Шакил О’Нил Флорида дахь тансаг зэрэглэлийн орд харшаа 16,5 сая доллараар заржээ. Түүний хуучин байшингаар хамтдаа аялцгаая

0

Сагсан бөмбөгийн домог болсон Шакил О’Нил Флорида дахь тансаг ордноо 16,5 сая ам.доллараар буюу зарласан үнээсээ 12 сая доллараар хямд заржээ. 2880 квадрат метр талбайтай ордон бараг дөрвөн акр газар нутаг эзэлдэг, 12 унтлагын өрөө, 11 угаалгын өрөөтэй. Мэдээж ойролцоогоор 560 квадрат метр талбайтай сагсан бөмбөгийн том талбай ч бий.

Сагсан бөмбөгчин байшинг баригдаж дууссанаас хойш 3 жилийн дараа 1993 онд 3,95 сая ам.доллараар худалдаж авч байжээ.

Тансаг зэрэглэлийн ордны эзэнд мөн 17 машинтай авто салон, сигарын бар, хьюмидор-өрөө, дуу чимээ тусгаарлагчтай кино театр очсон юм. Мөн дарсны зоорь, гурван камин зуух, ахлах тогоочийн гал тогоо, нуурын эрэг дээрх оффис ч мөн бий.

Сагсан бөмбөгийн талбай

 

Гал тогоо

 

17 машинтай үзэсгэлэнгийн авто салон

 

Шакил О’Нил 2011 онд зодог тайлсан

 

Ордон бүхэлдээ усаар хүрээлэгдсэн – Луиз болон Батлер нуурын дунд оршино. Үл хөдлөх хөрөнгө зарах зараас харахад олимпын усан сантай ч харьцуулахааргүй аварга том бассейн дагалдана гэж бичжээ. Мөн зуны гурван хоолны өрөө, тики хэв маягийн зуны саравч, хоёр усан завины зогсоолтой. Хөрш зэргэлдээ нь гольфын талбай ч бий.

Мастер унтлагын өрөө нь 84 квадрат метр талбайгаараа гайхагдана: толин хана, томоос том ванн, дөрвөн тасалгаанаас бүрдэх хувцасны өрөө. Нуур руу харсан цонх.

New York Post-ийн мэдэгдсэнээр, О’Нил анх 2018 онд уг байшинг 28 сая ам.доллараар зарахаар дөрвөн ч удаа зар тавьж байжээ. 2018 оны 12 дугаар сард зарласан үнээ 6 саяар буруулж, харин 2019 онд дахиад 2,5 саяар буюу 19,5 сая ам.доллар болгож бууруулсан байна.

Madison Global-ийн мэдээллээс харахад О’Нил үл хөдлөх хөрөнгөө зарж чадсан бөгөөд одоогоор Атлантад ихэнх цагийг өнгөрөөж байгаа ажээ. Тэрээр TNT сувагт «Inside the NBA» спортын нэвтрүүлгийн спортын тоймч болсон юм. О’Нил зургаан хүүхэдтэй, сүүлийн үеийн мэдээгээр жүжигчин Энни Илонзетэй үерхэж байна. Шак – NBA-гийн Алдартнуудын танхимын гишүүн, NBA-гийн дөрвөн удаагийн аварга гэх мэт түүний цол гуншин урт. 2011 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс зодог тайлж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байсан түүхтэй.

33
ГоёГоё
24
ГайхмаарГайхмаар
7
Ха ХаХа Ха
6
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

20 Сэтгэгдэл

  1. Жижиг Нар

    Жижиг Нар

    2021/02/02 at 21:01

    44 тэр бум 800 сая

  2. Altangerel Lkhagvaa

    Altangerel Lkhagvaa

    2021/02/02 at 21:12

    Ochood 1 uruund ni amidarchdimu medehgui ym bn 😄

  3. Зочин

    2021/02/03 at 11:33

    Уржинан жаахан бууруулаад 24$ саяд өгчих гээд зөндөө л гуйсаншд өгөөгүйн байж ямар хямд зарчихаа вэ

  4. Алтансүх Нянраг

    Алтансүх Нянраг

    2021/02/03 at 16:37

    Арай манай нэг хулгайч авсан юм биш бээз? Ккк

  5. Б. Ган-Илд

    Б. Ган-Илд

    2021/02/03 at 18:59

    СӨХ нь хэд гарах уу

  6. Jagaa SY

    Jagaa SY

    2021/02/03 at 23:40

    Ug ni gaigui l vnetei ym bn.korona ged haa haanaa l hymarj bgan bnda huurhii

  7. Tokhtamurat Dagis Sanirau

    Tokhtamurat Dagis Sanirau

    2021/02/04 at 00:10

    Хөөрхий амьтанд юу дутсан болхоор зарсан боловуу ккк

  8. Danzan Turkhuu

    Danzan Turkhuu

    2021/02/04 at 01:29

    Shaq ingej bhad putin ordon bsriulalgvi yahawdee

  9. Жаргал Нандин

    Жаргал Нандин

    2021/02/04 at 01:47

    Lebron James LA.д 52 сая доллараар хаус авсан. Түүнд 20-52 саяын хооронд олон хаус байдаг.

  10. Khusel Bayr

    Khusel Bayr

    2021/02/04 at 02:04

    Жаргал Нандин tged yhu😂

  11. Tengis Zagaa

    Tengis Zagaa

    2021/02/04 at 10:06

    Хаус юм уу үйлчилгээний төв юм уу ?

  12. Ee manidaa zarcihgu

  13. Tsee Byambaa

    Tsee Byambaa

    2021/02/04 at 18:54

    Б. Ган-Илд tm yum bhguishdee huwiin edlen gazar bolon harsh. Uilchilgeenii zardal gj l garna

  14. Б. Ган-Илд

    Б. Ган-Илд

    2021/02/04 at 19:06

    Tsee Byambaa тийм үү. Тэгвэл авъя л даа

  15. Bayaraa Khurelbat

    Bayaraa Khurelbat

    2021/02/04 at 23:41

    Ямар утгагүй юм бэ кккк

  16. Б. Ган-Илд 45 terbum shde xxa

  17. Л. Тамир

    Л. Тамир

    2021/02/05 at 03:59

    Galbadrah Erdenebayr chinii moroodol v

  18. Tsee Byambaa

    Tsee Byambaa

    2021/02/05 at 12:24

    Uilchilgeenii zardal ni sard dundjaar 200say bdag gesen togooch uilchlegch tsewerlegch tsetserlegch nariin tsalin en ter geel

  19. Ori Kuzma

    Ori Kuzma

    2021/02/05 at 17:50

    Master untlagiin uruu n 84 mkv manaihnii 3 uruut shig talbaitai naasan haha 😂😂😂

  20. Azaa Badmaeva

    Azaa Badmaeva

    2021/02/06 at 04:19

    aan

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *