Эрчүүдэд: Гадаад төрхийг сайжруулах өглөөний зуршлууд

0

Өдөр бүрийн эхлэл нь танд илүү гайхалтай эр хүн болох боломжийг олгож байдаг. Өглөө бүр хийж заншсан зөв үйлдэл нь эрхэмсэг, ихэмсэг эр хүн таны өдөр бүр сайхан харагдахад тань хувь нэмрээ өгөх болно. Нэг л мэдэхэд хэдэн сар жилээр үргэлжилчихсэн байх өглөөний зөв дадал зуршил нь гадаад төрхөнд чинь их өөрчлөлтийг авчрах ба үүнийг дагалдаад таны өөртөө итгэх итгэл, нийгэмд эзлэх байр сууринд ч өөрчлөлт орох нь гарцаагүй юм. Тэгвэл өглөө бүрийг яаж угтах ёстой юм бол? Энд бид [tweetable]эр хүн бүрийн өглөө бүр хийж байвал зохих өглөөний зуршлууд[/tweetable]ыг жагсаалаа. Тухлан сууж уншиж сонирхоорой.

10. Өөрийн нэрийн хуудас болсон үнэрийг бий болго

Эрчүүдэд: Гадаад төрхийг сайжруулах өглөөний зуршлууд 1Энэ нь сүрчиг, дезодорант, саван юуны ч үнэр байж болно. Хамгийн гол нь бүхэл өдрийн турш хадгалагдаж, таны амьдралд байдаг эмэгтэйд танил дотно болсон байх нь чухал.

9. Кофейны хэрэглээ

Эрчүүдэд: Гадаад төрхийг сайжруулах өглөөний зуршлууд 2Хар кофе, хар эсвэл ногоон цайнд таныг залуу харагдуулах антиоксидантууд агуулагддаг. Судлаачид эдгээр ундаануудыг тохирсон хэмжээгээр байнга хэрэглэх нь олон төрлийн хавдар болоод сэтгэцийн өвчний эрсдэлийг бууруулдаг гэж хэлдэг. Ялангуяа өглөөний дасгалтайгаа аяга кофег хослуулах нь танд бүх л өдөржин эрч хүчтэй байхад тусална.

8. Нүүр цэвэрлэгч хэрэглэж занш

Эрчүүдэд: Гадаад төрхийг сайжруулах өглөөний зуршлууд 3 Шүршүүрт орж байхдаа чанартай нүүр цэвэрлэгчээр нүүрээ цэвэрлэж байгаарай. 2%-ийн салицилийн хүчил эсвэл зөөлөн гуужуулагч агуулсан нүүр цэвэрлэгчээр өглөө бүр нүүрээ цэвэрлэх нь таныг сарын дараа гэхэд гайхалтай арьстай болоход тустай.

7. Өдрийн хоолоо гэртээ бэлтгэж авч яв

Эрчүүдэд: Гадаад төрхийг сайжруулах өглөөний зуршлууд 4Хэдхэн минутанд бэлтгэж болох өдрийн хоол бэлтгээд авч явах нь үдийн цайны цагаар хэт их илчлэг, давстай түргэн хоол идэхээс зайлсхийхэд хүргэнэ. Цаашлаад цусны даралт, биеийн жин, хөөнгө, цусан дахь холестролын хэмжээ гээд олон зүйлд тустай.

6. 100 удаа гар дээр суниа

Эрчүүдэд: Гадаад төрхийг сайжруулах өглөөний зуршлууд 5Хуучинсаг сонсогдож байж магадгүй ч үнэхээр хэрэгтэй зүйл. Булчингуудыг ажиллуулж чаддаг энэ хялбархан дасгал таныг илүү өндөр, өөртөө итгэлтэй харагдуулна.

5. Сахлаа хус

Эрчүүдэд: Гадаад төрхийг сайжруулах өглөөний зуршлууд 6Эмэгтэйчүүд үнэн хэрэгтээ сахлаа хуссан эрчүүдэд дуртай байдаг. Хэдий танд өдөр бүр сахлаа хусах хэрэг байдаггүй ч өглөө бүрийн 5-хан минутыг үүнд зарцуулж сураарай. Нүүрэн дэх үсийг арилгах гэдэгт хамрын болон чихний үсийг ч мартах хэрэггүй шүү.

4. Нүдний тос түрх

Эрчүүдэд: Гадаад төрхийг сайжруулах өглөөний зуршлууд 7Хөгшрөлтийн анхны шинж тэмдгүүд нүд орчимд илэрдэг. Өглөө бүр нүд орчмын арьсандаа нүдний тос түрхэж хэвших нь хуурай арьсыг чийгшүүлж, үрчлээг багасгана. Ретинол /витамин А/ агуулсан бүтээгдэхүүн сонгоорой.

3. Шүдээ цэвэрлэ

Эрчүүдэд: Гадаад төрхийг сайжруулах өглөөний зуршлууд 8Өөртөө итгэлтэй инээмсэглэж, бусдаас санаа зовохгүйгээр ярилцахад тань тустай энэ үйлдлийг хэзээ ч бүү алгасаарай. Нэгдүгээрт сайн шүдний оо сойз сонго, хоёрт шүдний утсыг хэрэглэж занш.

2. Чанартай өглөөний цай уу

Эрчүүдэд: Гадаад төрхийг сайжруулах өглөөний зуршлууд 9Биеийг машин гэж бодвол түүнд шатахуун заавал хэрэгтэй. Гэтэл шатахуунд ч бусдаасаа сайн чанартай нь байдаг. Уураглаг, ислэг агуулсан, амин дэмээр баялаг өглөөний цайнд өөхгүй мах, омлет, жимс, овьёос, хүнсний ногоонууд орно. Хэрвээ яарч байгаа бол жимсний шүүс эсвэл сүүнд уургийн нунтаг нэмж хутгаад уучихад болно.

1. Биеэ хөдөлгө

Эрчүүдэд: Гадаад төрхийг сайжруулах өглөөний зуршлууд 10Өглөө орноосоо өндийсний дараа тодорхой хэмжээгээр хөдөлгөөн хийж, биеийнхээ чилээг гаргаж байх нь одоо ч, ирээдүйд ч хэрэгтэй. Энэ нь таны биеийг сайхан болгоод зогсохгүй эндорфин ялгаралтыг нэмэгдүүлдэг. Мөн стрессийг арилгахад тустай. Өглөөний дасгалын ашиг тус санаж байснаас ч их шүү.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. MAn

    2014/08/27 at 07:39

    saihan zuvluguu bnada

  2. Hehe

    2014/08/27 at 23:38

    Yanaa ertnii humuus yum zaaj bgaan bh daa haha savlaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *