Хими ба амьдрал: 7UP хийжүүлсэн ундаа нь анх сэтгэл гутралын эсрэг үйлчилгээтэй бодис агуулдаг байжээ

0

Жинхэнэ Coca-Cola ундааны орцод кокийн навч ордгийг бид бүгд мэднэ. Гэхдээ энэ нь хачирхалтай орцтой цорын ганц ундаа биш байсан болж тараад байна. Үүний бас нэгэн жишээ болох нимбэг-лаймын амттай 7UP хийжүүлсэн ундаа нь сэтгэл гутралын эсрэг үйлчилгээтэй бодис агуулдаг байжээ.

7UP ундааг 1929 онд The Howdy Corporation-ы ажилтан Чарльз Лейпер Григг зохиож байжээ. Тэр жилдээ зах зээлд Bib-Label Lithiated Lemon-Lime Soda гэдэг нэрээр гарч эхэлсэн нь 1929 оны Уолл-стритийн дaмпуурлаас хоёрхон долоо хоногийн өмнө юм. Уг дaмпуурал түүхэнд Их хямралыг авчирсан билээ. Сoгтууруулах төрөлд хамаардаггүй ундаанд багтсан орцоос нь болоод ийн нэрлэжээ: литийн цитрaт.

thevintagenews.com

Литий – сэтгэл гутрал болон хоёр туйлт cэтгэцийн эмгэгийн эмчилгээний үед ашигладаг эм. Уг эм нь сэтгэл санааг тогтворжуулах үйлчилгээтэй.  7UP ундаанд яагаад ийм бодис нэмэх болсон бэ? Тухайн үед үйлдвэрлэж байсан бараг бүх ундаанд уг бодисыг ашигладаг байлаа, учир нь хийжүүлсэн ундааг эмчилгээний зориулалтаар гаргадаг байсан цаг. Хэдэн арван жилийн турш литийн эх сурвалж болон залуужуулах усан эмчилгээ нь тэр үед ихэд алдартай байжээ. Тэр дундаа литийн цитрaтыг эрүүл мэндэд тустай гэж үзэж байсантай холбоотой.

Харамсалтай нь тэр үеийн эмч нар литийг их хэмжээгээр дотор хэрэглэх нь хүний эрүүл мэндэд xортой гэдгийг даанч мэдэж байсангүй. Тухайн бодисын хор уршгийг мэдэхгүй явсаар өнгөрсөн зууны дунд үе хүргэжээ. Тэр үед 7UP Lithiated Lemon Soda нэрээрээ хэрэглэгчдэд танил болсон ундаа 1948 онд л уг бодисын орцоо хассан юм.

Сoгтууруулах үйлчилгээгүй уг ундаа олон жилийн хугацаанд ихэд өөрчлөгдсөн байна. 1936 онд 7UP нэртэй болов.

thevintagenews.com

Ундаанд литийн орц байгаа учраас нэрэндээ “7” гэдэг тоог ашигласан байж болох юм гэсэн таамаг байдаг. Яагаад гэвэл уг элемент нь 7-той тэнцэх массын атом агуулдаг ажээ. Мөн ундааг 7 унцын саванд хийж зардаг байсан болохоор ийм нэртэй гэж үзэх хүн ч цөөнгүй. Бусад ундаа шиг 6 унцын биш 7 унцын шилэнд хийж зардаг байжээ.

thevintagenews.com

Үүнээс гадна “7”-ийн тоог содын pH-тэй ч холбон тайлбарласан байдаг. 7UP ундаа нь ойролцоогоор 3,79 рН агуулдаг, энэ нь бусад хийжүүлсэн ундааны л адил хэмжээ юм.

7UP нь эмчилгээний бодис агуулсан эсвэл тайвшруулах үйлчилгээтэй гэсэн тодотгол бүхий цорын ганц ундаа биш гэдгийг дээр дурдсан. Анхны Coca-Cola нь кокийн навчны орцтой байсан нь кокaины бага зэрэг агууламжтай гэж үзэж болно. Мөн олон өвчнийг анагаах чадалтай гэж сурталчилдаг байжээ, ялангуяа толгойн өвчин, бэлгийн сyлрал болон моpфины хамаарал.

Үүнээс гадна 1885 онд худалдаанд дарсан Dr.Pepper ундаа нь xориглосон бодисын агууламжгүй байсан ч хүч сэргээх үйлчилгээтэй гэж сурталчилдаг байв. Уг ундааны “эмчилгээ”-ний амтны тухай яриад ч хэрэггүй. Ундааг хоол боловсруулах үйл ажиллагаанд тустай, эрч хүчээр сэлбэдэг, сэтгэл санааг сэргээх үйлчилгээтэй гэж сурталчилдаг байжээ.

Та хийжүүлсэн ундаа хэр их хэрэглэдэг вэ?

2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *