Дэлхий ертөнцийн сүйрлийг харуулах бүх цаг үеийн шилдэг 15 кино

2

Дэлхийн сүйрлийг өгүүлэх аймшгийн кинонд дургүй хүн гэж үгүй болов уу. Юунаас болж сүйрэх нь хамаагүй: зомби, байгалийн аймшигт үзэгдэл, биологийн зэвсэг, сүүлт од, хүний махаар хооллогсод … Зөөлөн буйдан дээрээ тухлаж суугаад дэлхий хэрхэн сүйрч байгааг үзэж сууна. Яагаад гэвэл дэлгэцээр гарч байгаа зүйл бидэнд хэзээ ч тохиолдохгүй учраас…

15. Deep Impact, 1998

Энэ киноны баатарлаг дүрүүдэд найдаад хэрэггүй, яагаад гэвэл тэд бүгд үхнэ. Дэлхий дээр сансараас сүүлт од ирж байгаа, амьд амьтан ганцыг ч үлдээлгүй бүгдийг сүйтгэнэ. АНУ-ын Ерөнхийлөгчийн мэдэгдсэнээр дэлхий сүйрэхэд 1 жилийн хугацаа үлдсэн. Сүүлт одыг замд нь устгах даалгавартай Месси сансрын хөлөг онгоц нисэх бөгөөд сүүлт одыг дэлбэлэхэд нэг том сүүлт од нь хоёр хэсэг болон задрахаас бус устахгүй. Хүн төрөлхтөнийг юу ч, хэн ч аварч чадахгүй болжээ. Энэ тохиолдолд хүмүүс биеэ хэрхэн авч явах вэ?

Дэлхий ертөнцийн сүйрлийг харуулах бүх цаг үеийн шилдэг 15 кино 1

14. 10 Cloverfield Lane, 2016

Дан Трахтенбергийн эвгүй кинонуудын нэг, энэ оны 3-р сард дэлгэцнээ гарснаас хойш 108 сая долларын орлого олоод байгаа. Авто ослын дараа бүсгүй үл таних эрийн бункирт сэргэдэг. Бүсгүйг хүчээр бункерт хорьж байгаа эрийн хэлснээр, бүсгүйг химийн дайралтаас аварсан, дээшээ гарвал амьд амьтан ганц ч байхгүй гэж зүтгэнэ. Үнэхээр дэлхий сөнөсөн үү эсвэл балмад этгээдийн гарт орсон уу?

Дэлхий ертөнцийн сүйрлийг харуулах бүх цаг үеийн шилдэг 15 кино 7

13. I Am Legend, 2007

1954 онд Ричард Мэтисон дэлхийн хүн ам халдварт өвчнөөр өвчилж сүйрч байгаа тухай өгүүлэх “Би домог” нэртэй романаа хэвлүүлэн гаргасан. Үл мэдэгдэх вирус дэлхийн хүн амын тал хувийг үгүй хийсэн, амьд үлдсэн хэсэг нь вампир болон хоцорчээ. Бусдаас өөр дархлаатай нэгэн эр цор ганцаар эрүүл. Шөнө нь гэртээ бүгж, өдөр нь халдварт өвчний учрыг олж эмчлэх арга эрэлхийлэн гадуур явна.

Дэлхий ертөнцийн сүйрлийг харуулах бүх цаг үеийн шилдэг 15 кино 5

12. World War Z, 2013

Макс Бруксийн зохиолоор бүтээсэн Марк Форстерийн кино – зомбиг өгүүлсэн сонгодог зохиол. НҮБ-ийн ажилтан Жерри Лэйн халдварыг зогсоохын төлөө ажиллана.

Дэлхий ертөнцийн сүйрлийг харуулах бүх цаг үеийн шилдэг 15 кино 14

11. The Mist, 2007

Стивен Кингийн зохиолоор хийсэн аймшгийн кино. Жижигхэн хотод үл ойлгогдох манан бууж оршин суугчдыг нь гадна ертөнцөөс тасална. Дэлгүүрт гацсан хэсэг бүлэг баатарлаг хүмүүс манан дунд нуугдах аварга том амьтантай тулалдах ажээ.

Дэлхий ертөнцийн сүйрлийг харуулах бүх цаг үеийн шилдэг 15 кино 9

10. Children of Men, 2006

2027 он. Дэлхийн хүн төрөлхтөн үхлийн ирмэгт – бид үргүйджээ. Хүнд суртал, ашиг сонирхол хаа сайгүй. Гүйлтийн аварга нэгэн залуу бэрхшээл, үл ойлголцлыг сөрөн зогсож дэлхий дээр цор ганц байгаа жирэмсэн бүсгүйг аюулгүй газар хүргэхийг оролдоно…

Дэлхий ертөнцийн сүйрлийг харуулах бүх цаг үеийн шилдэг 15 кино 3

9. Mad Max: Fury Road, 2015

Цуврал киноны дөрөв дэх нь, дэлхийн сүйрлийг харуулсан киноны жагсаалтад орох бүрэн эрхтэй. Сүйрч буй дэлхийд амьд гарах ганц арга бол ганцаараа хэрэн тэнүүчлэх гэдгийг Макс ойлгосон. Гэсэн хэдий ч тэрээр цэргийн удирдагч Фуриосоор удирдуулсан хэсэг бүлэг босогчидтой нэгдэнэ. Босогчид Цитаделиас зугтааж байгаа, босогчдод ямар нэгэн чухал зүйл байгаа учраас араас нь мөшгөсөөр.

Дэлхий ертөнцийн сүйрлийг харуулах бүх цаг үеийн шилдэг 15 кино 13

8. 12 Monkeys, 1995

Энэ удаад Брюс Уиллис үхлийн вирустэй тэмцэнэ. 2035 онд үл мэдэгдэх аймшгийн вирус дэлхийн 5 тэрбум гаруй хүн амыг устгажээ, нэг ёсондоо нийт хүн амын 99 хувийг. Амьд үлдсэн хүмүүс газар дор амьдарцгаана. Эрүүгийн гэмт хэрэгтэн сайн дураараа цаг хугацааны машинаар аялж учрыг нь олохоор зориглох бөгөөд өнгөрсөн цаг хугацаанд очиж вирус дэгдэхэд чухам юу нөлөөлснийг олж мэдэхээр зүтгэх ажээ.

Дэлхий ертөнцийн сүйрлийг харуулах бүх цаг үеийн шилдэг 15 кино 10

7. 28 Days Later, 2002

Ан амьтан хамгаалах үзэлтнүүд туршилтын лабораторид нэвтрэн орж туршилт хийгдэж байсан сармагчинг суллана. Секундын дотор хэдэн мянган хүнд вирус халдаж амьд бүхэн аймшгийн цус сорогч болох ажээ.

4 долоо хоногийн дараа гэхэд Англи улс халдварт өвчинд бүхлээрээ нэрвэгдэнэ: ихэнхи нь махчин болсон бол эрүүл үлдсэн цөөн хэд нь аюулгүй газар хайсаар… Азаар халдварт өртөөгүй хүмүүс ямар нэгэн байдлаар учрыг олохоор шийднэ …

Дэлхий ертөнцийн сүйрлийг харуулах бүх цаг үеийн шилдэг 15 кино 12

6. Snowpiercer, 2013

Францын зохиолч Жак Лобын “Le Transperceneige” зохиолоор бүтээсэн солонгосын кино. 17 жилийн өмнө дэлхий дээр аймшигт сүйрэл болсон, урьд өмнө ой мод, цэцэгс ургадаг байсан газар одоо цас, мөсөөр хучигджээ. Зогсолтгүй хурдлах том галт тэрэгт л одоо амьдрал бий. Толгой вагон бол нэгдүгээр зэрэглэл бөгөөд зөвхөн элитүүд амьдарна, дараа дараагийн вагонуудад жирийн ард иргэд. Эцсийн вагон яг л хорих ангийг санагдуулам – өвчин, өлсгөлөн, харгалзагч нар. Эндээс л үнэнийг тогтоох зоригтнууд төрөх бөгөөд аливаа хувьсгал мууг дагуулдгийн л адил ….

Дэлхий ертөнцийн сүйрлийг харуулах бүх цаг үеийн шилдэг 15 кино 8

5. Dawn of the Dead, 1978

Жорж Ромерогийн бүтээсэн дэлхийн сүйрлийн тухай сонгодог кино. Азаар аймшигаас аврагдсан 4 аялагч аргагүйн эрхэнд нэгэн супермаркетийн дээвэр дээр нисдэг тэргээ газардуулахаас өөр аргагүй болно. Тэд хоол унд, толгой хорогдох байртай болсон ч аймшиг дунд бууснаа ойлгоно. Олон давхар супермаркет цус сорогчоор дүүрчээ, дөрвөн аялагчийн нэг нь тун удахгүй цус сорогчийн нэг болохоос гадна амьд, үхсэн нь хамаагүй адилхан дээрэмдэх зэрлэг дээрэмчдийн дайралтад өртөнө.

Дэлхий ертөнцийн сүйрлийг харуулах бүх цаг үеийн шилдэг 15 кино 11

4. Equilibrium, 2002

Дэлхийн 3 дугаар дайн гэгч болж энэ хугацаанаас хойших үйл явдал гарна. Хүмүүс сэтгэл хөдлөлөө илэрхийлэх боломжгүй болсон цаг, яагаад гэвэл хорьсон. Ном, урлаг, дуу хөгжим бүгд хориотой, аливаа сэтгэл хөдлөл бол гэмт хэрэг. Энэ бол дайны төлөө төлж буй төлөөс.
Шинээр тогтсон амьдралын дүрмийг баримтлахын тулд “прозиум” гэх эмийг хүн болгон хэрэглэнэ. Засгийн газрын агент Жон Престон нэг өдөр эмээ уухаа мартаж бүх хууль дүрмийг зөрчиж хүн төрөлхтний төлөөх тэмцлээ эхлүүлэх ажээ.

Дэлхий ертөнцийн сүйрлийг харуулах бүх цаг үеийн шилдэг 15 кино 6

3. Stake Land, 2010

Хүмүүс рүү зомби бус цус сорогч нар дайрна. Улс орон, хот тосгодыг бүхлээр нь үл мэдэгдэх өвчин залгиж сүйтгэж байхад дээрээс нь цус сорогч нарын дайралтад өртөнө. Цус сорогч байгаа газар тэднийг агнах анчид байх нь мэдээж.

Дэлхий ертөнцийн сүйрлийг харуулах бүх цаг үеийн шилдэг 15 кино 15

2. Brazil, 1985

Терри Гиллиамын дэлгэцийн бүтээл, хүн амыг засгийн газар бүхэлдээ хянана. Сэм Лаури засгийн газрын нэгэн албан газар нягтлан бодогчийн ажил хийж өл залгуулж байгаадаа сэтгэл хангалуун байх бөгөөд нэг бүсгүйг байнга зүүдэндээ харах ажээ. Санаандгүй тэр бүсгүйтэй учирснаас хойш ажлаа сольж бүсгүйтэй дахин дахин уулзах мөрөөдлийг тээнэ.

Дэлхий ертөнцийн сүйрлийг харуулах бүх цаг үеийн шилдэг 15 кино 2

1. The Road, 2009

Магадгүй энэ жагсаалтанд байгааг кинонуудаас хамгийн гунигтай нь болов уу. Дэлхий сүйрч байгаль орчин бохирдсоноос гадна хүмүүсийн амьдрал хоёр хэсэгт хуваагдсан, нэг хэсэг нь махчин болж бусдыгаа ангуучилна. Хүүгээ дагуулсан эцэг амьдарч болох таатай газар хайн явах бөгөөд тэд хайсан зүйлээ олж чадах болов уу?

Дэлхий ертөнцийн сүйрлийг харуулах бүх цаг үеийн шилдэг 15 кино 4

5
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Tugar

    2016/07/23 at 21:05

    Book bna bas delhin svirliin daraah baidal gardag bas walking dead , Z nation,Priest bna zunduu bna muu medeeeenii site

  2. Зочин

    2016/07/23 at 21:25

    haha zaaval chinii bichsen ene hed baih albatai bish dee Tugar mal

  3. Margad

    2016/07/24 at 18:34

    The Mist-iin togsgol unen sonin togsgoliig ni uzcheel oo fuck gej uulga aldmaar bolson shu

  4. Ssh xiigeed ogooj

  5. Erdene

    2016/07/25 at 17:42

    Book of Eli goyo kino shuu

  6. Olziiorshih Monhoo

    Olziiorshih Monhoo

    2016/07/26 at 20:27

    .

  7. Зочин

    2016/07/27 at 02:00

    Tugar уншигч чи кино тв ийн цуврал кино хоёроо ялгаад том бүлтэрмээр юм

  8. zoshin

    2016/08/04 at 22:32

    mad max 1d oroh eostoi 6oscar avsan sh dee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *