Чернобылийн ой хээрийн түймэр атомын цахилгаан станцад маш ойрхон ирээд байгаа нь аюулын харанга дэлдэж байна

0

Украйны албаныхан гал анх гарч эхэлсэн бүсэд цацрагийн хүчтэй идэвхжилт явагдаж байгааг олж илрүүлснээс 7 хоногийн дараа нөхцөл байдал улам бүр хүндэрчээ.

Гал түймэр үргэлжлэн тархсаар байгаа ба цөмийн цахилгаан станцад ойртож ирэх боломж өмнөх үетэй харьцуулахад илүү өндөр болсон байна. Чернобылийн цөмийн цахилгаан станц 1986 онд дэлбэрч, цацрагийн бохирдол үүсэж байсан билээ.

East2West

Зуу зуун гал сөнөөгчид өнгөрсөн 4-р сарын 5-ны өдрөөс эхлэн гал түймрийн тархалтыг зогсоохоор ажиллацгааж байна.

Гал түймэр хэдийнээ 34 км/кв газрыг хамраад байгаа ба өнгөрсөн бямба гаригт буюу 4-р сарын 11-ний өдрийн байдлаар гал сөнөөгчид болон 100 гаруй гал унтраах машин, хэд хэдэн нисдэг тэрэг нөхцөл байдал хүндрээд байгаа бүс нутагт ажиллаж байгаа талаар “New York Times” мэдээлжээ.

Галаас үйдэлтэй цацрагийн идэвхжилт өнгөрсөн 7 хоногтой харьцуулахад 16 дахин өндөр болсон ба энэ нь дэлбэрэлт болох үеийнхтэй харьцуулахад арай бага үзүүлэлт юм. Гэвч энэ улсын оршин суугчдын хувьд өндөр эрсдэлтэй нүүр тулгарахад хүрээд байна.

East2West

Оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн бүс нутгийн ойролцоох газруудад гал түймрийн тархалт эрчимтэй үргэлжилсээр байгаа тул, цагдаагийн бие бүрэлдэхүүн Полиске тосгоны оршин суугчдыг тухайн орчноос яаралтай нүүлгэн шилжүүлэх ажлыг хариуцан ажиллаж байгаа гэнэ.

Цөмийн цахилгаан станцаас 30 км зай дотор амьдрахыг хориглосон байдаг ба Полиске тосгон аюултай бүстэй хамгийн ойр байдаг газраас гадна нийт 20 гаруй хүн энд амьдардаг юм байна.

Цаг уурын хүрээлэнгээс хүчтэй салхи салхилж, цацраг идэвхт хортой утааг Черныхыв муж болон Беларус улсын хилийн ойролцоох газар руу чиглүүлж болзошгүй хэмээн анхааруулжээ. Энэ орчмын газар нутаг бол Украйны нийслэл Киев хотоос 96 км зайд оршдог. Киев хотод ойролцоогоор 3 сая гаруй иргэд ажиллаж амьдардаг байна.

East2West

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан агентлагийн дарга Катерина Павлова “New York Times”-т дараах ярилцлагыг өгчээ:

“Энэ цаг мөчид бид гал түймрийн тархалтыг зогсоож байна гэж хэлж чадахгүй нь. Бид шөнийн турш ажилласаар байгаа ба галаас ургамал, ой моддыг хамгаалахаар ажиллаж байна.”

“Салхи халуун тоосонцруудыг агаарт үнсний хамтаар дэгдээж байгаа ба салхины чиглэл хүн ам суурьшсан газрууд руу чиглэж байна.”

“Аз болоход бид яг энэ мөчид хөл хорио тогтоосон тул, хүмүүс гэртээ байгаа нь завшаантай хэрэг боллоо. Гадуур гарахаар бол маск заавал зүүх ёстой шалтгаан нэгээр нэмэгдлээ.”

Чернобылийн ойролцоо гал түймэр барагтаа бол гараад байдаггй талаар тус газрын цадаагийн хэлтсээс мэдээлсэн. Харин гал түймэр тавьсан хүнийг хэдийнээ баривчилсан гэнэ.

East2West

Цацраг идэвхт утааны тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Украйны “Экологийн Хяналтын Алба”-ны дарга Егор Фирзов өнгөрсөн 7 хоногийн хувьд Киев хотод цацрагийн түвшин хэвийн байсан гэж мэдээлжээ.

4-р сарын 9-ний өдөр Украйны “Онцгой Байдлын Комисс” нийслэл хотын ойролцоох газар нутагт цацрагийн хэмжээ хэвийн байгаа ч, цаашид өсөх магадлалтай байгаа талаар олон нийтэд зарласан юм.

Бичлэг үзэх:

4
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Batsuuri Suvdaa

    Batsuuri Suvdaa

    2020/04/22 at 11:35

    boroo orood untarsan gd TVgarsan

  2. Кайри Өрвинг

    Кайри Өрвинг

    2020/04/22 at 23:00

    1986oniih shig ene tsahilgaan stants delberwel yaanaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *