
Орчин цагт дизайнерын хуримын даашинзны загвар өргөн сонголттой ч гэлээ сүйт хархүү, бүсгүйчүүд амьдралынхаа чухал ёслолын үеэр сонгодог загварын гоёл өмсөхийг эрхэмлэдэг – цагаан, дэрвэгэр хормойтой даашинз болон албан ёсны костюм. Гэхдээ тэр болгон залуучууд энэ хувилбарыг сонгодоггүй ажээ.
Зарим нэг залуу хосууд бусдаас ялгарахын тулд өвөг дээдсийнхээ өмсдөг байсан хуучны уламжлалт хувцсаараа гоёдог байна. Энэхүү сонголт нь тухайн арга хэмжээг илүү сүртэй бас мартагдашгүй болгоход нөлөөлөх ажээ. Учир нь улс үндэстнүүдийн хуримын арга хэмжээ нь өөрийн гэсэн онцлогтой, уламжлалтай байдаг. Та бүхэндээ дэлхийн улс орнуудын сүйт залуу, бүсгүйчүүд хуримаараа ямар гоёл өмссөнийг сонирхуулахаар бэлдлээ.
Баруун Африкийн фулани ардын эмэгтэйчүүд хуримын ёслолоороо ийм гоёл өмсдөг ажээ

Гана, Баруун Африк

Ганын хуримын гоёл нь хурц өнгөөрөө гайхагдана. Сүйт бүсгүйн уламжлалт хувцас нь төрөл бүрийн өнгө, хээ угалзтай байдаг нь цаанаа л сүр жавхлантай.
Пакистан

Энэтхэг

Энэтхэгийн сүйт бүсгүй хуримын ёслол дээрээ улаан өнгийн лэхэнга-чоли өмсөхийг хүсдэг. Илүү гоёмсог харагдах уг хувцсыг арван зургаан төрлийн гоёлоор чимдэг ажээ.
Өмнөд Солонгос

Япон

Японы сүйт бүсгүйчүүд цасан цагаан өнгийн кимоногоор (гэхдээ өнгөний өргөн сонголттой) гоёдог юм. Мөн tsunokakushi гэх нэртэй торгон гоёлоор өөрийгөө чимдэг ажээ.
Өвөр Монгол

Сонирхолтой нь, энэ гоёлыг зөвхөн хуримаараа өмсөөд зогсохгүй мөн бусад томоохон арга хэмжээний үеэр ч өмсдөг байна.
Румын


Малайз

Косово

Косовогийн сүйт бүсгүйчүүд үнэхээр содон харагдана: сүйт бүсгүйг хорон муу харцнаас хамгаалж сюрреалист нүүр будалт хийдэг уламжлалтай. Хуримын гоёлыг чулуу, мөнгөн эдлэлээр чимдэг ажээ.
Сингапур

Иран

Шотланд

Израиль

Еврейн шашинтай гэр бүлүүд амьдардаг бүс нутгуудад даруухан амьдрахыг хичээдэг юм. Сүйт бүсгүйн хувцас түүний нүүр, гараас бусад биеийн бүх хэсгийг далдалсан байх ёстой.
Хятад

Хятадын залуу хос хуримаараа улаан өнгийн хувцас өмсөх уламжлалтай. Улаан өнгө нь аз жаргал, эд баялаг, аз хийморийг билэгдэнэ. Сүйт бүсгүйн толгойн гоёл – галт шувууг дүрсэлсэн байх нь үнэхээр сүртэй харагдана.
Шаумбург-Липпе, Герман

Йемен

Болгарын Рибново тосгон

Рибново тосгоны хурим Болгарын бусад бүс нутгаас тэс өөр болдог. Сүйт бүсгүйд сонгодог загварын цагаан даашинз өмсгөхгүй, зөвхөн уламжлалт гоёл л өмсгөнө. Үүнээс гадна, хуримд зориулж тусгай нүүр будалт хийдэг (нүүр будалтыг гелина гэнэ). Сүйт бүсгүйг тосгоны туршлагатай ахмад настай эмэгтэйчүүд гоёж бэлддэг ажээ. Тэд бүсгүйн нүүрийг будаж, дээрээс нь төрөл бүрийн чимэглэлээр чимнэ – гялалздаг шигтгээ, чулуу зэрэг.
Унгар

Унгар хуримын уламжлалт гоёлын гол онцлог – цэцгэн хээгээр баялаг. Сүйт бүсгүй гоёлынхоо дотуур хэдэн давхар банзал өмссөн байдаг (хормойг хөвсгөр болгох зориулалттай). Гоёлыг толгойн чамин гоёлоор дуусгаж цэцэг зэргээр чимнэ.







