
Харааны шилэнд өөрийн гэсэн үр ашигтай тал байдаг ч энэ нь мөн таны өдөр тутмын амьдралд төвөгтэй байдал үүсгэж байдаг гэдгийг нүдний шил зүүдэг хүн бүр мэддэг. Харааны шил зүүдэг хүмүүсийн хувьд төгс хараатай хүмүүсийн хэзээ ч ойлгохгүй олон ядаргаатай асуудлууд байдаг. Бороо шивэрсэн өдөр сайхан ч нүдний шилийг бүрхэгтүүлж, кино театрын 3D шилийг заавал нүдний шилтэйгээ давхар зүүх болдог, халуун шүршүүрийн уур нүдний шилийг цантуулдгаас бүдэг бадаг харсаар усанд орох болдог асуудлууд цөөнгүй.
Азаар эдгээр төвөгтэй асуудлуудыг багасгах зарим нэг аргууд байдаг ба доорх 11 аргыг нүдний шил зүүдэг хүн бүр мэдэж байвал зохилтой юм.
1. Нүдний шилнийхээ хайрцган дээр шөнө гэрэлтдэг будаг түрхчихвэл харанхуйд олоход чинь амар байх болно.
2. Чихэвчиндээ нэмэлт зөөлөвч хий.
3. Шампуний саваа ангижруулагчныхаа ялгахын тулд резин боолтоор ороо.
4. Микрофибер даавуу нь нүдний шилийг арчихад хамгийн төгс тохирдог. Энэ алчуурыг гэртээ ч, ажил дээрээ ч хаа ч авч яв. Мөн үргэлж угааж цэвэрлэж байхаа мартуузай.
5. Нүдний шилэн дээр нааж, нарны шил болгодог наалт нь наран шарлагын газарт танд хэрэгтэй.
6. Нүдний шилээ хавтгай гадаргуун дээр байрлуулснаар хамрын зөөллүүрүүд бие биетэйгээ харилцан тэгш байрлаж байгаа эсэхийг харан тохируулах боломжтой.
7. Нүдний шилээ олохгүй байгаа тохиолдолд ойрын хараа муутай хүмүүс гар утсаа ашиглан илүү сайн харах боломжтой.
8. Шийдвэрлэх мөчид гараа ашиглан нүдний шилгүйгээр ч сайн харж болно.
9. Аяга таваг угаагч шингэн савангаар нүдний шилээ цэвэрлэ. Алкохоль, цагаан цуу, аммони, цайруулагч агуулсан цэвэрлэгч бодисууд нь нүдний шилний давхаргыг сүйтгэж мэднэ.
10. Ямар ч хий эргэлт гэж үгүй боллоо. Nerdwax нүдний шилний вакс.
11. Та нүдний шилэнд дэндүү их мөнгө зарцуулж байна.
Олонх нүдний шил үйлдвэрлэлийг нэг корпораци удирддаг. Гэхдээ Warby Parker зэрэг вэбсайтууд адил чанартай ч илүү хямд нүдний шилнүүдийг санал болгодог.







