CAT супер S50 ухаалаг гар утсаа танилцууллаа

0

Ухаалаг гар утас нь бидний өдөр тутмын амьдралын нэг чухал хэсэг болсон энэ цаг үед хүмүүс ажил мэргэжлийнхээ онцлогоос шалтгаалж зарим тохиолдолд ашиглах боломжгүй нөхцөл байдалтай тулгардаг. Энэхүү хязгаарлагдмал байдлыг гярхай олж ажигласан катерпиллар, барилгын тоног төхөөрөмжийн хамгийн алдартай “CAT” компани өөрсдийн брэнд бүтээгдэхүүн болох S50 ухаалаг гар утсыг үйлдвэрлэж хэрэглэгчдэд танилцуулжээ.

CAT супер S50 ухаалаг гар утсаа танилцууллаа 1 CAT супер S50 ухаалаг гар утсаа танилцууллаа 2

Уг утасны хамгийн гол онцлог бол мэдээж яах аргагүй бат бөх чанар юм. Хүнд хүчир, хатуу ширүүн нөхцөлд ажилладаг хүмүүст энгийн ухаалаг гар утаснууд хэтэрхий эмзэг байх тул CAT-ын шинэ ухаалаг гар утас маш зөв сонголт байх болно. Учир нь хүнд цохилтыг ажрахгүй дааж, тоос шороо болон ус нэвтрэхээс бүрэн хамгаалагдсан IP67 сертификаттай бат бөх чанартай эдэлгээ дааж чадах утас болжээ.

CAT супер S50 ухаалаг гар утсаа танилцууллаа 3 CAT супер S50 ухаалаг гар утсаа танилцууллаа 4

Мөн эдгээрээс гадна 4.7 инчийн дэлгэц нь нойтон чийгтэй гараараа хүрэхэд хариу үйлдэл үзүүлэх чадвартай тул та нойтон хуруугаараа утсаа чөлөөтэй удирдах боломжтой. Дэлгэцийг нь Gorilla Glass 3-аар бүтээсэн байна.

CAT супер S50 ухаалаг гар утсаа танилцууллаа 6

Утасны үйлдлийн систем нь Android 4.4 KitKat хувилбарыг ашигласан бөгөөд MSM 8296 Quad-core 1.2 GHz хүчин чадалтай юм байна. Мөн 2GB RAM-тай ба 8GB-ын багтаамжтай, ард болон урдаа 8 мегапикселийн VGA камертай ажээ. 1080p чанартай видео бичлэг хийх боломжтой ба 2,630-mAh батерейгаар 16 цагийн үргэлжилсэн яриа хийж болох юм байна. Шинэ утасны үнэ 499$.

CAT супер S50 ухаалаг гар утсаа танилцууллаа 7

Видео

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Ted

    2014/09/17 at 10:45

    ooo zaaz hed opchim unetei yum bol yun s5 yun 5s S50 ain xaxa

  2. CAT

    2014/09/17 at 11:47

    Iim l utas heregtei baisan yum. Mongold hezee orj ireh bol?

  3. Зочин

    2014/09/17 at 22:03

    3310ыг бат бөхөөрөө гүйцэх юм уу дөө :)

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *