Эмэгтэй хүнийг бие давхар болсныг илтгэх бидний төдийлөн мэддэггүй 8 шинж тэмдэг

0

Эмэгтэй хүн бие давхар болох үед бие махбод, сэтгэлзүй бүхэнд нь олон төрлийн гэнэтийн өөрчлөлтүүд гарч байдаг билээ. Манай сайт уншигч танд хөл хүнд болсон бүсгүйн биед илрэх бидний төдийлөн мэддэггүй 8 шинж тэмдгийг танилцуулж байна.

1. Арьсан дээр ургацаг ургаж эхэлнэ.

© Depositphotos.com

Бие давхар байх үед дааврын болон биеийн жингийн өөрчлөлтөөс үүдэлтэй бие дээр махан ургацаг ургах хандлага ажиглагддаг ажээ. Тэдгээр ургацгууд нь ихэвчлэн төрсний дараа алга болдог байна.

 

2. Шүлc ихээр ялгарч эхэлнэ.

© David Trood / DigitalVision / Getty Images

Жирэмсний үед шүлc ихээр ялгарч, дотор эвгүйрхэх, бөөлжиx магадлалыг нэмэгдүүлдэг байна. Иймээс бие давхар бүсгүйчүүдэд амны алчуур, цаасан аяга гэх мэт зүйлсийг авч явахыг зөвлөдөг аж.

 

3. Амтлах мэдрэмж өөрчлөгдөнө.

© Pixabay.com

Хөл хүнд болсон үед хоол хүнс гашуун эсвэл төмөрлөг ихтэй мэт амтагдах нь бий. Үүнийг шинжлэх ухааны нэршлээр дисгевзия хэмээн нэрлэдэг бөгөөд ийм амт мэдрэгдэх үед xүчиллэг хоол хүнс хэрэглэх, шүдээ угаасны дараа амаа давстай эсвэл содатай усаар зaйлах гэх мэт арга хэмжээ авахыг зөвлөдөг.

 

4. Буйл эмзэг болно.

© Pixabay.com

Хоолны дэглэм болон дааврын өөрчлөлтийн нөлөөгөөр жирэмсний үед буйл үрэвсэх, цуc гарах явдал гардаг. Иймээс бие давхар байх үедээ шүдээ зөөлөн үрж угаах хэрэгтэй бөгөөд төрсний дараагаар буйл эргэн хэвийн байдалдаа ордог ажээ.

 

5. Хамар битүүрч эхэлнэ.

© Pixabay.com

Жирэмсэн болсон эмэгтэйчүүдийн 20 орчим хувьд нь найтаах, хамар битүүрэх шинж тэмдэг илэрдэг. Энэхүү шинж тэмдгийг тогтмол дасгал хөдөлгөөн хийх, агаар чигшүүлэгч, хамрын дусаалга зэргийг хэрэглэж дарах боломжтой.

 

6. Амьсгал давчидна.

© Shutterstock.com

Жирэмсний эхэн үед дааврын эрс өөрчлөлтөөс үүдэлтэйгээр амьсгал давчдах шинж тэмдэг түгээмэл илэрдэг. Энэ тохиолдолд амьсгалын дасгал хийх, биеэ цэх байлгах зэргээр амьсгалаа дарах боломжтой.

 

7. Үнэрлэх мэдрэмж нэмэгдэнэ.

© Pexels.com

Жирэмсэн болсон бүсгүйчүүдийн үнэрлэх мэдрэмж огцом нэмэгддэг бөгөөд ялангуяа үнэртэн, кофе, шатахуун, муудаж хөгцөрсөн хоол хүнсний үнэрийг маш хурц мэдэрч эхэлдэг аж. Энэхүү гэнэтийн хурц үнэрлэх мэдрэмж 3 долоо хоногтойгоос эхлэн хэвийн байдалдаа ордог байна.

 

8. Хүнсний бус зүйлсийг амтлах хүсэл огцом нэмэгдэнэ.

© Pixabay.com, © Pixabay.com

Зарим бүсгүйчүүд бие давхар болсон үедээ түүхий будаа, эрдэнэ шишийн цардуул, шохой, саван, металл зүйлсийг амталж үзэхийг ихээр хүсдэг тухай судалгаа бий. Шинжлэх ухааны нэршлээр огдой гэж нэрлэгддэг энэхүү шинж тэмдэг илэрч эхэлсэн тохиолдол яаралтай эмчид хандахыг зөвлөж байна.

Жирэмсний үед танд дээрх шинж тэмдгүүд илэрч байсан уу? Өөр ямар шинж тэмдгүүд танд илэрч байсан бэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

22
Ха ХаХа Ха
9
ГайхмаарГайхмаар
5
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
3
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *