Хана болон таазанд суурилуулж дуу чимээ гаргагч төхөөрөмж нь Солонгосчуудад дуу чимээ ихтэй хөрштэйгээ тэмцэхэд тусалдаг гэнэ

0

Өмнөд Солонгост хөршийнхөө дуу чимээнээс залхсан хүмүүст зориулж хана болон таазандаа тогтоох боломжтой, хөршүүдэд тань таагүй дуу чимээг сонсгож, ая тухыг нь алдагдуулах төхөөрөмж бүтээгджээ.

Анх 2016 онд тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр энэ төрлийн төхөөрөмжийн тухай мэдээ цацагдах үед хүмүүс дуу чимээ ихтэй хөршүүддээ хариу барих хөгжилтэй арга болох талаар яригдаж байсан нь ийнхүү биелэлээ олж тааз, хана, шаландаа тогтоож чимээгүй болохгүй байгаа хөршүүддээ анхааруулга өгөх боломжийг бий болгожээ.

Өмнөд Солонгосын цахим худалдааны сайтуудаар өдгөө олон төрлийн хэлбэр хэмжээ, үйлдлүүдтэй “хариугаа авагч төхөөрөмж” зарагдаж эхэлсэн нь хэрэглэгчдийн хамгийн эрэлт хэрэгцээтэй зүйлсийн нэгээр тодроод буй ажээ. Тус төхөөрөмж 170,000 вонын үнэтэй зарагдаж байгаа юм. Хэдий өндөр үнэтэй боловч шуугиан ихтэй хөршүүдээсээ хялбар аргаар салах арга тул хэрэглэгчдийн таaшаалд нийцжээ.

Энэ тухай хэрэглэгчид цахим худалдааны сайтад, “Гайхалтай үр дүнтэй бүтээгдэхүүн байна”, “Дээд айлаас хариугаа авах цаг нь боллоо” гэхчлэн бичжээ.

Хэдийгээр тус бүтээгдэхүүнийг хэрэглэхэд ямар нэгэн хууль тогтоомж зөpчихгүй боловч иргэдэд эвээр учир зүйгээ ололцох, цaгдаагийн байгууллагад дуудлага өгөх гэх мэт боловсон арга хэрэглэхийг хүмүүст зөвлөж байгаа юм. Гэсэн ч иргэд энэхүү төхөөрөмжийг ашиглахыг илүүд үзэх болоод буй ажээ. Нөгөөтэйгүүр мэргэжилтнүүд энэхүү төхөөрөмжүүд нь иргэд хоорондын зөpчлийг улам дэвэргэх магадлалтай гэдгийг мөн сануулах болжээ.

Хамгийн сонирхолтой нь Өмнөд Солонгост хэрэглэж эхэлсэн энэ төхөөрөмжөөс ч хачирхалтай төхөөрөмж Хятад улсад хэрэглэгддэг ажээ. Тэд тав тух алдагдуулж, их дуу чимээ гаргасан хөршүүддээ “барилга чичирхийлэгч” төхөөрөмж ашиглан хариу барьдаг гэнэ.

3
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Tseegii Alidii

    Tseegii Alidii

    2022/03/07 at 18:49

    bn uu

  2. Altangerel Du

    Altangerel Du

    2022/03/07 at 19:24

    Ёстой хэрэгтэй эд бн

  3. Tungaa Jambulani

    Tungaa Jambulani

    2022/03/07 at 21:48

    монголд бдаг уу

  4. Ayuu Tumen

    Ayuu Tumen

    2022/03/07 at 21:52

    Оруулаад ирээч.

  5. Khatanzorig Zorig

    Khatanzorig Zorig

    2022/03/07 at 23:25

    Авахиймсан кк

  6. Enhee Dalhaa

    Enhee Dalhaa

    2022/03/08 at 07:41

    Манайд тавих юм бол хөрштэйгээ өдөр бүр алалцах юм байна даа. Ядаж байхад хана нь нимгэнийг хэлэх үү

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *