт орших юм байна. Сансрын зочид буудалд буусан зочид жингүйдлийн нөхцөлд зурагт үзэх, вэб сайтуудаар хэсэх, босоо хэвтээ дурын байрлалдаа унтах гэх мэтээр амрах аж. Мэдээж хэрэг энэ зочид буудалд урсгал ус гэж байхгүй учир нойтон салфетка ашиглана. Түүгээр ч үл барам бие засах газрын хаягдлыг агаарын урсгалаар дамжуулан зөөвөрлөх бөгөөд хаягдал ус, агаар зэргийг шүүж, хиймэл дагуулд дахин ашиглах юм байна. Хоол хүнсийг дэлхий дээр бэлтгэж, зочид буудал руу илгээхийн өмнө хөлдөөж, хатаах аж. Харин зочид буудлын үйлчлүүлэгчдийн хувьд нэг сул тал байгаа нь сансрын зочид буудалд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг хориглох явдал юм. Уг зочид буудлын стандарт багц гэхэд л 1 сая доллартой дөхүү үнэтэй байх ба энэхүү стандарт багц нь Коммершл Спейс Стейшнд 5 өдөр байрлах, Союз хөлгөөр сансрын зочид буудал руу ирж, очих 2 өдрийн аялалаас бүрдэх юм. Бүтээн байгуулалтын ажил одоо ид явагдаж байгаа уг зочид буудал 2016 онд ажиллаж эхлэх гэнэ. Дашрамд дурдахад уг төслийн дараах зургууд нь компьютерээр бүтээгдсэн зургууд байгаа юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2013/11/04 at 22:53

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *