Япончуудын эрүүл бас гоолиг байдгийн шалтгаан: жингээ хасах хүсэлтэй хүн бүрийн мэдэж байх ёстой хоолны дэглэмийн үед баримтлах 8 зарчим

2

Япон бол дэлхий дээрх хамгийн амар амгалан бас ард иргэд нь урт насалдаг улс үндэстний нэг билээ. Энэ нь дан ганц сайн гентэй холбоогүй ба улсынх нь зүгээс ард иргэдийнхээ эрүүл мэндэд тавих анхаарал халамж сайн байдаг. Ийм учраас Япончууд бусад улс орны хүмүүстэй харьцуулахад илүү гоолиг, урт насалдаг – хоол идэх соёл болон хоолны зөв дэглэмтэй холбоотой.

Бидний хүргэж буй дараах цөөн хэдэн зөвлөгөө бүхий Япончуудын хооллох тал дээр баримталдаг зарчим таны хоолны дэглэм болон хоол идэх зуршилд эерэг нөлөө үзүүлнэ гэж найдаж байна.

 

Япон маягийн хоолны дэглэм баримтлах 8 зөвлөгөө

Эрүүл бас урт удаан наслахын тулд та дараах цөөн хэдэн Япон маягийн хоолны дэглэм баримтлах зөвлөгөөг дагаарай:

1. Хоолоо удаан, амталж идэх

Их идэхэд хүргэдэг хамгийн гол шалтгаануудын нэг бол хоолоо яарч идэх явдал юм. Хэрэв та хэтэрхий хурдан идвэл тархи чинь танд цадлаа гэж тархинд мэдээллэх хангалттай хугацаа гарахгүй. Япончуудын хоол идэх арга барилын хувьд, хазах болон амсах бүртээ тавган дахь хоолны хэмжээнд биш амталгаанд илүү анхаарал хандуулдаг байна.

 

2. Хоолны хэмжээнд анхаарахгүй байх

Японд хоолны хэмжээнд биш, чанарт анхаарлаа хандуулдаг. Хоол нь ихэвчлэн бага хэмжээтэй боловч амт чанар сайтай, цэвэрхэн тавганд хийсэн байх ба хоол идэхийг урлаг талаас нь ойлгодог. Чанартай, өнгө үзэмж сайтай болон бага хэмжээтэй хоол идэхийг тэд зуршил болгосон гэж хэлэхэд буруудахгүй. Хоолны харагдах байдал сэтгэл ханамжийн баталгаа болно.

 

3. Хоолыг өдөр бүр тогтсон цагт идэх

Япончууд тогтсон цагт хооллодог. Өдөр бүр тогтсон цагт хоол идэх нь ходоод гэдэсний үйл ажиллагааг хэвийн байлгахаас гадна тодорхой бус цагт нэмж идэхээс сэргийлнэ.

 

4. Хооллосны дараа ногоон цай уух

Ногоон цай эрүүл мэндэд олон талаараа ач тустай байдаг. Энэ алдартай Япон цай эрч хүчээр сэлбэх болон хөгшрөхөөс сэргийлдэг. Хооллож дууссаны дараа нэг аяга чихэргүй ногоон цай ууж хэвшвэл та богино хугацааны дараа үр дүнг нь мэдэрнэ.

 

5. Шар буурцаг болон шар буурцагтай бүтээгдэхүүн идэх

Шар буурцгийн үр болон шар буурцагтай бүтээгдэхүүн нь уураг болон фитоэстроген /Япон эмэгтэйчүүдэд цэвэршилтийн шинж тэмдэг хожуу илрэх шалтгаан/ амин дэмээр баялаг. Хэрэв та шар буурцгийг хоол хүнсэндээ хэрэглэхээр шийдсэн бол эхний ээлжинд 7 хоногт нэг удаа хэрэглэхэд болно.

 

6. Хоолны дэглэмдээ будаа хэрэглэх

Будаа бол Япончуудын хоолны дэглэмийн хамгийн чухал хэсэг ба бага калоритой бас өег хүнс юм. Та будааны шим тэжээлийг хүртэхийн тулд тосонд болгох хэрэггүй ба дээр нь хэтэрхий их давс хийх шаардлагагүй.

 

7. Хүнсний ногоо хэрэглэх

Япончуудын ихэнх хоолонд гол төлөв хүнсний ногоо орсон байдаг ба энэ нь тийм ч гайхаад байхаар зүйл биш юм. Япончууд хүнсний ногоог хоол хүнсэндээ ашиглах дуртай байдаг: улаан чинжүү, ногоон чинжүү, зуккини, баклажан, сонгино, төмс, амтат төмс болон мөөг гэх мэт. Эдгээр хүнсний ногоог шарах, гриллдэх эсвэл жигнэх зэргээр хоол хүнсэндээ хэрэглэдэг.

 

8. Жимсийг амттан болгож идэх

Япончууд барууныхны бялуу эсвэл мөхөөлдөс зэрэг амттанд дуртай биш. Япончууд цэвэрхэн тавган дээр тавьсан жимс жимсгэнийг амттан болгож иддэг. Хэрэв та калори болон сахар багатай хоол хүнс идэхийг хүсэж байвал жимс жимсгэнэ идэх хэрэгтэй.

Үүнээс харахад Япон маягийн хоолны дэглэм нь зөвхөн хоол хүнстэй холбоотой биш – ухамсартай бас тайван, удаан идэх нь чухал. Та хоолоо идэхдээ Япончуудын хоол идэх соёлоос ашиглаарай. Ингэснээр та цаг алдалгүй хоолны дэглэмийнхээ ач тусыг мэдрэх болно.

23
Ха ХаХа Ха
21
ГоёГоё
11
БахархмаарБахархмаар
10
ХөөрхөнХөөрхөн
7
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Отгон Отгоо

    Отгон Отгоо

    2019/01/11 at 10:34

    Ч. Санчирмаа

  2. Отгон Отгоо

    Отгон Отгоо

    2019/01/11 at 10:34

    Lkhagvasuren Ch

  3. Enguun Enguun

    Enguun Enguun

    2019/01/12 at 15:12

    .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *