Шинжлэх ухааны уран зөгнөлт кинонууд дээр гардаг зүйлс бидний амьдралд аль хэдийн биеллээ олжээ

2

Дэлгэцнээ шинээр гарсан уран зөгнөлт киноны технологиуд үзэгч олныг гайхшруулдаг. Тэгсэн мөртлөө бодит амьдрал дээр тэр гайхаад байсан ирээдүй нь ирсэн байгааг огт анзаардаггүй. Энэхүү нийтлэлээр бид танд утасгүй “зүрх”-ийг хэрхэн цэнэглэдэг, мөн болзоон дээр хоорондоо ярих ярианы сэдэв хайх хэрэггүй болсон гээд олон зүйлийг тодорхой танилцуулж өгнө.

Өчигдөр уран зөгнөл мэт санагдаж байсан зүйл өнөөдөр бидний амьдралд биеллээ олсон нь ямар сайхан хэрэг вэ, үүнийг бишрэхээс өөр аргагүй.

1. Бионик зүрх

© Hellerhoff / wikimedia © In Time / 20th Century Fox

2015 оноос эхлээд эмч нар зүрхний хүнд өвчтэй өвчтөнүүдийг аварч чаддаг болжээ, тухайн эрхтнийг VAD-төхөөрөмжөөр солино. Нэг иймэрхүү зүйлийг үзэгчид “Crank: High Voltage” (2009) киноноос харсан байх – гол дүрийн баатрын зүрхийг цахилгаан зүрхээр оролдог. Гэхдээ бодит амьдрал дээр бүр ч илүү сонирхол татахуйц, ялангуяа сүүлчийн зохион бүтээсэн VAD-ыг утасгүй холболтоор цэнэглэж болно.

  • VAD-ийн өмнөх загварууд нь хэвлий орчмоор гарч ирэх залгуураар цэнэглэдэг байв. Шинэ үеийн технологийн давуу тал – залгуураар дамжиж халдвар авах эрсдэл эхний ээлжинд ор мөргүй алга болж байгаа юм.
  • Урьд өмнө нь өвчтөн өөртөө нэмэлт зай байнга авч явах шаардлагатай байсан эсвэл VAD-ынхаа цэнэглэгчийг биедээ авч явна. Харин утасгүй “зүрх”-ний зай нь хүний цээжинд суурилуулагдсан байх бөгөөд цахилгаан соронзын ачаар цэнэглэгдэнэ. Хийх ёстой зүйл гэвэл ердөө л – тусгай хантааз өмсөх. Нэг цэнэглэлтээр 8 цаг хүртэл явна.
  • Шинэ VAD-д дэлгэц бий. Гарын шуун дээр суулгагдсан дэлгэц дээр зайны үзүүлэлт гарна. Энэ дүр зураг “In Time” киног санагдуулж байна уу?

 

2. Бионик протез

© Star Wars: Episode VIII / Lucasfilm © Rebekah Marine Paster / instagram

Бионик гарыг бид “Star Wars” киноны Люк Скайукераас харж болно. Гэхдээ уг уран зөгнөл бодит амьдрал дээр 2011 онд биеллээ олжээ – сепсисийн улмаас нэг гараа алдсан Tilly Lockey гэх бүсгүй Open Bionics компанийн шинэ бионик эрхтнийг сайн дураар турших эр зориг гаргасан байна. Тилли яг л Deus Ex тоглоомын Адам Женсенийх шиг гартай болж, энэ байдал нь түүнд итгэл төрүүлжээ.

Протезийг 3D принтерээр бэлдэж байгаа нь чухал асуудал биш юм. Протезийг энэ аргаар бэлдэх нь үнийн хувьд хамаагүй хямд төсөр болгох бөгөөд олон хүний хүртээл болох боломж нээгдэнэ. Орчин үеийн протезийн үйлдвэрлэл олон хүний амьдралыг өөрчилсөн. Уг төсөлд Lucasfilm болон Walt Disney кино студийн дизайн, боловсруулагчид мөн оролцдог. Тиймдээ ч тахир дутуу хүмүүс өөрийнхөө гадаад үзэмжээс ичихээ болжээ. Орост гэхэд л бяцхан хүүхдүүдэд зориулж «Моторика» компани үйл ажиллагаагаа явуулж байна: өнгө, хэлбэр дүрс, зураг, протез дээр суулгах горим – энэ бүгдийг хүүхэд өөрөө бие даан сонгох боломжтой.

 

3. Роботууд

© Rodrigo Reyes Marin / AFLO / EAST NEWS © I, Robot / 20th Century Fox

Роботуудын сэдэв – кино, компьютер тоглоом зохиогчдын хамгийн дуртай сэдэв болов уу. Роботуудын тухай сэдэв хөндөгдөөд ирэхээр хэрвээ энэ машинд мэдрэмж, сэтгэл гэж байвал яах вэ гэдэг асуулт гарч ирж улам баяжуулдаг. Роботуудад өөрсдийн эрх гэж байх ёстой эсэх? Тэд хяналтаас гарч чадах эсэх?

Ингэж маргалдаж байх хооронд 2015 онд Японд ямар ч хүн – ажилтан байхгүй зөвхөн роботууд л ажилладаг  Henn-na Hotel зочид буудал үүд хаалгаа нээжээ. Роботууд хүний ажлыг булааж эхлэх нь гэж айх хэрэггүй. 4 жилийн дараанаас эхэлж роботууд аажим “ажлаасаа халагдаж” эхэлжээ – программ нь муудаж хуучрах асуудал гарсан тул ажилтнууд нь ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж чадахгүй болжээ. Зочид буудлын эзэн нь машин техник нэвтрүүлж байхаар хүнийг ажлын хүчээр ажиллуулах нь хамаагүй үр дүнтэй бөгөөд хямд тусна гэдгийг ойлгосон байна.

 

4. Хүний рейтинг

© depositphotos © Black Mirror / Netflix

“Black Mirror” киноны 3-р цувралын анхны анги нь хүн болгоны рейтингийг гаргах аппликейшнээр эхэлдэг. Эргэн тойрны хүмүүс бие биедээ тавих дүн нь тэдний цаашдын амьдралд нөлөөлнө: харилцах хүмүүсийн хүрээлэл, ажил, амьдрах газар, ирээдүйн өсөж дэвжих байдал гээд…

Хятад улс ийм байдлаар хүмүүст “үнэлгээ” тавьж эхэлжээ. Тус аппликейшн аль хэдийн ажиллаж эхэлсэн бөгөөд 500 м-ийн радиуст байрлах банкны зээлдэгчдийн мэдээллийг харуулна. 2020 он гэхэд Social Credit System иргэн болгоны хувийн рейтингийг гаргаж ирэхээр ажиллаж байгаа ажээ. Үнэлгээг хувь хүний сошиал харилцаа холбоо, хэрэглээний байдал, материаллаг эд баялаг болон хууль тогтоомж биелүүлж байгаа эсэх үзүүлэлтээр гаргана. Үнэлгээнээс шалтгаалж яг л цуврал кинон дээр гардаг шиг тухайн хүний амьдралын зарим нэг нөхцөлүүд хамаарч эхлэх юм: ямар түвшний итгэл хүлээж байна, ямар албан тушаал хашиж болох уу, байрны зээл олгох эсэх, түүний хүүхдүүд ямар сургууль явж болох эсэх гэх мэт.

 

5. Экзо бие

© EDGE OF TOMORROW / David James/?Warner Bros. Pictures/courtesy Everett Collection © Mao Siqian / Xinhua News / East News

“Avatar”, “Edge of Tomorrow”, “The Amazing Spider-Man 2: Rise of Electro” – эдгээр болон өөр бусад кинон дээр хүний хүчийг хэд дахин нэмэгдүүлэх техникийг бид үздэг.

Бодит амьдрал дээр бол инженерүүд харь гариг эсвэл мангас чөтгөртэй тэмцэх супер хувцас хийхийн тулд биш харин хязгаарлагдмал боломжтой, өндөр настай хүмүүсийн амьдралыг хөнгөвчлөх төхөөрөмж дээр ажиллацгааж байна. Мөн тэдний ажлын цар хүрээнд хүнд хүчир ажил хийдэг хүмүүсийн хөдөлмөрийг хөнгөвчлөх зорилго ч мөн багтжээ.

 

6. Хиймэл оюун ухаан

© Her / Warner Bros. © depositphotos

Кинонд гарч байгаа хиймэл оюун ухаан ихэвчлэн хүний үнэнч анд нөхөр нь болдгоор гардаг, зарим нэг тохиолдолд бүр хайртай хүн нь ч болно (“Her” эсвэл “Blade Runner 2049” кино шиг).

Харин биднийг одоо “ухаалаг гэр” эсвэл ямар нэгэн үүрэг даалгавар өгөхөд (дуут туслагч) үг дуугүй гүйцэтгэх туслагчаар алмайруулж чадахгүй: дуртай дуугаа тавих, хоолны жор олох, хүүхдэд үлгэр уншиж өгөх…

 

7. Автомат жолоочтой такси

© depositphotos © Total Recall / Carolco Pictures

“Total Recall”, “The Fifth Element” эсвэл “I, Robot” кинон дээр хүн жолоодоогүй машиныг бид харсан, хэдэн жилийн өмнө уран зөгнөл л санагдаж байлаа. Өнөөдөр робот таны өмнөөс машиныг тань зогсоолд тавьж байна эсвэл гаражаас гаргаж өгч байна. Үүгээр ч зогсохгүй зарим нэг үйлдвэрлэгчид машиныг бүрэн бие даасан “төхөөрөмж” болгох зорилго тавин ажиллаж байна: жишээ нь АНУ-д өнөөдөр жолоочгүй таксигаар үйлчлүүлж болно.

Жолоочгүй автомашины санааг ашиглан Aprilli зочид буудлын үзэл санааг хэрэгжүүлээд байна: холын замд явж өөрийгөө зовоох хэрэг байхгүй, таны хаалган дээр ирээд хаа дуртай газар руу тань хүргэж өгнө. Уг капсул нь байнга томилолтоор явдаг хүмүүст илүү чиглэсэн, дотроо ажил болон амралтын нөхцөлүүдийг хангана. Мөн тухайн төхөөрөмж өөрийгөө цэнэглэж болох автомат зогсоолуудыг хийхээр төлөвлөжээ: техникийн үзлэг, цэвэрлэгээ хийх хооронд аялагч байссейнд сэлэх, спорт зааланд хичээллэх эсвэл спа төвд амарч болно. Төслийн тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

 

8. Танилцах аппликейшн

© Yoshio Tsunoda / Aflo Images / East News © Black Mirror / Netflix

Хэрвээ та “Black Mirror” киног үзсэн бол танилцах аппликейшнтэй хэсэг санаанд чинь үлдсэн болов уу? Ганцаардсан хүмүүст тохирох хосыг автоматаар хайж олдог аппликейшн бий.

Японд аль хэдийн хурдан болзох аппликейшнийг туршиж эхлээд байна. Бие биенээ таних хоёр хүнээс шаардах зүйл гэвэл – роботууд тэдний өмнөөс хэрхэн харилцаж байгааг ажиглана, роботууд шаардлагатай бүх мэдээллийг урьдчилан авсан байгаа юм шүү. Ширээн дээр байгаа дүрсүүд бие биедээ асуулт тавьж хариулна, ингээд 3 минутын дараа хүмүүс харилцаагаа үргэлжлүүлэх үү, нүүр нүүрээ харж болзох уу гэдгээ шийднэ. Эхний энэхүү туршилтаас харахад 28 оролцогчдоос 4 хос гарчээ.

Та энэ мэт шинэ технологид хэрхэн ханддаг вэ? Таныг айдаст автуулж байна уу эсвэл бүр сонирхол татаж байна уу?

8
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *