Алдарт Монте Кристо гүн зохиолд дүрслэгддэг Иф цайз

0

Алдарт Монте Кристо гүн зохиолд дүрслэгддэг Иф цайз


“Дантес босож, завины чиглэн явж байгаа тэр зүг өөд харахад өмнө нь хэдэн зуун ярдын тэртээд эгц хар хадан цохион дээр Иф цайз бараантан харагдлаа. Хачин гайхалтай энэ дүр, хязгааргүй их аймшгийг төрүүлэх энэ шорон, гурван зуун жилиийн туршид Марселийнханд хачин жигтэй үлгэр домог шиг дурдатгал үлдээсэн энэ цайз Дантесын өмнө босож ирэхэд түүний тухай бодоо ч үгүй явсан Эдмонд цаазлагдах ял оноогдсон хүнд цаазын индрийн өмнө очиход нь төрдөг тэр аймшигт сэтгэгдэл төрлөө.” Энэ бол А.Дюмагийн алдарт зохиолд дүрслэгдсэн Иф цайзын хэсэг.Хожмоо шорон хэмээн нэрлэгдэх болсон Иф цайз нь Францын өмнөд хэсэгт байх Марсель хотын эргийн тохойгоос миль орчмын зайд, Газар дундын тэнгист байрлах Фриоул бүлэг арлын хамгийн жижиг арал дээр оршдог бөгөөд том бууны шагайвч бүхий гурван цамхагтай, тал бүр нь 28 метрийн урттай дөрвөлжин хэлбэрийн гурван давхар цайз юм. Ердөө 30.000 метр хавтгай дөрвөлжин талбай бүхий энэхүү арал хатуу чанд хамгаалалт, нэвтэршгүй хана туурга бүхий цайзын суурь аж.

1524-31 онд I Франсис хааны тушаалаар тэнгисийн дайралтнаас хамгаалах хамгаалалт болон баригдсан гэдэг ч энэхүү байгууламжийн тухай маргаантай асуудлууд байсаар байдаг. 1481 онд Марселийг Францад нэгдэх үед энэ газрыг хамгаалалтын хэсэг болгон авч үлджээ. Тиймээс нутгийн иргэдийн олонх нь энэ цайзыг төвийн эрх мэдэлтнүүдийн хэрэгцээгүй татвар гэж үздэг байв. Цайзын цэргийн гол үнэ цэнэ нь тогтоон барих хэрэгсэл байсан ч хэзээ ч жинхэнэ тулаан энд болж байгаагүй юм. 1531 оны 7-р сард цайзын бат бөхийг шалгах жинхэнэ шалгалт ирсэн нь Гэгээн Ромын эзэн хаан V Чарльз Марселийг дайрах бэлтгэл хийсэн явдал байлаа. Гэвч тэрээр энэхүү төлөвлөгөөгөө орхисон юм. 1701 онд цэргийн инженер Ваубан энэхүү цайзын тухай хайр найргүй тодорхойлолтыг хэлсэн нь “Цайзын хэрэм бэхлэлт яг л хад чулуу шиг харагддаг. Гэвч маш хайш яйш, бүдүүлэг, бүхэлдээ ямар ч анхаарал тавигдаагүй тааруухан байдлаар баригдсан. Барилга бүхэлдээ маш болхи болсон.” гэжээ. Наполеон Бонапарт бүгд найрамдах үзлийн билэгдэл болсон өөрийн булшийг энэ цайзад байрлуулах тушаал буулгасан бөгөөд түүний булш XVIII Луйс төрөлх Страсбург хот руу нь шилжүүлэх хүртэл 18 жилийн турш энэ цайзад байрлаж байжээ.

Тусгаарлагдсан байрлал, эргийн аюултай байдал нь хожмоо оргох боломжгүй шорон болгоход маш тохиромжтой болсон энэхүү цайз-шорон Калифорни дахь Алкатраз аралтай маш адилхан юм. Улс төр, шашны хоригдлуудыг хорьдог байсан энэ цайз удалгүй Францын хамгийн аймшигтай, хамгийн зартай шоронгуудын нэг болжээ. 3500 орчим Францын Протестантууд Иф цайз руу илгээгдэж байсны нэг нь Парисын нийгэмлэгийн тэргүүн Gaston Crémieux бөгөөд тэрээр 1871 онд тус шоронд буудагдан хороогдсон байна. 19-р зуунд нэрт зохиолч Александр Дюмагийн “Монте Кристо гүн” зохиолд дүрслэгдэн олон улсын хэмжээнд алдаршиж, аялагч жуулчдын зорин ирдэг газар болжээ. Зохиолд дүрслэгдсэн гайхамшигтай орголт олон хүний сонирхлыг татсан хэдий ч бодит амьдрал дээр ийм орголт энэ шоронд болж байгаагүй юм. 19-р зууны сүүлээс шорон хэлбэрээр ашиглагдахаа больж, 1890 оны 9-р сарын 23-нд зэвсэглэлийг зогсоож, олон нийтэд нээлттэй болсон энэ цайзад Америкийн алдарт зохиолч Марк Твен 1867 оны 7-р сард энэ шоронд айлчилж, нэг сарын турш энд байсан ба The Innocents Abroad номондоо энэхүү аялалынхаа тухай өгүүлсэн байдаг.
Иф цайзыг Францын соёлын яам түүхэн дурсгалт газар хэмээн бүртгэсэн байдаг аж.

8
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Aniraa_97

    2012/12/24 at 19:23

    uneheer goy zohiol shuu

  2. villaa

    2012/12/26 at 19:12

    mdqmdo

  3. Зочин

    2012/12/28 at 22:39

    yostoi goy yma zohiolon ysotoi goyshdee ene if gej tsaiziig baidguin bhal gej boddog bsiishdee
    ochij uzmeerel ym bnaa

  4. Зочин

    2013/02/03 at 19:42

    [quote]mdqmdo[/quote]]
    medgui bol *** bai *** mini alii shuu

  5. Зочин

    2013/02/09 at 16:34

    beatyfully

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *