Германы Бавари мужийн Небелхорн ууланд хахир хатуу өвлийн улиралд дуртай аялагч жуулчдад зориулсан өвөрмөц суурин үүд хаалгаа нээжээ. Эскимосчуудын бөмбөгөр оройт цасан мөсөн сууцанд тухлах боломжийг зочиддоо олгодог энэхүү суурин нь зоогийн газар, баар тэр ч бүү хэл гадаах жакуззигаар зочиддоо үйлчилдэг юм байна. Цасан сууцанд цаа бугын арьсан дээр хэвтэж, цасан зоогийн газарт цасан гал тогоонд бэлтгэсэн хоол зоог хүртэн амрахаар ирсэн зочид тус бүрдээ тус аялал жуулчлалын суурингаас Швейцарь, Итали, Франц гал тогоонд бэлтгэдэг Чийз Фондю /Cheese Fondue/ нэртэй зоогийг бэлэг болгон бэлтгэж өгдөг ба хайлуулсан бяслаг гэж хэлж болох энэхүү зоог нь зөөврийн зуухан дээр том хувинд бэлтгэн нийтийн дунд олгодог хоол юм.
Бавари дахь жуулчдад зориулсан эскимосчуудын цасан сууцат суурин
0
0
0
0
0
0
0
0