18 жилийн өмнө нас барсан хүүгээ асарсаар байгаа Гүрж эх

0

18 жилийн өмнө нас барсан хүүгээ асарсаар байгаа Гүрж эхЖони Бакарадзе /Joni Bakaradze/18 жилийн өмнө 22 настайдаа нас барсан. Гэвч түүний гэр бүлийнхэн талийгаач хүүгээ оршуулгын газарт оршуулахын оронд гэртээ хадгалахыг сонгосон байна. Залууг нас барснаас хойшхи эхний 4 жилийн хугацаанд Жони Базарадзегийн ээж Циури Кварацхелиа хүүгийнхээ цогцсыг хадгалахын тулд занданшуулах шингэн хэрэглэж байсан ч нэгэн шөнийн зүүдэнд нь хэн нэгэн уг шингэний оронд архи хэрэглэхийг зөвлөснөөр Гүржийн Баши суурингийн иргэн Циури цогцос хадгалах шингэнээ өөрчилжээ. Хэрвээ занданшуулах шингэн хэрэглэсээр байсан бол цогцос аажмаар харлах байсан байна. Эхний 10 жилийн турш хүүгийнхээ төрсөн өдөр бүрээр хувцсыг нь сольж байсан эх архи хэрэглэснээр хүүгийнх нь цогцосны өнгө эргэн цайрч эхэлсэн тухай өгүүлжээ. Яагаад нас барсан хүүгээ оршуулалгүй ингэж хадгалж байгаа тухай нь асуухад Циури энэ бол нөхрийнх нь шийдвэр байсан, тэр ач хүү нь аавыгаа ямар хүн байсныг харах хэрэгтэй гэж үзсэн хэмээсэн ба одоо 20 настай ач хүү нь өвөөгөө зөв шийдвэр гаргасан гэдэг хэмээсэн байна. Бакарадзегийн цогцос таган дээрээ нүүрийг нь харах боломжтой бяцхан цонх бүхий модон авсанд байрладаг аж.

 
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2013/09/15 at 17:03

    t1. teglee geed yax yum bosood irexguiguigees xoish.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *