Шинэ жилийн баяраас үлдсэн оргилуун дарсаараа юу хийх вэ?

2

Шинэ жилийн баяраар айл бүрийн ширээн дээр зайлшгүй байдаг нэг зүйл бол баярын хундага дүүргэх оргилуун дарс билээ. Гэвч хоёр он солигдох мөчид хөөр баяр дүүрэн задалдаг энэ ундаа баярын маргааш гэхэд бараг дүүрэн шахмаараа байсаар байдаг. Олонх хүний хувьд амсах төдий ёслоод өнгөрдөг энэ хийжүүлсэн ундааны үлдэгдлийг яах вэ хэмээн толгойгоо гашилгаж байгаа хүмүүст баярын оргилуун дарсны үлдэгдлээ хэрхэн ашиглаж болохыг зөвлөе.

Усанд орох

Шинэ жилийн баяраас үлдсэн оргилуун дарсаараа юу хийх вэ? 1

Усан үзмийн дарсанд агуулагдах антиоксидантыг арьсандаа шингээхийн тулд домогт Marilyn Monroe 350 шил оргилуун дарсанд ордог байсан тухай яриа байдаг. Оргилуун дарс нь чөлөөт радикалуудтай тэмцэх гайхалтай чадвартай ба биеэс хорт нэгдлүүдийг арилгаж, хоргүйжүүлэх онцгой үйлчилгээтэй. Оргилуун дарсанд агуулагдах хүчил нь арьсыг чангаруулдаг учир ваннтай усандаа үлдсэн оргилуун дарсаа хийх эсвэл хөвөнд шингээгээд нүүрээ арчихыг зөвлөж байна.

Гутал өнгөлөх

Шинэ жилийн баяраас үлдсэн оргилуун дарсаараа юу хийх вэ? 2

Парисын гуталчин Olga Berluti хэлэхдээ гутлаа оргилуун дарсаар өнгөлснөөр ажил нь дуусдаг гэжээ. Түүний хэлснээр оргилуун дарс нь гутлын тосонд агуулагдах тосыг арилгаж, арьсны уугуул гялалзсан өнгийг сэргээдэг гэнэ. Боломжгүй мэт санагдах энэ аргыг нилээд эрт үед хэрэглэж байсан баримт байдаг аж. 1800-аад оны үед гайхалтай гялалзсан гутлаараа алдартай Beau Brummell гэгч залуу байдаг байсан гэдэг. Carlo Maria Franzero-гийн номонд дурдсанаар Brummell-аас нэгэн залуу эр гутлаа яаж ингэж өнгөлдөг болохыг нь асуухад ‘оргилуун дарсны хөөснөөс өөр юу ч ашигладаггүй’ хэмээн хариулсан тухай бичсэн байдаг.

Хоол хийх

Шинэ жилийн баяраас үлдсэн оргилуун дарсаараа юу хийх вэ? 3

Хутгасан өндгөө илүү хөвсгөр болгохын тулд сүүний оронд багахан оргилуун дарс хийж болно. Мөн Нью Йорк хотын тогооч David DiSalvo-гийн зөвлөснөөр оргилуун дарсаа цагаан дарс шиг л соус, салат амтлагч, амттан хийхэд ашиглаж болох гэнэ. Оргилуун дарсыг хоол хийхэд ашиглахад буруутах зүйл огтхон ч байхгүй хэмээн өгүүлэх тэрээр beurre blanc хэмээх соусыг хэрхэн хийж болохыг хэлж өгчээ. Энэ нь үндсэндээ цөцгийн тосны соус юм. Хэрчсэн сонгиныг хайруулын тавганд хийсэн оргилуун дарсанд нэмж, нэг буцалгаад галыг нь зөөллөж, бараг зэрэг цөцгий нэмж өгнө. Дараа нь бага зэрэг цөцгийн тос нэмээд өтгөвтөр соус болтол нь хутган буцалгасны дараа ямар ч зоогонд хэрэглэж болох гэнэ. DiSalvo-гийн хэлснээр энэ соус загасанд хамгийн тохиромжтой аж.

Тэрээр өөр нэгэн жорыг санал болгосон нь Франц желе бөгөөд доорх жорыг хуваалцжээ.

Оргилуун дарс болон нимбэгний желе
Орц: 1 1/2 аяга оргилуун дарс
1/4 аяга нунтаг сахар
1 1/4 цайны халбага нунтаг желатин
Үрсэн хальс болон шүүсийг нь ашиглах нимбэг

Шинэ жилийн баяраас үлдсэн оргилуун дарсаараа юу хийх вэ? 4

1. Жижиг саванд оргилуун дарс болон элсэн чихрээ хольж, дунд зэргийн гал дээр 3-4 минут зөөлөн буцалгах ба энэ зуураа тасралтгүй хутган элсэн чихрээ хайлуулна. Гал дээрээс авч 5 минут хөргөнө.
2. Оргилуун дарсны сиропондоо желатинаа нэмж, 5 минут орчим дэвтээнэ. Дунд зэргийн гал дээр тавьж, аажим хутган желатинаа хайлуулна. Хэдэн дусал нимбэгний шүүс эсвэл хүссэн амтандаа хүртэл үрсэн хальс нэмнэ. Гал дээрээс авч, 5 минут хөргөөд шилэн хундагануудад аягалж, гялгар уутаар амсрыг нь бүрээд хөргөгчинд хонуулна.
3. Олгохдоо биежсэн желегээ өтгөрүүлсэн крем болон жимсээр чимэглэнэ.

57
ГайхмаарГайхмаар
16
Ха ХаХа Ха
14
ГоёГоё
11
ХөөрхөнХөөрхөн
9
БурууБуруу
6
БахархмаарБахархмаар
5
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *