Хэрэв өвлийн улиралд таны гар эсвэл хөл мэдээ алдаж, өнгө нь хувирч өөрчлөгддөг бол ийм учиртай!

2

Хэрэв бид өвлийн улирал бээлий өмсөлгүй гадуур гарах юм бол, бидний гарын хуруунууд гарцаагүй цагаарч, зүүнд хатгуулсан юм шиг мэдрэмж төрнө. Энэ бол бидний бие хүйтэн температурт хариу үйлдэл үзүүлж буй хэлбэр бөгөөд дулаацах үед бидний гар эргээд хэвийн болно. Хэдий тийм боловч, зарим хүмүүсийн хувьд эдгээр шинж тэмдгүүд илүү ноцтой нөхцөл байдлыг илтгэх боломжтой. Тухайлбал Рейнудын өвчнийг дурдаж болох бөгөөд энэ нь эрүүл мэндэд хор хөнөөл учруулдаг байна.

Бид та бүхэнд дээрх өвчний талаар илүү их мэдээллийг хүргэх зорилгоор ямар шинж тэмдэг илэрдэг болон хэрхэн уг өвчнөөс сэргийлэх тухай зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ.

Рейнудын өвчин гэж юу вэ?

Рейнудын өвчин тусахад, артерын судаснууд цусыг арьс руу маш нарийн шахдаг. Яагаад гэвэл үүнд хүйтэн температур эсвэл сэтгэл санааны байдал холбоотой. Юу гэхээр таны гар, хөлийн хуруунууд болон заримдаа биеийн бусад хэсгүүд цагаан эсвэл цэнхэр өнгөтэй болж, мэдээ алдана. Тэгээд цус буцаад ирэхэд, улаавтар өнгөтэй болно. Энэ үйл явцын үеэр мөн өвдөлт мэдрэгдэх боломжтой. Шинж тэмдгүүд хэдэн секунд эсвэл минутын турш үргэлжлэх боловч, зарим нөхцөлд хэдэн цагаар ч үргэлжилж болдог.

 

Рейнудын өвчин тусахад хүргэдэг хүчин зүйлс

2 төрлийн Рейнуд өвчин бий – анхдагч (Рейнудын өвчин) болон хоёрдогч (Рейнудын хам шинж).

Анхдагч Рейнудын хувьд нөлөөлж буй хүчин зүйлс нь тодорхойгүй. Арьстай ойрхон байрладаг цусны судаснууд хүйтэнд агшдаг бөгөөд энэ нь хэвийн үзэгдэл юм. Гэхдээ Рейнудын өвчин туссан хүмүүсийн судаснууд нь илүү хурдан хугацаанд агшдаг байна. Гэхдээ энэ нь Рейнудын хам шинжтэй харьцуулахад илүү зөөлөн хэлбэр нь бөгөөд байнга эмчилгээ шаарддаггүй.

Хоёрдогч Рейнудын (Рейнудын хам шинж) хувьд, нөлөөлж буй хүчин зүйлс эсвэл нөхцөл байдал нь тодорхой байдаг. Рейнудын өвчинтэй харьцуулахад бага тохиолддог боловч, эрүүл мэндийн ноцтой асуудлууд болох арьсны өвчин болон мэдээ алдахад хүргэдэг. Энэ хам шинжийн үед эмчилгээ хийлгүүлэх эсвэл мэс ажилбарт цаг алдалгүй орох нь чухал юм.

Рейнудын хам шинж болоход хүргэдэг зарим хүчин зүйлс:

  • Гар болон хөлийн мэдрэлийг хянаж байдаг артерууд эсвэл мэдрэлүүдийг гэмтээдэг өвчин, нөхцөл байдал (ревматоид артрит болон атеросклероз)
  • Артерууд болон мэдрэлүүдийг гэмтээдэг давтамжтай үйлдлүүд (бичих эсвэл төгөлдөр хуур урт хугацаагаар тоглох)
  • Артерыг нарийсгадаг эм
  • Химийн бодиснуудад харшлах (никотин)
  • Гар эсвэл хөлийн гэмтэл

 

Рейнудын өвчний шинж тэмдэг

Рейнудын хам шинж ихэнхдээ гар болон хөлийн хуруунд нөлөөлдөг боловч, мөн биеийн бусад хэсгүүд болох хамар, чих, уруул, бас хөхний толгойд нөлөөлнө.

Хүйтэн температур эсвэл сэтгэл санааны байдлаас болж артер нарийсч, тодорхой хэсгүүдэд хүрэх ёстой цусан хангамж багасдаг байна. Үр дүнд нь дараах нөхцөл байдал бий болно:

  • Цагаарч, дараа нь цэнхэр өнгөтэй болох
  • Даарах, мэдээ алдах эсвэл өвдөх
  • Улайх, бадайрах эсвэл цусны урсгал эргээд ирэхэд халуу шатах мэдрэмж
© Tcal / Wikimedia Commons

 

Хэрхэн Рейнудын өвчнөөс сэргийлэх вэ?

Рейнудын өвчнөөс сэргийлэхийн тулд дараах зүйлсэд анхаарлаа хандуулаарай:

  • Хүйтэн цаг агаарт гадуур гарахгүй байх болон дулаан хувцаслах, тэр тусмаа гар болон хөлөө сайтар дулаалах
  • Тогтмол дасгал хийх – цусны эргэлтийг сайжруулна
  • Кафейн болон согтууруулах ундааны хэрэглээгээ хязгаарлах
  • Хурууны өндгөнд хэт их даралт учруулахаас зайлсхийх
  • Тамхи татахаа болих
  • Сэтгэл санаагаар унахаас зайлсхийх болон хянаж сурах
© Suits / USA Network © Twin Peaks / Showtime

Таны гар урьд нь ийм байдлаар цагаарч байсан уу? Танд эсвэл таны таньж мэдэх хэн нэгэнд дээрх өвчин тусаж байсан удаа бий юу? Хариултаа сэтгэгдэл үлдээх хэсэгт бичээрэй.

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *