Өвөл машинаа хаана тавих вэ?

0

Өвөл машинаа хаана тавих вэ?Монголын хүйтэн өвөлд машинаа хэрхэн хонуулах вэ? гээд бүгд л толгойгоо гашилгаж суугаа байх, хэд хэдэн аргууд байгааг хамтдаа ярилцъя. Доор дурдсанаас илүү юмуу энд байхгүй арга байвал бичээрэй уншигчдаа. Машинаа тэр чигт нь гадаа хонуулахын тулд мэдээж аккумулятораа өвлийн шингэнтэй бээрдэггүй аккумулятороор солих, хөргөлтийн шингэнийг мөн л хөлддөггүй шингэнээр солих хэрэгтэй. Нэмээд свечагаа сайжруулах шаардлагатай. Мэдээж ямар нэг доголдолтой машин асахгүй нь ойлгомжтой. Ийм тохиолдолд -25 градус хүртэл гайгүй асаад байна. Та машиндаа дагжин чичирч суух болно. Гэхдээ өдөр болгон унаад оройхон тавьдаг машин. Уналгүй хоёр гурав хонуулахад бол ер нь хэцүү болно гэсэн үг.

Дээрх бүгдийг хийгээд тоосгон юмуу бетон гараашд тавих
Энэ нь бидний хамгийн хялбар арга. Мэдээж гараашийн хаалгаа доторлож, зай завсарыг тагласанаар нилээн хэд хоног тавихад машин асна. Гадаа -30 байхад гараашд -15 орчим л байна. Машин бол зовлонгүй асах ба суудал жаахан хүйтэн байх байх шүү. Та өөртөө ийм гарааштай бол бараг зарлагагүй гэсэн үг. Харин түрээсээр хэрэглэвэл дулаан гараажид тавьснаас хямд юм. Мөн дуртай цагтаа машинаа гаргаж болно.

Дулаан гараашд тавих
Өөртөө байрныхаа доороо дулаан гарааштай бол бүх юм ок. Харин түрээслэх бол яах вэ. Мэдээж өвлийн техникийн үйлчилгээгээ хийлгэх хэрэгтэй. Өдрийн цагаар машин чинь гадаа байна шүү дээ. Хотын төвд бол дулаан гарааш үнэтэй, тэгээд бөөнөөр нь мөнгийг нь авна гэнэ. Дээрээс нь өглөө эрт авах болно. Яагаад гэвэл нийтийнх шүү дээ. Эсвэл таныг эрт гарах гэтэл хэн нэгэн нь хаагаад тавьсан байна. Тэгээд л үргэлж эрт босож амралтын өдөр ч тайван унтах хэцүү байна даа. Ганц сайхан нь гарахад машин дулаан байна.

Хучиж хонуулах
Сүүлийн хэдэн жилд нилээн хүчээ авч байгаа арга. Гэхдээ л бас өөрийн гэсэн зовлонтой. Хучлагаа хийлгэхэд нилээн хэдэн төгрөг нэг удаа зарна. Тэгээд хучлагаа байнга тээж явах шаардлагатай болно. За яахав гаднаа харуултай байрныхан бол эвхээд орхиод явчиж болдог юм билээ. Тийм биш бол ил зогсоолд тавихгүй л бол хучлагыг чинь нэг шөнө л хуу татаад аваад явна шүү дээ. Машин асахын хувьд бол гадаа ил байснаас дээр асаад байна. Гэхдээ хучлага доогуураа салхи орхооргүй хучиж байх хэрэгтэй. Зарим машины хучлага богинодоод доогуураа салхи орохоор хийсэн байдаг. Ер нь хучлага дээрээ машиныхаа дугаарыг томоор оёулчихвал арай алдаад байх нь гайгүй байж магад. Суудлын тэргийг хучихад хялбар боловч дунд зэргийн жийпүүдийг хучих нь нуруу, болон хүч шаардаж эхэлнэ. Эмэгтэй хүнд бол хэцүү л ажил. Бүр том Ланд мэт бол бүүр хэцүү, бараг л хоёулаа байх хэрэгтэй болно. Дээр нь хувцас хунар заваарах нь ойлгомжтой шүү дээ.

Асаалтын системтэй дохиолол тавиулах
Сүүлийн үед дохиолол тавиулах нь элбэг болжээ. Дохиолол нь дотроо асаалтын системтэй болон энгийн хамгаалах үүрэгтэй гэж хоёр төрөл байна. Та асаалтын системтэй дохиоллыг сонговол өвлийн хүйтэнд ажрахгүй байж болно. Гэхдээ энд бага зэрэг тооцоог өөрсдөө хийгээд үзэх хэрэгтэй. Дулаан гараашд тавибал хэд болох уу, үе үе асаагаад хоновол хэдэн төгрөгийн бензин зарах уу гээд. Дээрээс нь хучлага хучих ажлаас чөлөөлөгдөнө, хувцас заваарахгүй гээд олон талаас нь бодож үзэх хэрэгтэй. Дохиолол нь жолооч өөрөө асаадаг ба тогтмол хугацаагаар асаадаг гээд үндсэн 2 функцтэй, илүү үнэтэй дохиололд температур мэдэрч асаадаг функц бий. Тийм бол бүр сайн. Асалтын хоорон дахь хугацаа болон асах минутыг өөрөө сонгож тохируулна. Мөн паарныхаа сэнсийг хүчтэйхэн үлээдэг дээр нь тавьбал салон давхар дулаан байх болно. Зөвхөн хотод ч биш хөдөө хээр явахдаа ашиглаж болох юм. Үнийн хувьд 300 мянгаас дээш байж магадгүй. Зун цагт бол эйркондишнийг ажиллуулахад хэрэглэх боломжтой. Гэвч сүүлийн үеийн түлхүүргүй системтэй машинд тавихад хүндрэлтэй байгаа, учир нь машины түлхүүр буюу удирдлага нь ойр байхгүй бол машин асахгүй байдаг.

Халаалтын төхөөрөмж тавиулах
За энэ төхөөрөмж бол таны машины хөдөлгүүрийг ажиллуулахгүйгээр радиаторын усыг чинь халаагаад байна гэсэн үг, нэг ёсондоо халуун тогоо юм. Таны банкин дахь бензинээс сорон авч ажиллана. Зөвхөн өглөө явахаасаа өмнө халаагаад байдаг хүн бол 7 хоногт литр орчим бензин зарцуулдаг гэж яриад байгаа. Энэ төхөөрөмжийн үнэ 3 сая төгрөг орчим тэгэхээр их үнэтэй машинуудад л таарах юм билээ. Нөгөө талаар түлхүүргүй асдаг машинд тохиромжтой юм.
Дэлхий дээр ганц компани ийм төхөөрөмж хийдэг ба Webasto гэж нэрлэдэг. Өөр байгаа бол тэр нь дуураймал, эсвэл хуулбар гэсэн үг. Яг оригналыг нь авч, мэргэжлийн хүнээр тавиулахгүй бол таны машиныг шатааж ч магадгүй юм.

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/11/16 at 15:48

    123456789

  2. Зочин

    2013/11/16 at 18:11

    Shinevter Japan mashin bol ovliin synthetic tos hiigeed tosooloo antifreeze-r soliod sain akumlyatortai bhad 1 sar huitend haytsan bsan ch asna. Sn akumlyator bol yamar ch huiten nohtsold mashinii starter motor-g 1-5 minut orchij ajilluulah tseneg bdag l bhgui yu.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *