Тэмцээний үеэр юм нэхэж суугаа нь олны анхаарлыг татаад байсан Токио 2020 олимпийн аварга Thomas Daley тархины хавдартай хүүхдүүдэд туслах зорилготойгоор ийнхүү юм нэхдэг ажээ

0

Их Британийн олимпын шигшээ багийн тамирчин Thomas Daley энэ удаагийн зуны олимпод алтан медаль аваад зогсохгүй тэмцээний үеэр юм нэхэж суугаа нь камерын дуранд өртөж олны анхаарлын төвд ороод байсан билээ.

Olympics

Их Британийн усанд шумбагч Thomas Daley трамполины шигшээ үзүүлбэрийн үеэр ийнхүү юм нэхэж суугаа нь хүмүүсийн гайхшралыг ихээр төрүүлсэн. Үүгээр ч үл барам Олимпын наадмын албан ёсны цахим хуудас түүний зургийг, “Юу вэ? Олимпын аварга Thomas Daley үзүүлбэр үзэнгээ юм нэхээд сууж байна” гэсэн тайлбартайгаар оруулсан юм.

Мөн тэрээр өөрийн аваргын алтан медалиа хамгаалах гэр ч нэхээд амжсан байна.

Тэрбээр өөрийн цахим хуудастаа, “Намайг өдийг хүртэл хийж буй зүйлдээ анхаарал хандуулж, сэтгэлзүйн хувьд эрүүл байхад дэгээ зүүгээр юм нэхэх хобби маань л надад тусалсан” хэмээн бичжээ.

Түүнчлэн тэрээр тархины хорт хавдартай хүүхдүүдэд туслах зорилготойгоор ийнхүү юм нэхдэг аж. Энэ тухайд тэрбээр, “Аав минь 2011 онд тархины хорт хавдрын улмаас өөд болсон. Тэр цагаас хойш би энэ өвчнөөр шаналж буй хүмүүст, ялангуяа хүүхдүүдэд туслахаар өөрт байгаа ихэнх хөрөнгө мөнгөө хавдрыг эмчлэх судалгаа, шинжилгээний ажилд зарцуулах болсон. Тархины хорт хавдартай 40 хүртэлх насныханы хувьд үxлийн хувь асар өндөр байгаа учир энэ өвчний талаар илүү их судлах зайлшгүй шаардлагатай” хэмээжээ.

Түүний өрнүүлсэн хандивын аян өнгөрсөн сарын 22-ны өдөр дуусгавар болсон бөгөөд хандив өргөсөн нэг хүнд өөрийн нэхсэн цамцаа ч өгөхөөр амлаж байжээ. Ийнхүү түүний хандивын аян нийт 6,700 еврогийн хөрөнгө босгож чаджээ.

16
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *