Хэрэглэж дууссаныхаа дараа хаялгүй, дахин ашиглах боломжтой 8 зүйл

0

Жил бүр хүн төрөлхтөн 2.01 тэрбум тонн хог хаягдал үүсгэж байгаагийн 33 орчим хувь нь байгаль орчинд хор хөнөөлтэй байдаг бол нийт пластик хаягдлын 92 хувь нь дахин боловсрох боломжгүй хаягдал байдаг ажээ. Манай сайт уншигч танд эх дэлхийгээ бохирдлоос бага ч болов хамгаалж, хэрэглэсэн ч хаялгүй ахин хэрэглэх боломжтой 8 зүйлсийг танилцуулж байна.

1. Гадил жимсний хальс

© Shutterstock.com, © Shutterstock.com

Амин дэмээр баялаг, байгалийн гаралтай гэдэг утгаараа гадил жимсний хальс ургамал ногоонд маш сайн бордоо болох ажээ. Гадил жимсний бордоог бэлтгэхдээ хальсыг хатааж нунтаглахад л хангалттай. Түүнчлэн гадил жимсний хальсыг үрэвсэл бууруулах, батганы эсрэг нүүрээ үрж ашиглах ч боломжтой байдаг аж.

 

2. Ариун цэврийн цаасны гол

© Shutterstock.com, © artbeatillustrations / Reddit

Ямар ч хэрэгцээгүй мэт харагдах ариун цэврийн цаасны голыг хүүхдийн будаг, шохой зэргийг эмх цэгцтэй хадгалах тавиур болгон хэрэглэх бүрэн боломжтой.

 

3. Өндөгний сав

© ChrisAngel0 / Reddit

Өндөгний савыг үр тарьж соёолуулах ажилд хэрэглэж болдог ажээ. Мэдээж үр тарихаасаа өмнө савны доод хэсэгт агаар болон ус нэвтрэх нүх гарган цоолсон байх шаардлагатай. Түүнчлэн товч, боолт, цаасны хавчаар гэх мэт жижиг зүйлсийг түүвэрлэн хадгалах ч боломж бий ажээ.

 

4. Эмийн сав

© Unsplash.com

Хоосон эмийн сав бол утастай чихэвчийг орооцолдохгүйгээр хадгалах хамгийн зөв сонголт гэдгийг та мэдэх үү? Түүнчлэн гэрийнхээ гадна багахан нүх ухаж савны амсар хэсгийг дээш харуулан суулгаснаар түлхүүр нуух цэгийг ч хийх боломжтой.

 

5. Өндөгний хальс

© Shutterstock.com © Shutterstock.com

Сонин сонсогдож магадгүй ч өндөгний хальсыг тахиа тэжээхэд хэрэглэх боломжтой байдаг аж. Өндөгний хальс нь кальциар баялаг тул тахиа байгалиасаа иддэг байна. Түүнчлэн нунтаглаад цэцэрлэгтээ цацаж бордоо болгон хэрэглэх ч боломж бий.

 

6. Хуучин сонин

© Shutterstock.com

Сонингийн цаасаар цонх арчихад шилэнд ямар нэгэн толбо үлддэггүй гэдгийг та анзаарч байсан уу? Мөн сонингийн цаасыг базаж аливаа зүйлсийн баглаа боодолд хамгаалах цаас хэлбэрээр ашиглах, цүнх, гутал зэрэг зүйлсийн дотор хийж хэлбэрээ алдахаас ч сэргийлэх боломжтой.

 

7. Гахайн махны үлдэгдэл тос

© Shutterstock.com, © NicNoop138 / Reddit

Энэхүү тосыг та попкорнд амтлагч хэлбэрээр хэрэглэх эсвэл өндөг, төмс зэргийг шарах, жигнэмэг хийхэд хэрэглэх боломжтой. Мөн энэ тосыг хайруулын таваг зэврэхээс сэргийлж үрж хэрэглэж болох ба царцаагаад шувуу хооллох ч боломж бий ажээ.

 

8. Дүрдэг цай

© Pixabay.com

Хэрэглэсэн дүрдэг цайг зовхин дээрээ тавьж ядаргаанаас үүдэлтэй хөxрөлтийг бууруулж болдог гэдгийг уншигч та мэдэх биз ээ. Тэгвэл хэрэглэсэн дүрдэг цайг усанд орж байхдаа усандаа хийгээд үзэхийг зөвлөж байна. Алтан товч, мэлрэг, лаванда зэрэг ургамлууд хүний арьсанд эерэг нөлөөтэй байдаг тул энэ төрлийн цайг усандаа хийж ахин хэрэглэх боломжтой. Түүнчлэн гарт шингэсэн сонгинын үнэрийг хэрэглэсэн дүрдэг цайгаар гараа үрж арчиж арилгах боломж бий.

3
ГоёГоё
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.