Хэтэрхий их гэрийн даалгавар хүүхдийн сургуульд сурах урам зориг, сонирхлыг мохоодог. “Сургуульдаа сурна, харин гэртээ амарна” – энэ бол ихэнх гадны улс орнуудын уриа

2

“Та хичээлээ хийдэг байсан уу?” Зарим нэг тохиолдолд гэрийн даалгавар хүүхэд болон эцэг, эхчүүдийн дунд жинхэнэ дайн зарлахад хүргэдэг. Хичээл хийсэнгүй гэж эцэг, эхийг нь сургууль дээр дуудах энүүхэнд. Биднийг бага байхад л гэрийн даалгавраар “бөмбөгдөж” байсан, одоо ч энэ байдал өөрчлөгдөөгүй л байна. Үүний үр дүн гэж ер нь юу байна вэ?

Өнөөдөр та бүхэндээ хүүхдүүд яагаад гэрийн даалгавар хийх хэрэггүйг танилцуулахаар бэлдлээ. Эцэг, эхчүүд та бүхэн дэмий зүйлд санаа зовж байна даа.

 

Хичээлээ хэрхэн зөв хийх вэ?

Хүүхэд гэрийн даалгавар хийлээ гээд сургалтанд огт нөлөөлөхгүй, тэр дундаа боловсролын түвшинд. Шууд хэлэхэд үүнийг шинжлэх ухаан батлаад байна. Пенсильванийн их сургуулийн профессор Жеральд Ле Тендр өөрийн 10 жилийн судалгааны үр дүнг хэвлэн нийтэлжээ. Уг судалгаанд сурагчдын гэрийн даалгавар ямар нэгэн үр дүн өгөхгүй гэдгийг тод томруунаар баталжээ.

Сонирхуулж хэлэхэд, 19 дүгээр зуунд гэрийн даалгаврыг шийтгэл болгон өгдөг байжээ. Тэртээ тэргүй хичээлээсээ ядраад ирж байгаа хүүхдийн чөлөөтэй байх цагаас даалгавар хийлгэж хугаслахаас өөр шийтгэл гэж юу байх вэ дээ?

Хүүхдэд өөрийн хувийн чөлөөт цаг гэж заавал байх ёстой, тэр энэ цагт юу ч хийхгүй: өдрийн 2-4 цаг. Амбицтай, айдастай эцэг эхчүүд хүүхдийн цагийг зохион байгуулдаг. Дугуйлан, секц, хэл сурах…. Энэ болгонд оролцож байгаа хүн болгон л уур уцаартай, бухимдуу болно” гэж сэтгэл судлаач Михаил Лабковский үзэж байна.

Хонконг, Тайвань болон Япон хүүхдүүд өөр бусад улс орнуудын үе тэнгийн хүүхдүүдийг бодвол маш их бага гэрийн даалгавар хийдэг. Гэсэн хэдий ч азийн эдгээр орны хүүхдүүд олон улсын олимпиадуудын тэргүүн байруудыг эзэлж хамаг медалийг нь цуглуулж байна.

Харин манай хүүхдүүд хичээлээсээ тарж ирээд долоо хоногийн 10 цагийг гэрийн даалгаварт зарцуулж байна. Ингэлээ гээд боловсролын чанараараа олон улсын рейтингэд хэдэд жагсаж байна вэ? Тэгэхээр гэрийн даалгавар хийж байна гээд өглөөний нар мандтал ширээний ард суух хэрэг байна уу?

Гэрийн даалгавар хэрэгтэй гэдгийг батлах нэг л баримт байна: үзсэн сэдвийг сурагч бие даан давтахгүй бол уг сэдвийг өөрийн болгож авч чадахгүй. Тэгээд яагаад финляндын сурагчид дэлхийд дээгүүрт бичигдэж байна вэ?

“Сургуульдаа сурна, харин гэртээ амарна” энэ бол Финляндын ихэнх сургуулиудын уриа. Багшийн гол үндсэн зорилго – хичээл дээр аль болох их мэдлэг олгох буюу хичээлтэй өдөр хүүхэд гэртээ хариад хагас цагаас илүүгүй хичээл давтах нөхцөлийг бүрдүүлж өгөхөд оршино.

“Хэнд нь сэтгэл зүйн асуудал байгааг хэлэхэд бэрх байгаа юм – онц сурлагатанд уу, муу сурлагатанд уу. Уйгагүй сууж өөрийнхөө онц дүнг “олж авч байгаа” хүүхэд өөрийгөө доогуур үнэлүүлэхээс айж эхэлдэг” гэж Лабковскийн үзэж байна. Тэрээр цааш хэлэхдээ: “Сургууль, сурган хүмүүжүүлэгчийн зүгээс хандах хандлагад та хүүхдийнхээ талд байх ёстой. Хүүхдээ хайрла, хамгаал. Муу дүнгээс битгий ай. Сургууль, сурлагад дургүй болчих вий гэдгээс л ай”.

Харандаагаа зажлаад ширээний ард хэдэн цагаар суугаа хүүхдэд муу үр дагавар байхгүй дээ гэж бодож байвал та эндүүрч байна. Өдөрт хагас цаг гэрийн даалгавар хийхэд л бяцхан хүнд маш их стресс болно. Ийм хүүхдүүд нойрондоо муудна, байнга өвдөнө. Ялангуяа нэгдүгээр ангийнханд маш хэцүү үе.

Сургалтын явцыг зөв зохион байгуулж чадсанаар бүгдийг сургууль дээрээ амархан амжуулж чадах юм. Сургууль дээр үзсэнээ амьдрал дээр амархан бататгах боломжтой. Харамсалтай нь манайд ийм туршлага алга.

Гунигтай гэмээр баримт бол ихэнх эцэг эхчүүд буруу ойлголттой явж байна. Гэрийн даалгавар хүүхдийг бие даалгана гэж бодох ажээ. Эцэг, эх хүүхдэдээ хэчнээн халамжтай, анхааралтай хандлаа гээд хүүхдийн хэрээс хэтэрсэн гэрийн даалгавар сэтгэл зүйд нь сөргөөр нөлөөлнө. Цаашлаад сургуульд сурах урам зориг, сонирхлыг нь мохоох ажээ.

Та хүүхдээ гэрийн даалгавраа заавал хий гэж шаардаж шахдаг уу эсвэл бяцхан үрээ жоохон ч гэсэн чөлөөт цагтай байг гэж боддог уу? Санал бодлоо бидэнтэй коммент хэсгээр хуваалцаарай.

11
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

26 Сэтгэгдэл

  1. Suvdaa Batsuuri

    Suvdaa Batsuuri

    2019/03/01 at 15:41

    manaid esregeere jinhene daramttai yum bilee sh te uurchilmuur yumaa!!toglood amrah yostoi baital daalgavart daramtluulaad

  2. dthntur

    2019/03/01 at 15:42

    yg zov unen unen

  3. Gantumur Agwaan

    Gantumur Agwaan

    2019/03/01 at 16:01

    энэ маш зөв сэдэв байна 1 р ангид гэртнь бага даалгавар өгч байх хэрэгтэй. дэндүү нялх хүүхдэд дэндүү их даалгавар !!!

  4. Tvmee Megzem

    Tvmee Megzem

    2019/03/01 at 17:03

    Baga angiin hvvhdvvded ih daramt bna Bagsh nar uuruu hiilgeh zvilee daalgawaraar nuhdug..

  5. Zayaka Jigjid

    Zayaka Jigjid

    2019/03/01 at 17:10

    Маш зөв сэдэв мөн.Даалгавар их өгөхөд хүүхэд хичээлдээ дургүй залхаж эхэлдэг.Харин бага даалгавар бага цагт хийж мэдлэг болдог.Аль болох дарамт болохгүй дарамт болохгүй даалгавар хэрэгтэй байна

  6. Erdenebayr Magvanrenchin

    Erdenebayr Magvanrenchin

    2019/03/01 at 19:37

    Яг үнэн сургуульдаа сурдаг , гэртээ амардаг болгоод өгөөчээ

  7. Gerelmaa Sambuu

    Gerelmaa Sambuu

    2019/03/01 at 20:35

    Хүүхдийг залхааж байна. Хичээлээ давт хий гэж хэлэхээсээ залхаж байна

  8. Б. Байгаль

    Б. Байгаль

    2019/03/01 at 21:00

    үнэн шүү

  9. Shinetsetseg Baatartsogt

    Shinetsetseg Baatartsogt

    2019/03/01 at 21:58

    Чинхүү хичээл давтах дургүй байна.хойч үеэ ирээдүйд бэлтгээд байна уу өнгөрсөнд бэлдээд бна уу?

  10. Munguntsetseg Yundendorj

    Munguntsetseg Yundendorj

    2019/03/01 at 22:11

    Нэг дэх өдөр гэрийн даалгавар өгдөггүй учир нь амраад ирсэн болхоор,Хоёр дахь өдөр 5 бодлого өгнө, 3 дахь өдөр амрана, 4 дэх өдөр унших даалгавар өгнө, 5 дахь өдөр амрах өдөр гээд даалгавар өгдөггүй миний охиныг 2002 онд сургуульд хэрэгжиж байсан.(Германд)

  11. Deegii Myagmarsvren

  12. Tsend-Ayush Galindev

    Tsend-Ayush Galindev

    2019/03/01 at 23:16

    Zuv sedev hunduj bna 6 han nastai huuhed mash ih yadarch durgui bolj bna bagsh nar ajilaa hunguvchileed barag eej aavuud bagsh bolchihood bna shuu

  13. Tsende Baldan

    Tsende Baldan

    2019/03/01 at 23:33

    zuv unen

  14. Saraa Sarantungalag

    Saraa Sarantungalag

    2019/03/02 at 00:57

    Tm shv yg vnen

  15. Batbymba Togtoh

    Batbymba Togtoh

    2019/03/02 at 01:13

    энэ их зѳв сургуульдаа сурдаг гэртээ амардаг байх хэрэгтэй шүү дээ

  16. Цэвээн Дулам

    Цэвээн Дулам

    2019/03/02 at 08:28

  17. Danzan Nyamdavaa

    Danzan Nyamdavaa

    2019/03/02 at 10:26

    Mov sedev bna

  18. Tomoo Tomoo

    Tomoo Tomoo

    2019/03/02 at 12:12

    Хичээлээ тарж ирээл даалгавраа хийсээр байтал унтах цаг нь болчихно.Уг нь тоглож наадаж байдаг нас нь шүү дээ

  19. Бурмаа

    2019/03/02 at 13:03

    Монгол бичиг мэтийн ямар ч хэрэггүй хичээлүүдийг хасвал амрах цаг гарна. Одоо үед төгсөж гарч байгаа оюутан, сурагчид бүгд алдаатай бичдэг. Бичиг үсэг тайлагдаагүй. Амьдралд нэг ч удаа хэрэг болохгүй юм заахын оронд алдаагүй зөв бичдэг хүүхдүүдийг төгсгөмөөр байгаа юм.

  20. Olzii Olzii

    Olzii Olzii

    2019/03/02 at 17:04

    Солонгост бага ангийн хүүхдэд гэрийн даалгавар огт ѳгдѳггүй.зѳвхѳн ѳдрийн тэмдэглэл бич гэдэг.тэр нь унших зѳв бичих найруулж бичиж сурах бүх дадал болдог юм бна лээ

  21. Dagvadorj Baigalmaa

    Dagvadorj Baigalmaa

    2019/03/02 at 21:53

    Uneheer orovdmoor baidag shtei yanz buriin shaltag toochood l

  22. Khishgee Anu

    Khishgee Anu

    2019/03/03 at 06:26

    Одоогийн энэ кембрижийн систем гэдгээ боливол таарна. Галууг дуурайж хөлөө хөлдөөнө гэгчээр гадныханыг дуурайж хүүхдэд дарамт учруулж байна. 10 дээр 10- г нэмэх гэж л толгой эргүүлсэн аргаар бодож 12 жилийн программаа боловсруулсан юм биш үү. Бид 8 настай ороод 10 жил сураад муудсан юм алга. Монгол улсын сургалт гэсэн онцлогтой байх хэрэгтэй ш дээ. Хачин балай юмнуудыг нэвтрүүлж ажил хийж байгаа дүр эсгэсэн юмнууд болимоор юм. Бас болоогүй, бага ангийн зуны даалгаварт нь Нямхорлоо гэдэг багшийн номыг зарж мөнгө олж, хүүхдүүдийг залхааж байна

  23. Tuya Yndon

    Tuya Yndon

    2019/03/03 at 21:31

    Зуны амралтаар даалгавар өгөхөө болимоор юм амрах ёстой юмуу зунжигаа даалгаварын дарамтанд байх ёстой юмуу.өвөл нь олигтой юм заахгүй зунжин даалгавар өгнө болио олгой толгойтуудаа

  24. Erdenetsetseg Namuu

    Erdenetsetseg Namuu

    2019/03/03 at 21:50

    Ёстой зөв сэдэв бна бараг өмнөөс нь залхадаг шүү дөнгөж хичээл тарж ирээд хоолоо идчихээд унтах хүртэл даалгавар өглөө босоод үлдсэн даалгавар тоглох зав байхгүй болдог 12жилтэй болсон мөртлөө 10жилтэй адилхан л бх юм

  25. Yolo Zaya

    Yolo Zaya

    2019/03/03 at 22:59

    Мөнхчимэг Б.

  26. r.nominsuren

    2023/03/21 at 17:03

    bi huuhed gheh dee schoold uneheer durgui bulsun

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *