Агшин зуурын үxлийн аюул! Тариа тарих үед судас руу агаар орвол юу болох вэ?

5

Агаарын өчүүхэн бөмбөлөг – хүний артерийн судсанд оронгуутаа нүд ирмэхийн зуур амийг нь авах алуурчин.

Цусаар дамжин зүрх эсвэл тархинд хий орж байгааг анагаахын шинжлэх ухаанд эмболи гэдэг. Судсанд хий орвол яах вэ? Засах боломжгүй үр дагавар. Харин аз болж бүх тохиолдолд биш ажээ.

Цусанд агаар орвол юу болох вэ?

icvtormet.ru

Багахан хэмжээний хий ороход юу ч болохгүй. Үсрээд л тарьсан хэсэг хатуурч багахан хөхөрнө. Хэрвээ арай их хий орвол бие сулрах, толгой эргэх, тариа тарьсан хэсэг бадайрах, мэдээгүй болох, бүр ухаан алдаж унаж болно. Хэрвээ 200 мл-аас илүү хий шахвал судас бөглөрөх магадлалтай, цаашлаад бие эрхтний цусан хангамж алдагдана.

Зүрхний эмболи нь шигдээс үүсгэх эрсдэлтэй, харин судасны эмболи нь цус харвалтанд хүргэх эрсдэлтэй гэж үзэж байна. Гэхдээ зөвхөн өргөн судсанд дээр заасан хэмжээнээс илүү хий оруулсан тохиолдолд гэдгийг анхаараарай Бага хэмжээний хий нь цусанд ороод ямар нэгэн нөлөө үзүүлэхгүйгээр шимэгдэн алга болдог ажээ.

 

Хийг зөв аргаар гаргах

bio-estetica.ru

Тариурт байгаа хийх зөөлөн нясалж гаргана. Бүх хий нийлж нэг том бөмбөлөг болонгуут нь тариураа шахаж гаргадаг. Яг ийм аргаар дусалд хуримтлагдсан хийг сувилагч нар гаргадгийг та мэдэх биз ээ. Анагаахын илүү нарийн төхөөрөмжийн хувьд хийг автоматаар гадагшлуулах тусгай шүүлтүүртэй байдаг.

 

Судсаар тариа хийлгэхэд таагүй үр дагавраас хэрхэн зайлсхийх вэ?

icvtormet.ru

Өвчтөн өөрөө өөрийнхөө аюулгүй байдлыг хангахад анхаарах ёстой:

  • Нэр хүнд, үйлчилгээ сайтай эмнэлгийн үйлчилгээ авах
  • Эм, тариаг дур мэдэн хэрэглэхгүй байх – анагаахын мэдлэг боловсрол, туршлага байхгүй бол энэ тухай бодоод ч хэрэггүй
  • Зохих мэргэжлийн ур чадваргүй хүний туслалцаа авахгүй байх
  • Онцгой байдлын үед бие даан тариа, дусал хийхэд хүрсэн бол тариурт байгаа хийг болгоомжтойгоор заавал гаргана.
21
ГоёГоё
9
БахархмаарБахархмаар
5
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *