Шинжлэх ухаанаар батлагдсан – хэрэв та Харри Поттер кинонд дуртай бол яах аргагүй сайн хүн!

1

Нийгмийн сэтгэл судлалын нэгэн сэтгүүлд Харри Поттер киног шимтэн үзэх дуртай болон энэ кинотой холбоотой зүйлд зүрх сэтгэлээрээ ач холбогдол өгдөг хүмүүс нийгмээс гадуурхагдах, бусдад үзэгдэх хандлага харьцангуй бага болох нь батлагджээ.

Судалгаанд бага сургуулийн нийт 34 сурагчийг хамруулж, тэднээс цагаач иргэдийн тухай асуулт асуусан байна.

Дараа нь судалгааны багийнхан хүүхдүүдийг хоёр хэсэгт хуваасан бөгөөд эхний хэсэгт багтсан сурагчдад Драко Малфойгийн Хермионег “бяцхан бохир шулам” гэж кинонд хэлдэг хэсгийг уншихыг санал болгосон бол нөгөө хэсэгт багтсан сурагчдад гадуурхагдахтай холбоотой зүйл уншихыг санал болгоогүй бөгөөд Харри хамгийн анх удаа өөрийнхөө шидэт савааг авдаг хэсгийг уншихыг санал болгожээ.

Хэдэн 7 хоногийн дараа сурагчдын цагаач иргэдийн талаарх бодол, хандлага шүүмжлэхүйц байсан нь ил болсон байна. Малфойгийн Хермионег гадуурхдаг хэсгийг уншсан сурагчдын цагаач иргэдтэй холбоотой бодол, хандлагад эерэг өөрчлөлт гарсан байна.

Харин киноны энгийн хэсгийн текстийг уншсан сурагчдын бодол, хандлагад ямар ч өөрчлөлт ороогүй байсан гэнэ.

Малфойгийн үзэн ядахад хүргэдэг кинонд хэлдэг үг нь сурагчдад илүү сайхан сэтгэл, хүнлэг зан чанартай байхыг ойлгуулсан болох нь судалгааны үр дүнд батлагдсан юм.

Үүний дараа дахин хэсэг бүлэг сурагчдыг хоёр хэсэгт хувааж Харри Поттер кинонд гардаг текстүүдийг уншуулахад сурагчид өөр хандлагатай болох нь харагджээ.

Үр дүнг харахад нэг хэсэг сурагчид ижил хүйстэн хүмүүсийн тухай, нөгөө хэсэг бүлэг сурагчид дүрвэгсдийн талаар эерэг бодолтой явдаг нь нотлогдсон байна.

Судалгааг ахалсан Модена болон Режжина их сургуулийн доктор, профессор Лорис Веццали хэлэхдээ:

“Харри Поттер кинонд гардаг дүрүүдийн онцгүй гэмээр сэтгэл хөдлөлүүдээс тэдний зовлон шаналал болон нийгэм рүү хандсан зүйлсийг ойлгож авах боломжтой.”

“Иймд би болон манай хамт олон уян сэтгэл хөдлөл бүхий мэдрэмж нь гадуурхах үзлийн эсрэг байр суурьтай байх бодлыг зөөлрүүлэх, багасгах гол шалтгаан болох юм байна гэдгийг ойлголоо. Харри Поттер кинонд гардаг дүрүүдийн шаталсан байдал болон гадуурхлын үр дүн нь бидний амьдарч буй одоогийн нийгэмтэй салшгүй холбоотой.”

“Харри тиймэрхүү зан характертай бүх дүрүүдтэй утга учиртай харилцаа тогтоодог. Тэр хүмүүсийг ойлгож, тэдэнд тохиолдож буй хүнд хэцүүг даван туулахад нь өөрийнхөө чадах хэмжээнд туслахаас гадна хүмүүсийн хоорондын харилцан ялгаварлан гадуурхах байдлыг эсрэг тэмцэж, нийгэмд тэгш эрхийг бий болгохоор чармайдаг. Тиймээс энэ кинонд дуртай хүмүүс зөв бодолтой, сайн хүмүүс гэж хэлж болно.” гэжээ.

37
ГоёГоё
5
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. Oyunkhand Batbayar

    Oyunkhand Batbayar

    2018/08/26 at 13:48

    Batbold Erkhemsaikhan gene shv

  2. Э. Сэндэрмаа

    Э. Сэндэрмаа

    2018/08/26 at 13:51

    Yuki Nee bi medeed bsiin?

  3. Altanzul Dashdavaa

    Altanzul Dashdavaa

    2018/08/26 at 14:04

    Balla kkk

  4. Tsenguunbayar Nergui

    Tsenguunbayar Nergui

    2018/08/26 at 16:39

    Margad Khashbat ?❤️??

  5. Баяртогтох Батсүх

    Баяртогтох Батсүх

    2018/08/26 at 16:49

    Uugantsetseg

  6. Solongo Solo Solo

    Solongo Solo Solo

    2018/08/26 at 17:47

    Monfur Monki odoo oilgowuu

  7. Eenee Enkhtsetseg

    Eenee Enkhtsetseg

    2018/08/26 at 21:40

    Rainy Lestrange

  8. Hvslen Galaa

    Hvslen Galaa

    2018/08/26 at 21:46

    Ану-үжин Оджаргал kkkk

  9. EnkhAmgaln Tseveenochir

    EnkhAmgaln Tseveenochir

    2018/08/27 at 00:28

    Chultemsuren Guchi bi sain hun yum bna hhe

  10. Uuganaa CJ

    Uuganaa CJ

    2018/08/27 at 06:43

    Э. Саруул

  11. Анужин Батжаргал

    Анужин Батжаргал

    2018/08/27 at 17:09

    Potterheads of Mongolia /Harry Potter fans of Mongolia/

  12. Э. Ууганзаяа

    Э. Ууганзаяа

    2018/08/27 at 20:38

    Bujinlkham Surenjav gj bn shvv

  13. Otgoo Khanaa

    Otgoo Khanaa

    2018/08/28 at 13:51

    Binderiya Dulbadrakh chi sain hun gej uuu ???

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *