Зөгийг дэлхийн хамгийн чухал амьд биет болохыг албан ёсоор баталлаа! Хэрэв зөгий байхгүй болвол хүн төрөлхтөн мөхөх болно!

2

Шавьжнууд олон хүний дотрыг арзас хийлгэж, нуруунд хүйт даахад хүргэдэг. Тухайлбал аалз болон жаран хөлт – эдгээрийг шавьжийг харсан үедээ “Өө, үгүй ээ” гэж өөрийн эрхгүй дуу алддаг!

Хэдий тийм боловч байгаль эх бидэнд зарим нэг өхөөрдөм шавьжнуудыг бэлэглэсэн. Жишээ нь эрвээхэй, цох хорхой болон мэдээж хэрэг зөгий. Та амьдрах хугацаандаа дор хаяж нэг удаа зөгийнд хатгуулж байсан байх. Танд тав тухгүй санагдаж болох ч, тэд бол бидний амьдарч буй дэлхий ертөнцийн эко системийн амин чухал бүрэлдэхүүн хэсэг юм.

Эрдэмтэд зөгийг дэлхий дээрх хамгийн чухал амьд биет болохыг дуу нэгтэйгээр баталжээ. Учир нь хэрэв зөгийн тоо толгой өмнө зүг рүү чиглэвэл, хүн төрөлхтөн аюулд орно. Харамсалтай нь энэ үнэн. Доктор George McGavin энэ талаар тайлбарлажээ. Тэр бол энтомологич, академич болон судлаач бөгөөд Оксфордын их сургуульд 25 жилийн турш шавьж, байгаль эхийн талаар хичээл зааж буй багш билээ.

“Earthwatch” байгууллага, олон улсын байгаль орчны сайн үйлсэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг энэ газар “Royal Geographical Society”-той хамтран зөгийг дэлхий дээр амьдарч байгаа хамгийн чухал амьд биет гэж үзжээ. Харамсалтай нь дэлхий дээрх зөгийний хэд хэдэн төрөл тоо толгой нь ховордож байгаа амьтдын жагсаалтад бүртгэгдсэн бөгөөд үүнийг судалгааны явцад олж тодруулжээ.

Доктор McGavin зөгийнүүд дэлхийн эко системд чухал нөлөө үзүүлдэг талаар: “Шавьж хоорондын өвөрмөц симбиоз, тэр тусмаа зөгийнүүд болон цэцэг, ургамлууд дэлхийд олон талын амьдрал бэлэглэдэг. Зөгийн гарал үүсэл ойролцоогоор 100 сая жилийн өмнө буюу ангиоспермийн гол цацрагтай зэрэгцэн үүссэн.” гэж хэлжээ.

“Ойролцоогоор 20,000 төрлийн зөгий (зөвхөн бал гаргадаг зөгий биш) байдаг бөгөөд хоорондоо харилцан адилгүй төрлүүд” хэмээн доктор McGavin нарийвчлан үзсэн байна. “Зөгийнүүд бидний амьдрах эсэхэд чухал үүрэг гүйцэтгэтгэнэ – дэлхий дээрх зөгийнүүд үгүй бол бидний идэх дуршил огцом өөрчлөгдөнө. Цэцэг, жимс болон хүнсний ногоо гэж байхгүй болно.”

Jason Riedy / Flickr

“Greenpeace report” эх сурвалжийн үзэж байгаагаар, бидний иддэг хоол хүнсний 60-90 хувьд нь зөгийний ялгаруулдаг тоос хүртээгч хэрэг болдог байна. Энэ хувь хэмжээ бид өдөрт хэр зэрэг жимс, хүнсний ногоо, үр болон самар хэрэглэхээс хамаарч өөрчлөгдөж болно. Өөрөөр хэлбэл зөгийн тоо толгой багасвал, дэлхийн био тархалт давхар багасч, төрөл зүйлд нөлөөлдөг байна.

“ASAP Science” эх сурвалж үүнийг бүйлс самар дээр жишээ болгож харуулжээ. Бүйлс самар тоос хүртээгчийн тусламжтай самрыг боловсруулна. Хальсыг нь тугал болон тахиа тэжээхэд ашиглана. Зөгий байхгүй бол бүйлс самар байхгүй гэсэн үг, цаашлаад тугал эсвэл тахиа байхгүй гэж ойлгож болно. Энэ нь хүн төрөлхтөн мах, сүү болон бусад бүтээгдэхүүнийг бага хэмжээгээр хэрэглэх шаардлагатай болохыг илэрхийлж байна. Энэ бол олон хоол хүнсний эко системд зөгийн тоо толгой шууд нөлөөлдөг болохын баталгаа юм.

Ийм ч учраас олон тэрбум долларын үнэ өртөгтэй үйлдвэрүүд зөгийн тоо толгойг өсгөх, зөгийн тусламжтай зөгийн бал, шүүс, вакс болон талх зэргийг үйлдвэрлэж байгаа аж.

Доктор McGavin энэ талаар: “Бид нар дэлхийн хүн амыг мах, загасны махаар бүрэн хангаж чадахгүй байгаа, тэгэхээр зөгийний тусламжтай үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнүүд ач холбогдолтой.” гэжээ.

PollyDot / Pixabay

Олон төрийн бус байгууллагууд зөгийн тоон толгой хурдацтай буурахыг зогсоохын төлөө шинэчлэл хийх хэрэгтэйг уриалж байна. Зөгийн тоо толгой хорогдож байгаад нөлөөлж буй хүчин зүйлд шавьж устгах хор, уур амьсгалын өөрчлөлт болон ургамлын хомсдол гэх зэргийг нэрлэж болно.

Дан ганц үйлдвэрүүд энэ талаар анхаарч ажиллах нь хангалтгүй – хүн бүр зөгийн тоо толгойг өсгөж, үржүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй. Хүмүүс энэ асуудалд хэрхэн гар бие оролцох вэ? хэмээн доктор McGavin-ээс асуухад “Энэ маш энгийн. Зүлэг ногоог сайн тарьж ургуулах, шавж устгах хор цацахаа болих болон органик хүнс худалдаж авахад хангалттай.” хэмээн хариулсан юм.

25
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Jargal Jargal Bayr

    Jargal Jargal Bayr

    2019/10/19 at 11:32

    Зөгий мутацад ордоггүй амьтан

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *