Өвлийн улиралд доороосоо даарахгүй байх маш сонирхолтой арга. Ариун цэврийн хэрэглэл ашиглаад үзээрэй…

4
0
43,453

Өвлийг дулаан хөлтэй өнгөрөөж бас онцгой нөхцөл байдалд ямар арга хэмжээ авах ёстой вэ? Энэ бол амаргүй даалгавар болно.

Өвөл ямар гутал өмсөх вэ?

Эмээгийнхээсээ буцаж явахдаа өвлийн хүйтний чангыг мэдэрсэн юм. Тэрээр холгүйхэн байрлах нэгэн зусланд амьдардаг, автобусаар л тийшээ очно. Би унаанаас хоцорчихсон юм, маргааш нь ажилтай байдаг. Дараагийн зогсоол хүртэл 7 км, явган явахаас өөр аргагүй. Цонхны цаана нойтон цас орно, шавар шавхай гэж хаа сайгүй.

Өөрийнхөө гутлыг хараад дэлгүүрээс гарахаар шийдэв. Дэлгүүрийн худалдагч намайг зогсоогоод хоёр ариун цэврийн хэрэгсэл өгдөг юм байна: “Битгий шоолоорой, улавчныхаа оронд гутландаа хий. Энэ шавар шавхайнаас хуурай хөлтэй гарахгүй шүү. Би ажилдаа ирэхдээ байнга хийдэг, би өвдөж болохгүй, би чин 67-той юм шүү дээ” гэж билээ.

Би эхлээд эсэргүүцэж байснаа найрсаг эмээд бууж өгсөн юм. 7 км-ийн турш тэр эмээд талархаж явсан даа. Энэ бол том нээлт байж билээ. Ичилгүйгээр одоо та бүхэндээ нууцаа дэлгэх гэж байна. Аялал зугаалга, загасчлал, за тэгээд хаашаа ч явсан бай хамаагүй хэнд ч хэрэг болно.

Өвлийн улирал гутланд ч тэр, өмсөж байгаа эзэндээ ч тэр маш халгаатай. Давс, мөс, цас, шавар шавхай – энэ бүгд хөлөнд нөлөөлнө. Гутлынхаа өнгө зүс, хэлбэр дүрсийг хадгалж үлдэх хэд хэдэн нууц бий – хуурай, дулаахнаар нь хадгалах. Энэхүү нийтлэлээр та бүхэнтэй өөрийн нууцаас дэлгэхээр шийдлээ.

1. Таны таамагласнаар хамгийн түрүүнд хөлөө хуурай байлгахын тулд эмэгтэй хүний ариун цэврийн хэрэгсэл ашиглана. Зун таны хөл ихээр хөлөрч эвгүй үнэртдэг бол энэ аргыг бас ашиглаарай.

2. Өвөл гутал халтираад байвал хоёр талаараа наалддаг скочинд зүлгүүр наагаад гутлын уландаа наа. Оффист орохдоо хуулаад авчих. Удаан наах шаардлагатай бол супер цавуугаар наана. Зүлгүүр байхгүй бол – шархны лент нааж болно, ямартай ч 3-4 хоног халтирахгүй шүү.

3. Гутлын дэлгүүрт тусгай хэрэгсэл зарж байгаа – хадаастай, халтирахаас хамгаалсан. Хэдэн улиралдаа хангалттай, хамгийн гол нь – засмал замаар явахгүй. Гэртээ нэг хосыг аваад тавьсан байхад хэнд нь ч хэрэг болно.

4. Бас түүхий төмсөөр арчдаг арга байна. Би өөрөө туршиж үзээгүй, гэхдээ шалгамаар санагддаг л юм.

5. Гутлын уланд супер цавуу түрхээд элс цацвал дөрвөн долоо хоногтоо лав халтирч унахгүй. Гэхдээ гутлын уланд халгаатай арга.

6. Бас нэг арга – гутлын уландаа жижиг шруп хийнэ. Том уулын гутал зэрэгт бол маш боломжтой хувилбар.

7. Арьсан гуталнаас давсны цайралтыг арилгахын тулд 3 ц.х уксусыг 1 ц.х устай холиод гутлаа арчина. Уксусын оронд тал нимбэг ашиглах боломжтой. Гутлаа цэвэрлээд сайтар тосолно.

8. Давсны толбыг кастровын тос сайн арилгадаг. Толбыг бүрэн арилтал тосоор арчина.

9. Илгэн гуталнаас давсны толбо арилгахын тулд багахан ажиллагаатай. Ус буцалгаад ууранд нь гутлаа хэдэн минут барина, дараа нь тусгай сойзоор нь цэвэрлэнэ. Хамгийн гол нь давс ууранд уусах ёстой.

10. Нубук гуталнаас давсны толбыг усны уусмалаар цэвэрлэнэ. Цэвэрлэсний дараа гутлаа хатаагаарай.

11. Гадаа гарахаасаа өмнө гутлын дэлгүүрүүдэд зарагддаг ус зайлуулагч тусгай бодис цацна. Гаднаас орж ирээд гутлаа байнга арчиж байх ёстой. Өвлийн гутлын ул зузаан байвал илүү дулаахан байхаас гадна давсанд бохирдох нь бага.

12. Арьсан гутлыг урсгал усанд угаахыг эрс хориглоно. Нойтон алчуураар бохирыг хөнгөн цэвэрлэнэ. Цэвэрлэсний дараа тос түрхэнэ. Мөн гутлын хатаагч ашиглаж байгаарай, норсон гутлыг шөнийн дотор хатаах чадалтай байдаг ажээ.

Таны хөл арчилгаа шаарддаг, үүний тулд чанартай хөлд эвтэйхэн гутал сонгоорой. Та өвлийн халтиргаа гулгаатай хэрхэн тэмцдэг вэ? Зам дээр цацсан давснаас хэрхэн хамгаалж байна?

Бусдад хэрэгтэй энэхүү нийтлэлийг сошиал сувгаар тараагаарай.

19
БахархмаарБахархмаар
5
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Ganhuleg Dulamsuren

    Ganhuleg Dulamsuren

    2018/01/06 at 11:15

    2өдөр дулаахан бдг 2 хоноод солиод байхад зүгээр юм бна лээ зуузаанан зүгээр юм бнлээ

  2. Б.а.т Тулга

    Б.а.т Тулга

    2018/01/06 at 11:35

    Always ultra night urt ni ih sain yum blee 7 honog solihgui yavsan ch gaigui

  3. Нараа Шаравжамц

    Нараа Шаравжамц

    2018/01/06 at 12:00

    Todorhoi bicheechee yugaar yaj hiihee bich

  4. Цэдэвдулам Гаваа

    Цэдэвдулам Гаваа

    2018/01/06 at 16:20

    Uur arganuud bgaa yun muuhai yum

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.