Дэлхийн улс орнуудад сургуулийн насны хүүхдүүд өдрийн цайндаа юу идэж, уудаг вэ?

1

Улс орнуудын дунд сургуулиуд сурагчдын өдрийн хоолонд ямар хоол хүнс өгдөг вэ? Энэ нь маш чухал асуудал бөгөөд гадны өндөр хөгжилтэй, соёлтой улс орнууд хүүхдүүдийн мэдлэг боловсролд дан ганц хөрөнгө оруулалт хийхээс гадна эрүүл мэндэд нь ихээхэн ач холбогдол өгдөг байна. Гадаадад хичээлээ сайн хийхийн тулд хүүхдүүд өдрийн хоолоо сайн идэх хэрэгтэйгээс гадна тэднийг чанартай, эрүүл хоол хүнсээр хангах ёстой гэж үздэг ажээ. Зарим газар сургуулийн насны хүүхдүүдэд зориулсан өдрийн цайны тусгай хөтөлбөр хүртэл байдаг байна. Орон орны хүүхдүүд өдрийн хоолондоо юу иддэгийг дараах мэдээллээс хамтдаа мэдэж авцгаая.

1. Финланд

Финляндын сургуулиуд бусад улс орны сургуулиудтай харьцуулахад илүү өвөрмөц онцлогтой бөгөөд тэд сургууль дотроо өөрсдийн гэсэн тусгай цайны газар ажиллуулахаас гадна төрөл бүрийн хоолоор үйлчилдэг байна. Түүнчлэн сурагчид эндээс идэхийг хүссэн хоолоо дураараа авч идэх боломжтой гэнэ. Үүнд жигнэсэн төмс, салат зэргийг дурдаж болно.

 

2. Франц

Амттай хоолоороо алдартай улс бол яахын аргагүй Франц билээ. Энэ улсад сурагчдын өдрийн цайнд загас, бууцай, төмс, бяслаг болон талх зэрэг хоол хүнсний бүтээгдэхүүнүүд ордог байна. Түүнээс гадна сурагчид 1-2 цагийн хугацаанд өдрийн цайндаа ордог ба тэднийг зарим үед гэр рүүгээ очиж өдрийн цайгаа уухаар явахыг зөвшөөрдөг байна.

 

3. Унгар

Унгарт сурагчид өдрийн цайндаа төрөл бүрийн гурилтай шөл болон талх, шарсан тахиа, бусад амин дэм агуулсан амттануудыг иддэг байна. Мөн сурагчдад хөнгөн зууш болгож савласан самрыг хоолтой цуг өгдөг.

 

4. Израиль

Шинэ жимс /алим, усан үзэм/ төрөл бүрийн амттан болон сэндвич /өндөгтэй/-ийг сургуулийн сурагчид өдрийн цайндаа иддэг бөгөөд эдгээр хоол хүнс нь амин дэмээр баялаг юм. Түүнчлэн шоколадыг сонголттойгоор хөнгөн зууш болгож хоолных нь тавганд хийдэг байна.

 

5. ОХУ

ОХУ-д сурагчид өдөр бүр хоёр төрлийн хоолноос сонгож, өдрийн цайндаа орох боломжтой байдаг. Эхнийх нь өглөөний цай бол дараагийнх нь өдрийн цай /төлбөртэй/ юм. Хоолны тавганд зайдас, гурвалжин будаа болон цай байдаг.

 

6. Өмнөд Солонгос

Солонгосчууд сурагчдын өдрийн цайнд өгдөг хоолоороо Ази тив гэлтгүй, дэлхийд хүртэл алдартай байдаг. Өдрийн хоолны цэсэд ихэвчлэн будаа болон шөлтэй хоол байхаас гадна салат, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн болон жимс жимсгэнэ багтдаг. Мөн хачирт нь кимчи, төрөл бүрийн хоолны амтлагч, ногоон сонгино, луувангийн салат зэргийг өгдөг байна.

 

7. Япон

Япончуудын хувьд Солонгосчуудтай ижилхэн бөгөөд ихэнх сургуулиуд сурагчдад халуун шөл, будаа, загас болон сүүг өдрийн цайнд нь өгдөг байна. Сонирхуулж хэлэхэд Японд сурагчдыг ахлах сургуульд орох хүртлээ гэрээсээ хоол авчрахыг хориглодог гэнэ. Түүнээс гадна Японы сургуулиудад цайны газар гэж байдаггүй бөгөөд тэр ч үүднээсээ хоол хүнсний чанар алдагдах, муудах гэсэн асуудал гардаггүй байна. Хамгийн сонирхолтой нь сурагчид цайныхаа цагаар хоол ундаа анги танхимдаа бөөнөөрөө сууж идэх боломжтой.

 

8. АНУ

Эрх чөлөөний орон болох АНУ-ын хувьд сурагчдын өдрийн цайнд ихэвчлэн тоор, эрдэнэ шиш, тахиа болон шөл зэргийг өгдөг. Харин зарим сургуулиудын хувьд өөр төрлийн хоол хүнс өгдөг бөгөөд үүнд пицца, бургер, шарсан төмс зэрэг хоол хүнс багтана.

52
ГайхмаарГайхмаар
9
БахархмаарБахархмаар
7
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
6
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Ariunaa Ariuna

    Ariunaa Ariuna

    2018/10/04 at 20:52

    хэхэхэ.монголд будаатай цай

  2. Buya Badraa

    Buya Badraa

    2018/10/04 at 22:04

    Бишээ 1 ш боов үгүй бол найруулсан ус хэзээ ийм гоё хоол өгөх юм болдоо хөөрхий

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *