Шээcээ гадагшлуулахгүй удаан тэвчсэнээс болж бөөр үрэвсэх, өвчлөх зэргээр эрүүл мэндийн хувьд асуудал үүсдэг

0

Үзэх дуртай телевизийн шоу гарах, шалгалт өгөөд суух эсвэл ариун цэврийн өрөөнөөс хол байх гэх зэрэг шалтгаанаас болж та байгалийн дуудлагад тэр дор нь хариу өгч чаддаггүй байх. Гэвч шээcээ удаан тэвчих нь таны биед хор хөнөөлтэй юу? Эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг бол? Эдгээр нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг байна.

 

Шээcээ тэвчих нь аюултай юу?

Насанд хүрэгчдийн давсаг 473 мл буюу ойролцоогоор хагас литр эсвэл 2 аяга шээcийг хуримтлуулдаг. Хэрэв та хэсэг хугацаанд шээcээ гаргалгүй тэвчвэл, энэ нь шээcийг гадагшлуулах системд сөргөөр нөлөөлөхгүй бөгөөд харин бага зэрэг тав тухгүй мэдрэмжийг төрүүлнэ.

Гэвч ихэнх хүмүүсийн хувьд шээcээ гадагшлуулахгүй тэвчсэний улмаас бөөр үрэвсэх эсвэл өвчлөх зэргээр эрүүл мэндийн хувьд асуудал үүсдэг байна:

  • Шээcний архаг өвчин /давсаг бүрэн сулрахгүй байх/
  • Мэдрэлийн үүсэлтэй давсаг өвчлөх
  • Түрүү булчирхай томрох
  • Бөөр өвчлөх

Хэрэв та хэтэрхий олон удаа шээcээ барьвал шээcний замын өвчин тусах эрсдэлтэй. Тогтмол шээх нь уг өвчнийг үүсгэдэг бактерийг гадагшлуулах ач тустай байдаг. Иймд хэрэв та тогтмол шээхгүй бол бактери давсганд үржих аюултай. Хэрэв давсаг үрэвсэж, зөв эдгээж чадахгүйд хүрвэл илүү аюултай нөхцөл байдал үүсэх буюу бөөрний үрэвсэл болж хувирна.

 

Давсагны ивэрхий: боломжтой зүйл гэвч итгэхэд бэрх

Давсганд хэтэрхий их шээc бий болбол үнэхээр тэсрэх үү? Эрүүл хүмүүсийн хувьд, давсаг шээcээр дүүрсэн ч гэсэн өөрөө аяандаа хоосон болдог байна. Гэвч хэтэрхий их шингэн юм уух эсвэл гэмтэж бэртсэнээс үүдэж, давсагны ивэрхий бий болсон нөхцөлд шээc гадагшлахад хүндрэл үүснэ.

Ерөнхийдөө таны шээc гадагшлах системд ямар нэгэн асуудал үүсээгүй бол та шээc хүрэх үедээ тэвчилгүй, байгалийн дуудлагад хариу өгч байх нь чухал юм. Ингэснээр эрүүл мэндээ хохироохгүй байх ач тустай гэдгийг бүү мартаарай.

4
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *