Бугаттигийн тансаг концепци хөлөг

0

Бугаттигийн тансаг концепци хөлөг2009 оны 9-р сард Францын Молсхайм хотод зөвхөн урилгатай хүмүүст зөвшөөрөгдсөн нэгэн шоу зохион байгуулагдсан бөгөөд энэхүү шоунд уригдан ирсэн хүмүүс Францын өндөр гүйцэтгэл бүхий тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Бугатти /Bugatti/ компаний таван хаалгатай тансаг зэрэглэлийн концепци машиныг анхлан харсан азтай хүмүүс байсан. Бугатти 16Си Галибиер /Bugatti 16C Galibier/ хэмээн нэрлэгдсэн, 8.0 литрийн W16 хөдөлгүүртэй уг концепцийн худалдаанд гарах хувилбар нь Рояал /Royale/ хэмээн нэрлэгдсэн байсан ба 2014-2015 онд худалдаанд гарна хэмээн хүлээгдэж байсан юм. Бугатти компани 3000 ширхэг Галибиер машин үйлдвэрлэнэ хэмээн тооцоолж Молсхайм дахь үйлдвэрээ өргөжүүлэн тэлж байсан ч Бугатти Вейрон /Bugatti Veyron/ загвар нь маш амжилттай байгаа учир түүндээ илүү анхаарал хандуулан одоогоор Галибиерыг анхаарлаасаа түр холдуулаад байгаа аж. Ямартай ч 2016 оныг хүртэл Галибиер худалдаанд гарахгүй гэдэг нь эндээс тодорхой болоод байгаа юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *