Индонезийн өнгөлөг багт наадам

0

Индонезийн өнгөлөг багт наадамИндонезийн Зүүн Жава мужийн Жембер хотод жил бүр Дэлхийн хамгийн өнгө үзэмж төгс багт наадмуудын нэг зохион байгуулагддаг. Жембер Фэйшн Карнивал /Jember Fashion Carnival/ хэмээх энэхүү багт наадмын энэ жилийн наадам саяхан болж өнгөрсөн бөгөөд 12 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа нь энэ юм. “Байгальтай нэгдэхүй” гэсэн уриан доор зохион байгуулагдсан энэ жилийн багт наадамд янз бүрийн амьтад, шавьжны дүрслэл бүхий өвөрмөц, гоёмсог, өнгөлөг, дэгжин хувцас хэрэглэлээр гоёсон 700 гаруй хүн оролцож, Сударман гудамжны дагууд Жемберийн спортын танхим хүртэл алхсан байна. 3,6 км урттай цуваа болон алхаж байгаа онцгой содон хувцастай хүмүүсээс бүрдсэн багт наадмыг үзэж сонирхохоор 150,000 орчим хүн Жемберт хуран цугларчээ. Жембер Фэйшн Карнивал нь зүгээр нэг онцгой хувцастай хүмүүсийн жагсаал төдий болоод өнгөрдөггүй. Зохион байгуулагчид хамгийн ер бусын, үзэсгэлэн төгөлдөр хувцсыг сонгон шалгаруулахын зэрэгцээ фестивалийн хамгийн шилдэг бүжигчнийг тодруулдаг. Бараг 95 хувь нь эмэгтэйчүүд оролцдог уг багт наадмын оролцогчид мэргэжлийн загвар зохион бүтээгчид биш хувцас загвар сонирхдог, өөрсдөө хувцас хэрэглэл урладаг уран гартай бүсгүйчүүд байдаг байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *