Триког амархан урагдахад хүргэдэг хамгийн түгээмэл 9 алдаа. Цөөн хэдэн дүрмийг баримталж чадвал трикотой холбоотой таагүй асуудалд цэг тавих боломжтой

0

“Трикондоо ганц үрчлээтэй байснаас нүүрэндээ зуун үрчлээтэй явсан нь дээр” гэдэг үг зүгээр ч нэг гарч ирээгүй нь ойлгомжтой. Доошоо гулгасан эсвэл хуруун дээрээ цоорсон трико – олон эмэгтэйчүүдийн хувьд ичмээр санагдах танил дүр зураг. Саяхан өмссөн нимгэн трико ийм болохоор хэн ч харамсана. Ийм байдалд орохгүйн тулд эмэгтэйчүүд янз бүрийн л арга хэрэглэдэг: нимгэн триког хөлдөөгчинд хадгалах, юмыг яаж мэдэх вэ гээд өнгөгүй хумсны будаг биедээ байнга авч явах. Зарим нэг дүрмийг баримталж чадвал трикотой холбоотой таагүй асуудлаас зaйлсхийж болох ажээ.

Нимгэн трико өмсөхдөө бид ямар түгээмэл алдаа гаргадаг болон эдгээрээс хэрхэн зaйлсхийхийг танд танилцуулахаар бэлдлээ.

Болгоомжгүй өмсдөг

© Petr Smagin / Shutterstock, © Petr Smagin / Shutterstock

Өмсөж ядаад байх юу байдаг юм гэж бодогдмоор. Гэхдээ жижиг сажиг зүйлийг анхаараагүйгээс болоод нимгэн триконы эдэлгээний хугацааг бид эрс багасгадаг ажээ. Элдэв төрлийн гоёл (жишээ нь, бөгж, бугуйвч зэрэг) нь нимгэн даавууг цоороход хүргэдэг. Зарим нэг нь трико өмсөхдөө нимгэн бээлий өмсөхийг ч зөвлөсөн байх юм.

 

Хувцсаа замбараагүй хадгалах

Триког удаан өмсөхийг хүсэж байгаа бол зөв хадгалж сурах хэрэгтэй. Эмзэг хувцсыг өөр хоорондоо орооцолдохоор хадгалахаас зaйлсхийнэ. Орооцолдоог гаргаж байх явцад нимгэн триког санамсаргүй гогдож болно, өөрөөр хэлбэл өмсөж чадалгүй л урна гэсэн үг юм. Триког цэгцтэй хадгалж сураарай: дундуур нь эвхээд уртаар нь хуйлна. Хуйлсан триког хайрцганд эсвэл органайзерт хийнэ.

 

Дотуур хувцастай нэг хайрцагт хадгалах

Капронон эдлэлийг зөөлөн эвхэхээс гадна мөн зөв газар хадгалах хэрэгтэй. Жишээ нь, хөxний даруулга зэрэг дотуур хувцастай зэрэгцүүлэн хадгалах тухай бүү бод. Хөxний даруулгын дэгээ, бүсний хэл зэрэг, тэр ч бүү хэл нэхмэл эдлэлийн нэхээс (материалаасаа шалтгаална) хүртэл нимгэн триконы утсыг татах, цоороход хүргэж мэднэ.

Шүүгээнд тусад нь хайрцаг гаргаж триког хадгалбал зохино – ингэж чадвал триког удаан өмсөж чадна. Триког өлгүүрт өлгөдөг бол ойр хавьд нь байгаа бүс зэргийг заавал авч холдуулаарай.

 

Угаалгын горимыг тэр болгон анхаардаггүй

© Depositphotos.com

Триког угаалгын машинд угааж болох уу? Энэ маргаантай асуудал хэзээ ч намжихгүй. Зарим нэг нь нимгэн триког гараар угаасан нь аюулгүй гэж байгаа бол зарим нь орчин үеийн техникт даатгаж болно гэдэгт итгэлтэй байна. Хамгийн гол нь – эмзэг төрлийг сонгож угаах хэрэгтэй, мөн угаалгын машинд хийхээсээ өмнө дотогш нь эргүүлнэ. Анхаарах бас нэг зүйл бол зөвхөн хүйтэн усанд угааснаар триконы өнгө, материалыг гэмтээхгүй.

 

Гараар буруу угаадаг

Угаалгын машинд хайртай трикогоо даатгаж чадахгүй байгаа бол түмпэн эсвэл угаалтуур дээр гараар угаагаарай. Халуунаас зaйлсхийж бүлээн усаар угаана: халуун ус триконы материалын уян хатан чанарыг алдагдуулдаг тул угаалтын дараа сунах зэрэг таагүй өөрчлөлтүүд гарч болзошгүй. Механик гэмтлээс зaйлсхийхийн тулд хэтэрхий хүчтэй үрж хэрэггүй, огцом хөдөлгөөнөөс аль болох татгалз. Триконы улыг угаагаад зогсохгүй мөн салтаа хэсгийг ч сайтар угаагаарай – чухам энэ хэсэгт бактери их үрждэг юм. Триког 10 минут дэвтээгээд дараа нь хүйтэн усаар зaйлна.

 

Буруу хатаадаг

Зарим нэг угаалгын машинд хатаах горим бий. Гэхдээ хатаагчид нимгэн трико, оймс зэрэг хатаахыг тэр болгон зөвлөдөггүй юм. Мөн пааран дээр хатаах гэсний ч хэрэггүй: халуун хэмийн нөлөөнд даавууны бүтэц өөрчлөгдөж уян хатан чанараа алдаж сунана. Триког удаан өмсөхийг хүсэж байгаа бол хувцасны хэц дээр хатааж байгаарай, гэхдээ хавчаартай болгоомжтой харьцана – эдгээр жижиг “туслахууд” эмзэг даавууг гэмтээж болзошгүй. Хамгийн тохиромжтой хувилбар – шууд нарны тусгалаас хол хэвтээ гадаргуу дээр дэлгэж хатаах.

 

Ширүүн гуталтай өмсдөг

© New Africa / Shutterstock

Намар цаг ирэхээр бид хээнцэр туфлиэ тайлж зузаан, бүдүүн баараг гутал руу шилждэг. Гутлын ширэн арьс нимгэн даавуутай үрэлцэж урагдахад хүргэнэ. Өөрөөр хэлбэл яг л эрхий хурууны тэр хэсгээр урагддаг. Энэ асуудлыг шийдэхэд амархан – гутлаа өмсөхөөс өмнө нимгэн даавуун оймс өмсөөрэй. Нимгэн трико гутлын ширүүн арьстай шүргэлцэхгүй тул эрхий хуруугаараа урагдах магадлал тун бага.

 

Нэхээсийг тэр болгон анхаардаггүй

© FotoDuets / Shutterstock

Триконы савлагаа болгон дээр тухайн бүтээгдэхүүн ямар нэхээстэй болохыг тодорхой бичсэн байдаг. Зэрвэс бодоход нэг их чухал биш мэдээлэл шиг санагдана, гэхдээ триконы эдэлгээний хугацааг үүгээр л тодорхойлох боломжтой. Нэг эгнээ нэхээстэй бол эдэлгээ даах нь тун тааруу гэж ойлгоно.

Хэрвээ хоёр эгнээ нэхээстэй бол тухайн бүтээгдэхүүн бат бөх байх ба эдэлгээний хугацаа нь уртасна. Сүүлийн үед микрофибр утсаар нимгэн трико хийгээд байгаа, энэ нь хэд хэдэн нарийн утас давхар явсан байдаг ажээ. Эдэлгээний хувьд бат бөх төдийгүй суналт ч бага.

 

Полиамид болон эластаны орцыг бодолцдоггүй

© Depositphotos.com

Эдгээр материал нь нимгэн оймс, триконы орцод багтдаг. Эластаны байвал зохих хэмжээ – 8-20%. Хэрвээ 8 хувиас бага байвал триконы бэлхүүс л чанга байдаг тул бусад хэсгээрээ амархан суларч унжина. 20%-иас дээш эластан байвал яах уу? Ийм триког галбиржуулах төрөлд багтаадаг. Биеийг чанга барьж цусны эргэлтийг удаашруулах тул өдөр болгон өмсөх зориулалтгүй болно.

Та нимгэн трико, оймс сонгох, хадгалах талаар өөр ямар арга мэдмээр байна?

2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *